Xiaomi брендийн Mi 9 ухаалаг утасны танилцуулга – Илүү хүчирхэг Snapdragon 855 процессор, 48 MP өргөн өнцөгт AI гурвалсан камер

1

Илүү хүчирхэг Snapdragon 855 процессор, илүү хурдан 20W утасгүй цэнэглэлт

Гайхалтай хурдан Snapdragon 855 процессор нь тоглоом тоглоход 20% хурдан, 45% сайжруулсан CPU-тэй бөгөөд 300% ухаалаг хиймэл оюун ухаантай (AI) юм. Энэхүү үзүүлэлт нь Qualcomm Snapdragon-ий түүхэнд хамгийн том дэвшил болсон билээ.

Ухаалаг утасны түүхэнд Snapdragon процессор нь гол хөдөлгүүр байсаар ирсэн. Харин одоо Snapdragon 855 загвар нь том үсрэлт болоод байгаа юм. Тус загвар нь 7nm-ийн боловсруулах технологи бүхий тэргүүлэх эгнээнд явж байгаа бөгөөд бид тус загварын бүтээмжийг Mi 9 утсанд хэрхэн ажиллахыг танилцуулахад таатай байна.

Супер-хурдан Snapdragon 855 нь хоёр Turbo технологийн тусламжтайгаар хоёр дахин илүү хурдан ажиллана.

Системийн оновчлол нь илүү хурдан ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Xiaomi-ийн дэвшилтэт системийн оновчлол нь тус утсыг техник үзүүлэлтэндээ заасан үзүүлэлтийн дагуу ажиллахад баталгаа өгч байгаа бөгөөд мөн Game Turbo технологи нь тоглоом тоглоход илүү их хурдан ажиллагааг бүрдүүлж өгч байгаа юм.

Давуу талууд:

  • Дэвшилтэт системийн оновчлолын тусламжтайгаар урт хугацааны ашиглалтын дараа ажиллагаа хэвийн, асуудалгүй байна.
  • Game Turbo технологийн тусламжтайгаар тоглоом тоглоход гацах, ажиллагаа удаашрах зэрэг асуудлууд гарахгүй.

Анхны 20W wireless цэнэглэлт нь таны төсөөлж байснаас ч илүү хурдан цэнэглэх болно

Wireless-аар удаан цэнэглэдэг байсан өдрүүд ард хоцорчээ. Шинэ инновацийн ачаар 90 минутанд wireless-аар бүтэн цэнэглэх боломжийг олгож байна.

Давуу талууд нь:

  • Mi 9 утасны 20W wireless цэнэглэгч нь стандарт 10W wireless цэнэглэгчээс 37%-иар илүү хурдан юм.
  • Харин Mi 9 утасны 27W wireless цэнэглэгч нь стандарт 18W wireless цэнэглэгчээс 34%-иар илүү хурдан цэнэглэж байгаа юм.

Дэлхийн хамгийн өндөр нарийвчлалтай ухаалаг утасны дүрс мэдрэгч нь 4 дахин их нарийвчлал, 3 дахин их гэрэл мэдрэгчтэй

Энгийн 12MP-ийн камертай ухаалаг утасны хажууд үүнээс 4 дахин их пиксель бүхий камертай утас ашиглах нь ямар ялгаатай байх вэ?

Зураг авах үед zoom хийж татсан ч зурагны чанар, нягтрал муудахгүй байх юм. 1.6μm-ийн Супер Пиксель болон 1/2” CMOS дүрс мэдрэгчийн тусламжтайгаар фото зургууд нь нарийвчлал өндөртэй, өнгөлөг буугдана. Дашрамд хэлэхэд Mi 9 утасны камер нь 4K телевизороос илүү нягтаршил сайтай фото зураг авдаг юм байна.

AI гурвалсан камер – Илүү өргөн хүрээнд сайн чанарын зураг буулгана

Гайхамшигтай гэрэл зурганд хамгийн чухал зүйлс юу юу байх вэ? Гурван линзийн тусламжтайгаар: Илүү өргөн хүрээ болон телефото. Mi 9 утасны камерны линзүүд нь энгийн линзээс илүү өргөн хүрээг хамардаг бөгөөд бүрэлзэлтийг засдаг талтай юм. Night болон Moon горим нь гэрэл багатай үед сайн чанарын зураг авах боломжийг бүрдүүлнэ.

Давуу талууд нь:

  • 117̊ өргөн өнцгийн хүрээнд зураг авах нь нэг даралтаар бүх талбайг буулгаж авах боломжийг бүрдүүлнэ.
  • 4см-ийн макро гэрэл зургаас авахуулаад олон төрлийн макро зургийг буулгах боломжтой.

Сарны зураг буулгах – Илүү чанартай Night болон Moon горимууд

16 μm Супер Пиксель болон 1/2” CMOS дүрс мэдрэгчийн тусламжтайгаар Mi 9 утас нь Xiaomi-ийн Night горимыг цоо шинэ түвшинд аваачиж байгаа юм. Харин Moon горимын тусламжтайгаар сарны хэлбэр дүрсийг зургандаа маш чанартай буулгадаг онцлогтой.

Mi 9 ухаалаг утас болон стандарт ухаалаг утасны камерны харьцуулалт:

Арын камер: Sony 48 MP-ийн ультра өргөн өнцөгт AI гурвалсан камер

Энэ нь 48MP HD камер, Smart ультра-өргөн өнцгийн горим, Portrait горимын арын фон бүрэлзүүлэх тохиргоо, Panorama горим, Pro горим, Burst горим, Нүүр царай танигч, HDR, Динамик фото зураг, AI Beautify горим гэх мэт олон өвөрмөц онцлогуудтай.

Видео бичлэгийн хувьд гэвэл 960 fps удаашруулсан видео хийх, 960 fps Смарт аудио тохируулга, Видео тогтворжуулагч зэрэг онцлогуудтай болсон.

Давуу талууд нь:

  • 4K нягтаршилтай бичлэг – 60fps/30fps
  • 1080p нягтаршилтай бичлэг – 60fps/30fps
  • 720p нягтаршилтай бичлэг – 30fps
  • 1080p нягтаршилтай удаашруулсан бичлэг – 120fps/240fps/960fps
  • 720p нягтаршилтай удаашруулсан бичлэг – 120fps/240fps/960fps

20MP Selfie камер – AI portrait горим

20MP-ийн өндөр нягтаршилтай мэдрэгчийн пикселүүдийг нийлүүлж дан 18 μm пиксельд шилжүүлдэг нь бүдэг гэрэлтэй үед ч зургийг тод гаргахад тусалдаг. Мөн AI Beautify болон AI portrait горимын тусламжтайгаар селфи зургууд илүү чанартай гарна.

 

Холограм өнгө – Энэ нь дан өнгө бус метал ойлголт болон солонгон туяанаас бүрдсэн холимог өнгө юм.

Хэрвээ таны сонирхлыг одод түгсэн шөнийн тэнгэрийн төрх татдаг бол энэхүү утасны үзэмж ч мөн адил татна гэдэгт итгэлтэй байна. Нанометер түвшиний материалаар хийгдсэн тус утасны case нь гэрэл туссан үед гайхалтай олон өнгөний тусгалыг үзүүлдэг онцлогтой.

Хөнгөн жинтэй нумарсан загвар болон гарт барихад таатай мэдрэмж төрүүлэх дизайн

Утасны арын нумарсан загвар нь утсыг гөлгөр мэт харагдуулах бөгөөд гарт барихад эвтэйхэн, таатай байх юм.

6,39-ийн Samsung AMOLED Dot drop дэлгэц

Сүүлийн үед утаснууд Full Screen дэлгэцтэй болж байгаагийн хэрээр Mi 9 утасны загварт тусгайлсан өөрчлөлт хийсэн нь сонирхол татам байгаа аж. Үүнд: Дэлгэцэн дээрх хурууны хээ уншигч, микро селфи камер орох бөгөөд хэт авианы шууд мэдрэгч нь утасны ирмэгийг 40%-иар буюу 3.6мм болгоход нөлөөлсөн байна.

Давуу талууд нь:

  • Дэлгэц-их биеийн харьцаа 90.7%
  • 6мм-ийн ирмэг
  • Тодролтын харьцаа >60000:1
  • Өнгөний давтамжийн хэмжээ NTSC 103,8%

Corning Gorilla Glass 6 шилэн дэлгэц

Mi 9 утасны гадаад үзэмж нь зөвхөн өнгөндөө бус мөн бат бөх материалдаа байгаа юм. Corning Gorilla Glass 6 шилэн дэлгэц нь дэлгэцийг найдвартай хамгаална. Мөн камерны хамгаалалт нь сафир шилээр хийгдсэн нь бат бэх байдлыг бүрэн хангаж байгаа юм.

 

Оптик дэлгэцний хурууны хээ танигч нь 25%-иар илүү хурдан болсон. Ашиглахад аятайхан бөгөөд хялбар юм.

Энэхүү хурууны хээ танигч нь таны хурууны хээг өндөр нарийвчлалтайгаар гэрлийн гялбалт зэрэг гадны нөлөөллөөс хамгаалан сканердаж авна.

AI товчлуур – Нэг товчлуураар олон үйлдэл хийх боломжтой

Тус товчлуур дээр дарснаар Google Assistant идэвхжинэ. Энэхүү товчлуур нь мөн төрөл бүрийн тохиргоо хийх боломжтой, жишээлбэл: шууд Камер луу орох, Унших горим руу шилжих гэх мэт. Мөн AI товчлуур дээр хоёр удаа дарснаар өөр горим руу шилжих боломжтой юм. Нэг туршаад үзсний дараа та үүнийг байнга ашиглана гэдэгт итгэлтэй байна.

Mi 9 ухаалаг утас нь өнгөний хувьд Piano Black буюу хар, Ocean Blue буюу далайн цэнхэр, Lavender Violet буюу цэцгэн ягаан өнгөтэй гэсэн сонголтуудтай.

Mi 9 ухаалаг утасны техник үзүүлэлтүүд

Процессор:

Qualcomm Snapdragon 855 процессор

CPU-ний нэр: Snapdragon 855, Qualcomm-ийн энэ жилийн урдаа барьж буй шилдэг бүтээгдэхүүн

CPU-ний бүтэц: 7nm-ийн боловсруулах процесс бүхий шинэ Kyro 485

CPU-ний давтамж: Octa-core процессор, 2.84 GHz

Qualcomm-ын анхны гурвалсан загвар: 1×2.84 GHz super large core+3×2.42 GHz large core+4×1.80 GHz small core

Сайжруулсан CPU ажиллагаа: 45% сайжирсан

Сайжирсан бүтээмж: 40%

GPU нэр: Adreno 640

Сайжирсан GPU ажиллагаа: 20%

Сайжирсан бүтээмж: 25%

Хамгийн анхны Vulkan 1.1 график драйверийг дэмжигч GPU-тэй ухаалаг утас болсон.

AIE хувилбарын ажиллагаа: 7-р үеийн AIE процессор нь энгийн AI-аас 3 дахин илүү боловсронгуй юм.

Үйлдлийн систем:

MIUI 10

MI Turbo-г дэмжинэ

GAME Turbo-г дэмжинэ

Динамик дэлгэц болон фонтой

Санах ой:

6GB+64GB

RAM: 6GB LPDDR4x2133MHz хос сувагт

ROM: 64GB UFS2.1 флаш багтаамж

Дэлгэц:

6.39″ Samsung AMOLED Full Screen Display”

Нарийвчлал: 2340 х 1080 FHD+403 PPI

Цайруулалт: 600nit (HBM)/430nit (typ)

Тодруулалт: 60000:1 (min)/ Спектр өнгөтэй: NTSC 103.8% (typ)

Стандарт горим/ Өдрийн гэрэл дэх горим/ Шөнийн горим/ Өнгөний температурын тохируулга/ 256 ангилалтай/ Унших горим

Corning Gorilla Glass 6 шилэн дэлгэц

Тослог бодис болон хурууны хээнээс хамгаалах лацан наалт

HDR display-г дэмжинэ

Арын камер:

Sony 48 MP-ийн ультра өргөн өнцөгт AI гурвалсан камер

Sony IMX586 0.8 μm ƒ/1.75-ийн 48MP-тэй камер

HD видеог дэмждэг

12MP-ийн телефото камер

Макро гэрэл зургийг дэмждэг

16MP-ийн өргөн өнцөгт линзтэй

Өргөн өнцгийн гэрэл зургийг дэмждэг

Камерын таталт: 2x оптик таталт болон 10x дижитал таталттай гурвалсан камер

Фокус: Лазер фокус, Фаз тогтоогч фокус, Тодролт тогтоогч фокус

Зургийн нарийвчлал: 8000 х 6000 пиксель хүртэл

Видео нарийвчлал: 3840 х 2160 пиксель хүртэл

Нүүрэн талын камер:

20MP-тэй нүүрэн талын камер

HDR камер, Камерны цайруулалт засах систем, Selfie цаг тохируулагч, Царай танигч, Magic mirror, Нас тодорхойлогч, AI Beautify, AI makeup, AI portrait, AI scene detection, AI studio lighting зэрэг горимуудтай. 1080 болон 720 пикселийн бичлэг хийдэг.

Хурууны хээ танигч:

Сайжруулсан дэлгэцэн дэх хурууны хээ мэдрэгч

Цэнэглэлт болон батарей:

3300mAh (typ), 3200mAh (min)

Дахин цэнэглэдэг батарей

USB-C оролт

TUV Rheinland-ийн сертификаттай аюулгүй хурдан цэнэглэх систем

Анхны 20W wireless цэнэглэлт

WPC стандартын цэнэглэх систем

Сүлжээ:

Өөр үүрэн сүлжээний 2 SIM картыг ашиглах боломжтой: 2 симний оролт

2 SIM хоёулаа 4G сүлжээнд холбогдох боломжтой

Хос нано SIM оролттой

4G+, 4G, 3G, 2G сүлжээг дэмжинэ

Хос SIM VoLTE HD дуудлага хийх боломжтой

Wireless сүлжээ:

802.11a/b/g/n/ac протоколыг дэмжинэ

2,4G Wi-Fi, 5G Wi-Fi, Шууд Wi-Fi, Wi-Fi Display болон WPA3 сүлжээг дэмжинэ

Wi-FI 2×2 MIMO технологи болон MU-MIMO-г дэмжинэ

Bluetooth 5.0, Qualcomm TrueWireless Stereo Plus сүлжээг дэмжинэ

AAC, LDAC, aptX, aptX-HD аудио давтамжуудыг дэмжинэ

NFC: Android Pay-ийг дэмждэг

Утасны хэмжээ:

Урт: 157,5 мм

Өргөн: 74,67 мм

Зузаан: 7,61 мм

Жин: 173 гр

Байршил заагч:

Хос давтамжит GPS

L1/L5 давтамжит GPS дохиог нэгэн зэрэг хүлээн авна

Байрлал тодорхойлох системүүд:

GPS:L1+L5, Galileo:E1+E5a, GLONASS:L1, Beidou:B1

A-GPS тусламжтайгаар байрлал тодорхойгч, Электрон луужин, Wireless сүлжээ, Data сүлжээ

Спикер:

Ultralinear спикер

Smart PA-р тоноглосон аудио гаралт

0.9cc-ийн чадалтай чанга яригчтай дүйцэхүйц дуугаралттай

Басс дуугаралтанд зориулж нэмэлт басс материалууд оруулсан

Аудио тоглуулагч:

MP4, M4V, MKV, XVID, WAV, AAC, MP3, AMR, FLAC, APE форматуудыг дэмжинэ.

Видео тоглуулагч:

H.264, MPEG4, VC-1, VP8, VP9 форматуудыг дэмжинэ.

HDR10 видео контентыг тоглуулах үед HDR display-ийг дэмжинэ.

Мэдрэгчүүд:

Хэт авианы шууд мэдрэгч, Дэлгэц доторх гадна гэрлийн мэдрэгч, Хурдасгалыг хэмжигч хэрэгсэл, Гироскоп, Электрон луужин, IR алсын зайны удирдлага, Камерны лазер мэдрэгч

Шинэ утасны хайрцганд багтсан зүйлс:

  • Mi 9 ухаалаг гар утас
  • Утасны гэр
  • Адаптер
  • C төрлийн USB кабел
  • С төрлийн USB чихэвч
  • SIM гаргагч
  • Хэрэглэгчид зориулсан гарын авлага

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/
Фейсбүүк хуудасhttps://www.facebook.com/xiaomimongolia/

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/12/04 at 18:28

    сайн бнуу. ярьдаг тохиргоон дээр дарагдчихсан утсыг яаж буцааж хэвэнд нь оруулах вээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *