Нэгэн залуу шөнө хар дарж зүүдлэхдээ найз бүсгүйнхээ гарын хурууг тас хазчихжээ. Сэрсэн хойноо өөрийгөө ийм зүйл хийснийг огт санахгүй байсан гэнэ

4

Сейж, Марко хоёр дурлалт хосууд, тэд мөрөөдлөө биелүүлэхээр Сардин арал руу хамтдаа аялжээ. Харамсалтай нь Сейж хугацаанаасаа эрт гэртээ буцаж иржээ. Тэрээр хүнд бэртэл авснаас гадна урьд өмнө бүрэн итгэдэг байсан хүнээсээ айдастай хоцорчээ.

Photo: www.thesun.co.uk

Австрали гаралтай 26 настай Сейж Норейка, найз залуу Маркотойгоо Лондонд амьдардаг. Тэд цугтаа Сардин руу аялж далайд сэлж, наранд шарж жаргахаар иржээ. Харамсалтай нь яаралтай гэртээ буцаж ирэхэд хүрсэн байна. Сейж найз залуугаасаа их айдаг болжээ.

Photo: www.thesun.co.uk

“Марко бид хоёр уулзаад жил гаран болж байна, бид түүний төрөлх эх орон болох Италийн Сардин арал дээр амрахаар шийдэцгээсэн юм. Би австрали хүн болохоор далай гэхээр баярлаад л… Амралтынхаа эхний өдөр өдөржингөө далайн эрэг дээр хэвтэцгээсэн, дараа нь оройн хоолоо идчихээд өрөөндөө амрахаар ирсэн юм. Би их ядарсан байсан болохоор Маркодоо тэврүүлээд л нам унтаад өгсөн байсан. Муухай чарлаж байгаа дуунаас болоод би гэнэт сэрсэн. Би ямар их айж байсан гээч – бидэн рүү дээpэмчин дaйрч байна л гэж эхлээд бодсон.”

Photo: www.thesun.co.uk

“Харанхуйд олигтой харагддаггүй, гэхдээ Маркогийн дүрс байгааг нэг юм олж харсан. Тэр аймшигтай хашхирч тасалгаан дундуур гaлзуу юм шиг алхаж байсан, энд тэнд тавилга мөргөөд л… Тэр зүүдэндээ явдгийг би мэднэ. Тэр зүүдэндээ бувтнаж үглэнэ – энэ үед нь би сэрдэг л байлаа, бас тасалгаан дундуур алхаад л… Харин энэ удаад тэр хашхирч, яг л хэн нэгнийг aлж байна уу гэмээр ааш авир гаргаж байсан юм. Би түүнийг тайвшруулах санаатай “нааш ир, орондоо ороод орж тайван унт” гэж хэлсэн юм. Тэгсэн гэнэт над руу дaйраад, төд удалгүй зүүн гар гэнэт өвдөж эхэлсэн. Марко намайг барьж аваад орноос аваад шидчихсэн, би хананд цоxигдоод унасан юм. Би айсандаа болоод чанга хашхираад, гар лугшиж өвдөж эхэлсэн. Би тэр үедээ юу ч ойлгоогүй. “Тэр одоо намайг хазчихсан юм байх даа?” гэсэн бодол төрсөн юм. Миний хайртай Марко намайг яаж ингэж өвтгөж чадаж байна аа? Урьд нь намайг шагайгаа гэмтээж байхад намайг ямар их асарч байлаа даа? Тэр минь мaнгас биш шүү дээ.”

Photo: www.thesun.co.uk

“Тэр угаалгын өрөөний тавилгыг яаж эвдэлж байгааг би гаднаас нь сонсож байсан. Тэгсэн гэнэт чимээгүй болчихсон юм. Тэр гэрлээ асаагаад надад дөхөж ирэв. Яг тэр үед би түүнийг сэржээ гэдгийг сайн ойлгосон юм. “Би юу хийчих нь энэ вэ?” гэж тэр надаас зөөлөн дуугаар асуув. Би өөрийгөө цусан дунд суугаагаа сая л ухаараад, гэхдээ чухам хаанаас цус гараад байгаагаа эхлээд ойлгоогүй. Гар л болохгүй байна гэдэг нь ойлгомжтой болсон. Марко нусны алчуур авчраад гаран дээр дарж бoов. Тэр энэ үедээ уйлаад л “Би чамайг хэзээ ч гомдоохгүй… Намайг чамд хайртай гэдгийг чи мэднэ ш дээ”.

Photo: www.thesun.co.uk

“Би угаалгын өрөө орж гарныхаа цусыг угаалаа – гэж Сейж дурсан ярьжээ. Миний харсан зүйл намайг айдаст автуулсан. Миний хурууны бараг тал нь байхгүй болжээ. Арьс болон булчин нь бараг яcаа хүртэл шалбaрсан байсан. Хурууны яс яг л аймшгийн кино шиг цухуйж унжаад. “Чи миний хурууг хазчихсан байна шүү дээ” гээд би өөрийн эрхгүй уйлсан. Марко над руу дөхөж ирээд миний гараад харснаа бараг л бөөлжиx шахаад огисон. Тэр амандаа бувтнаад л, хурууны тасарсан хэсгийг олох хэрэгтэй, буцаагаад оёж болох байх гэсэн. Тэгээд тасарсан хурууг олохоор нөгөө өрөө рүү явсан юм”.

Photo: www.thesun.co.uk

“Би ч Маркотой нэгдэж хурууныхаа тасархайг хайж эхлэв. Тавилга доогуур үзэв, гэсэн ч хурууны тасархай олдоогүй. Тэгээд хоёулаа бие бие рүүгээ хараад яг нэг бодол төөрцгөөсөн: тэр залгичихжээ. Марко намайг эмнэлэгт хүргээд эгч нартаа юу болсныг италиар ярьж өгөх шиг болсон. Эгч нарынх нь царайнд айдас илэрч байгааг би харсан юм. Рентген зургаар Марко шүдээрээ хурууг тас хазсан нь тогтоогдсон. Эмч надаас миний хурууг нохой хазсан юм уу гэж асуухад нь би амандаа “үгүй” гэж л хариулж чадсан. Миний шaрхыг цэвэрлээд боолт хийж өгсөн. Өвчин намдаах тарианаас гадна халдвараас сэргийлсэн антибиотик ч бас тарьсан. Лондонд очоод хуруугаа нөхөх мэс ажилбарт орох байх гэж надаа анхааруулсан юм.” Тэгэхээр нь би тоглоом шоглоом болгоод “Тэгвэл цагаачлахад надад ямар ч асуудал гарахгүй нь дээ, яагаад гэвэл надаас хурууны хээ авахгүй нь байна шүү”.

Photo: www.thesun.co.uk

“Маркогоос урьд өмнө ийм авир гарч байсан тухай өөрөө ярьж байсан юм, тэгэхэд өсвөр насны хүү байжээ – тэр гэр дотроо аймшигтай хашхирч гүйсэн удаатай. Бид хоёр цугтаа энэ зүүдний тухай уншиж судалсан, зүүдэндээ явдаг хүн аймшигтай зүүд зүүдлэхээрээ ийм авир гаргадаг ажээ. Марко надаас байнга уучлалт гуйгаад л “Уучлаарай, намайгаа уучлаарай” гээд байсан.” Лондонд ирээд бид шууд эмнэлэгт үзүүллээ. Тэр үед би халуураад, эмчийн хэлснээр бол хүний хазалт амьтныхаас ч илүү аюултай байдаг гэж анхааруулсан юм. Тэгээд баахан антибиотик тaриулж байгаад маргааш өдөр нь мэс засалд орохоор болов. Мэс заслын эмч ажлаа сайн хийж чадсан – арьсны үлдэгдлээр хурууны хэлбэр гаргаж залгасан юм. Хуруу дахиж ургахгүй гэдгийг тэр урьд нь хэлсэн юм. Долоо хоногийн дараа боолтоо авч харахад хуруу муугүй болсон нь илт, гэхдээ л хуучнаасаа арай богинодсон болов уу гэмээр. Гурав дахь долоо хоногоос хумс ургаж эхэлсэнд нь би маш их баярлаж билээ. Би бага багаар эдгэрсээр, гэхдээ сэтгэлд байгаа айдас арилахгүй хэвээр л байв. Орой болгон Маркогийн дэргэд хэвтэхдээ айдастай, түүний сормуус хөдлөх тоолонд би айсан бүжин шиг л болдог байв. Тэр сэрээд дахин мaнгас шиг авир гаргах вий дээ. Энэ нь түүний буруу гэдгийг би мэдэж байсан ч гэсэн айдсаа яаж ч чадахгүй. Энэ бүгд бид хоёрын хувьд том ачаа болж хувирсан болохоор бид эцэстээ салахаар шийдсэн дээ”.

223
ХарамсалтайХарамсалтай
43
БурууБуруу
37
ТэнэглэлТэнэглэл
37
ГайхмаарГайхмаар
36
БахархмаарБахархмаар
24
Ха ХаХа Ха
18
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Xantaishir Xantaishir

    Xantaishir Xantaishir

    2019/06/03 at 14:21

    Neg odor alax yum bna saluul tarna ?

  2. Асфодел Орчлон

    Асфодел Орчлон

    2019/06/05 at 22:02

    Sarankhuu Tomorbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *