Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ? Хэрхэн цусаа шингэрүүлэх вэ?

9

Гиперкоагуляци бол цусны зуурамтгай бус чанар алдагдах үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь, дулаан цаг агаарын нөхцөлд хөлс гарах нь ихсэнэ, бие шингэний дутагдалд орох ба тухайн хүний гематокрит нэмэгдсэнээс болж зовиур мэдэрч эхэлнэ, энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ. Харин коагуляцийн үйл явц хэвийн байх ба тухайн хүний гематокритын хэмжээ дагаад хэвийн болоход цусны коагуляци алдагдана.

Гиперкоагуляци үүсэх олон xүчин зүйл бий, шууд эсвэл шууд бус антикоагуляциас ихээхэн хамаардаг. Шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн тус болж чадахгүй боловч антикоагуляцийн эм бэлдмэлүүд нөлөөлж болно, гэхдээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Lightspring / Shutterstock.com

 

Цус өтгөрөхөд нөлөөлөх xүчин зүйлс:

  1. Хорт хавдар
  2. Арьсны сүрьеэ
  3. Уургийн дутагдал
  4. Тамxи татах
  5. Цусны судаснууд гэмтэх, тэр тусмаа атеросклероз
  6. Амьдралын буруу хэв маяг
  7. Илүүдэл жин
  8. Тромбофили
  9. Муу зуршлууд
  10. Эритремиа, гемангиома эсвэл антифосфолипидын хам шинж
  11. Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулсан
  12. Аутоиммун өвчин
  13. Жирэмслэлт эсвэл жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл
Alex_Traksel / Shutterstock.com

 

Илэрч болох шинж тэмдгүүд:

  1. Толгой эргэх/өвдөх
  2. Арьс загатнах
  3. Эрч хүчгүй болох
  4. Амьсгалахад хүндрэл учрах
  5. Хараа муудах
  6. Цусны даралт ихсэх

 

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вень болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсэхэд нөлөөлдөг. Энэ нь цусны урсгалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нэг эсвэл хэд хэдэн уушгины артерын судсуудыг давхар бүрхсэнээр уушги хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүлээж авах боломжгүй болдог.

 

Хэрхэн цусыг шингэрүүлэх вэ?

Өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв танд цус өтгөрөх шинж тэмдэг илрэх юм бол дан ганц эм уухаас гадна байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж цусыг шингэлж болно:

  • Куркума (ялтаснуудад эерэг нөлөөтэй, цус бүлэгнэхээс сэргийлнэ)
  • Цагаан гаа (ижилхэн нөлөөтэй)
  • Шанцай (цусны даралт ихсэхээс сэргийлнэ, хэтэрхий их хэрэглэвэл элгэнд муу гэдгийг анхаараарай)
  • Улаан чинжүү (цусны эргэлтийг сайжруулна)
  • Витамин Е амин дэмээр баялаг хоол хүнс
Maya Kruchankova / Shutterstock.com

Эдгээр бүтээгдэхүүнүүд сайн нөлөөтэй: ногоон сонгино, улаан лооль, брокколи, усан үзэм, анар, бэрсүүт жүрж, бүйлсэн самар, хушга, ойн самар, ногоон цай, аньсны шүүс, хар шоколад, сармис, мөн их хэмжээгээр ус уух. Санаж яваарай: ноцтой нөхцөлд та заавал мэргэжлийн эмчид хандах ёстой шүү!

Танд эрүүл энхийг хүсье!

82
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
17
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Батцэцэг

    2021/05/18 at 20:00

    Сайн бн уу орой мэнд би жирэмсэн болоод удаагүй сарч болоогүй хэдхэн хонож бнаа 2рт тунгаа хийлгээд удаж бн тэгээд жирэмсэн болсон урагт гайгүй юу өнөөдөр эмэгтэйчүүд очиж үзүүллээ гайгүй юу би эмч зүгээрээ гэсэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *