Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин

1

Америкийн жүжигчин Bradley Cooper саяхан “American Sniper” кинонд АНУ-ын тэнгисийн цэргийн мэргэн буудагч Chris Kyle-ын дүрийг бүтээхийн тулд 102 кг жинтэй болсон. Түүний өдөр тутмын дэглэмд хоёр төрлийн эрчимтэй дасгал, өдөрт 5000 калориос дээш илчлэгтэй хоол хүнс идэх багтаж байжээ. Тэрээр зөвхөн жин нэмэх эрчимтэй хөтөлбөр баримталж байснаар зогсохгүй дүрийнхээ төлөө жингээ хасах арга хэмжээг ч мөн авч байсан байна. Маш олон жүжигчид супер баатрууд, балетчин, боксчин болон бусад дүрийнхээ төлөө хатуу дэглэм дор жин хаяж эсвэл нэмдэг ажээ.

Bradley Cooper “American Sniper”-ын төлөө 18 кг жин нэмсэн

Оскарт нэр дэвшигч жүжигчин эрхэм 10 хоногт жин нэмэхийн тулд дасгалжуулагчтай өдөрт хоёр удаа хамт хичээллэдэг байжээ. Эхний дасгал нь өглөөний 5 цагт эхэлдэг байсан ба энэ дасгалууд нь хүндийг өргөлт, суулт гэх мэт нэмэлт жинг барихад хангалттай суурийг бий болгох бүтцийн дасгалууд байдаг байв. Үдээс хойш хийдэг хоёр дахь дасгал нь уламжлалт булчин бий болгох дасгалуудад илүү төвлөрдөг байсан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 1

Jake Gyllenhaal “Nightcrawler” киноны дүрийнхээ төлөө 13 кг жин хаясан

Карьерын төлөө улайран зүтгэх чөлөөт сэтгүүлчийн дүрийг гаргахын тулд тэрээр аль болох бага илчлэгтэй хүнсээр хооллож, гэрээсээ киноны зураг авалт хийгдэх газар хүртэл 24 км газар гүйдэг байжээ. Мөн түүний хамтран тоглогч Riz Ahmed хэлэхдээ түүнийг оюун санаагаа хоол идэж байгаа хэмээн итгүүлэхийн тулд амттай бохь зажилдаг байсан гэжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 2

Chris Pratt “Guardians of the Galaxy”-ын төлөө 6 сарын дотор 27 кг жин хаясан

Тэрээр хувийн дасгалжуулагч болон хүнс тэжээлийн мэргэжилтэнтэй хамт гүйлт, сэлэлт, бокс, кикбокс, триатлон зэрэг спортуудаар хичээллэж, өдөрт 4000 калори илчлэгтэй хүнс хэрэглэдэг байв. Жүжигчин эрхэм “Үнэндээ би илүү их идсэнээрээ жин хаясан. Гэхдээ зөв, эрүүл хоол хүнс иддэг байсан нь кинонд миний биеийг өлсгөлөн хэлбэртэй байхаас аварсан юм.” хэмээн өгүүлжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 3

Natalie Portman “Black Swan”-ы балетчины дүрийн төлөө 9 кг жин хаясан

“Black Swan”-ы гол дүрийн галбирыг олж авахын тулд Portman жилийн турш өдөрт 5-8 цаг ажиллаж, лууван-бүйлсний самрын дэглэм барьсан байна. “Зарим шөнө өөрийгөө зүгээр л үхэж байна гэж боддог байсан.” хэмээн өгүүлсэн жүжигчин бүсгүй киноны зураг авалт дууссаны дараа эргэн жиндээ оржээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 4

Mila Kunis ч мөн “Black Swan”-ы төлөө 9 кг жин хассан

Оскарын шагналд энэ дэлгэцийн бүтээлд бүтээх дүрийнхээ төлөө 44-хөн кг жинтэй болсон жүжигчин бүсгүй өөрийгөө толинд харахдаа “Өө бурхан минь, миний бие ямар ч хэлбэргүй, хөхгүй, бөгсгүй болчихож” гэж боддог байсан гэнэ. Мөн зүгээр дан яс харж байгаа юм шиг санагддаг байснаа ч нуугаагүй байна. Зураг авалтын дараа Лос Анжелест газардсаныхаа дараа In-N-Out Burger руу зүглэсэн Kunis “Би 5 сарын дотор 9 кг турсан, гэхдээ одоо хэдхэн цагийн дотор л эргээд таргалж байгааг минь харж байгаа биз” хэмээн хошигнож байжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 6

Anne Hathaway “Les Miserables” киноны биеэ үнэлэгчийн дүрийг гаргахын тулд 7 кг жин хаясан

Үсээ хусуулж, 7 кг жин хассан тэрээр лууван, шошны дүрлэгнээс өөр зүйл иддэггүй байсан гэнэ. Эцэст нь би өрөвдөлтэй амьтан болж хувирсан, тийм шүү хэмээн өгүүлсэн жүжигчин бүсгүй дараа нь “The Dark Knight Rises” кинонд тоглохын тулд байцаанаас өөр юм иддэггүй ногоон хоолтон болсон байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 5

Tom Hardy “The Dark Knight Rises”-т тоглохын тулд 13 кг жин нэмсэн

89 кг хүртэл жингээ нэмэх анхдагч зорилго тавин зүтгэсэн тэрээр 680 кг-ийг өргөж чадах хүчирхэг булчинтай болсон байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 7

Christian Bale “The Machinist”-ын төлөө 29 кг жин хаясан

Christian Bale-ээс найруулагч киноны дүрийн төлөө 55 кг хүртэл жин хаях уу гэж огт асууж байгаагүй байна. Өөрийн хүслээр үүнийг хийсэн тэрээр өдөрт витаминууд хэрэглэж, гүйж, өдөрт ганц алим, нэг лааз туна загас иддэг байсан гэнэ. Энэ киноны дараа ойролцоогоор 45 кг жин нэмж, “Batman Begins” кинонд тоглохын тулд 5 сарын дотор 99 кг жинтэй болжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 8

Дараа нь Bale “American Hustle”-ын дүрийнхээ төлөө хайрмал боов, чизбургер болон бусад илчлэг ихтэй хүнсээр хооллож 19 кг-аар жин нэмжээ

Тэрээр 85-аас 123 кг хүртэл жин нэмснээр түүний хамтран тоглогч Robert de Niro түүнийг танихгүй байхад хүрсэн байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 9

Matt Damon “The Informant” кинонд тоглохын тулд 13 кг нэмсэн

Тагнуулын төв газрын мэдээлэгчийн дүрээ гаргахын тулд тэрээр галзуу юм шиг л идэж, бараан шар айраг уудаг байсан гэжээ. Тэрээр хоолны хооронд McDonald’s болон Doritos байнга иддэг байсан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 10

Renée Zellweger “Bridget Jones’s Diary”, “Chicago”, “Bridget Jones:The Edge of Reason” киноны дараалсан дүрүүдийнхээ төлөө 9 кг-аар жин нэмж, хасаж дахин нэмсэн байна

Bridget-ийн дүрийн төлөө дахин жин нэмэхдээ би дуртайяа хийсэн. Тэрээр дахин жин нэмэхийн тулд өдөрт 4000 калори илчлэгтэй хүнс иддэг байжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 11

George Clooney “Syriana” киноныхоо дүрийн төлөө 13 кг гаруй жин нэмсэн

2005 онд Тагнуулын төв газрын ажилтны дүрийг бүтээх гэж жин нэмсэн тухайгаа тэрээр “Үүнд ямар ч хөгжилтэй зүйл байгаагүй.” гэжээ. Түүний хамтран тоглогч Matt Damon Clooney-г депресстсэн байсан учир дасгал хийх боломжгүй байгаадаа үнэхээр их санаа нь зовж байсан хэмээн өгүүлсэн байдаг. Харин дараа нь тэрээр “Michael Clayton”-ы дүрийнхээ төлөө эрс жин хассан.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 13

Charlize Theron дөнгөж жин хаясныхаа дараа “Monster” кинонд зориулан 13 кг-аар жин нэмсэн

Цуврал алуурчин, биеэ үнэлэгч эмэгтэйн дүрийг бүтээхийн тулд тэрээр төмсний чипс, хайрмал боов болон бусад төрлийн илчлэг ихтэй хоолыг сонгодог байжээ. Энэ дүрээрээ Оскарын шагнал хүртсэн бүсгүй дараа нь “Head in the Clouds” кинонд тоглохын тулд нэн даруй дахин жин хаясан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 12

Tom Hanks “Castaway” киноны төлөө 102 кг-аас 77 кг хүртэл жин хаяжээ

Hanks цөөн хэдэн удаа жин нэмж, хаяж байсан ч “Castaway”-д тоглох гэж 25 кг жин хаясан нь хамгийн хатуу дэглэм байжээ. “Миний бууж өгөөгүй цорын ганц зүйл кофе байсан.” хэмээн өгүүлсэн тэрээр өмнө нь 1992 оны “A League of Their Own” киноны дүрийн төлөө 13 кг-аар жин нэмж, үргэлжлүүлээд “Philadelphia”-д тоглох гэж 11 кг-аар жингээ хассан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 14

Ryan Reynolds “Blade Trinity”-д тоглохын тулд булчингийнхаа жинг 11 кг-аар нэмсэн ба “Green Lantern”-д тоглохын тулд энэ жингээ хадгалсан байна

Reynold-ын дасгалжуулагч Bobby Storm хэлэхдээ түүнийг 6-7 сарын хугацаанд 90 кг жинтэй болохын тулд өдөр бүр 90 минутын дасгал хийж байсан гэжээ.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 15

Vincent D’Onofrio “Full Metal Jacket”-ын дүрийнхээ төлөө 31 кг-аар жин нэмсэн

1987 оны “Full Metal Jacket” кинонд тоглохын тулд 31 кг жин хаяснаар дүрийнхээ төлөө хамгийн их жин нэмсэн дээд амжилтыг үзүүлсэн жүжигчин бол Vincent D’Onofrio юм. Тэрээр мөн 2002 онд “The Salton Sea”-д тоглох гэж мөн 22 кг жин нэмсэн.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 16

Hillary Swank “Million Dollar Baby” кинонд тоглох гэж булчингийнхаа жинг 8 кг-аар нэмсэн

Дасгал сургуулилтын зэрэгцээ 90 хоногийн турш өдөр бүр 210 грамм уураг хэрэглэдэг байсан түүний дасгалд долоо хоногийн 6 хоногт нь өдөр бүр 2 цаг хагасын турш боксоор хичээллэх, ойролцоогоор цаг хагас эсвэл 2 цагийн турш хүндийг өргөлтөөр хичээллэх багтаж байв. “Продюсерууд надаас булчингийнхаа жинг 4 кг-аар нэмэгдүүлэхийг хүссэн ч би 8 кг-аар нэмсэн. Би нэг суудал дээр 8-12 өндөгний цагаан уураг идэж чадахгүй байсан учраас би өндөгний цагаан уурагнуудыг уудаг байсан. Энэ хамгийн муухай зүйл байсан.”Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 17

Ben Kingsley Gandhi-гийн дүрийн төлөө үсээ хусаж, 9 кг-аар жин хассан

Энэтхэг удамтай жүжигчин эрхэм энэ дүрийг бүтээхийн тулд намтар уншиж, гэрэл зураг судалж, үсээ хусаж, Gandhi-гийн өөрийнх нь ногооны дэглэмээр 9 кг жин хаясан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 18

Robert de Niro “Raging Bull” киноныхоо дүрийн төлөө 27 кг жин нэмсэн

Энэхүү дүрийн төлөөх өөрчлөлт нь түүнд Академийн шагнал болон Алтан Бөмбөрцөг шагналыг хоёуланг нь авчирсан.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 20

Demi Moore “G.I. Jane” кинонд тоглохын тулд биеийнхээ өөхлөг хэсгийг үгүй болгож, цэргийн дасгал сургуулилт хийсэн

Америкийн тэнгисийн цэргийн анхны эмэгтэй дэслэгч Jordan O’Neill-ийн дүрийг бүтээх гэж Demi Moore тэнгисийн цэргийн дасгалжуулагч асан Scott Helvenston-той ажиллажээ. Цэргийн эрчимтэй сургуулилтаар бэлтгэл хийж байсан тэрээр үсээ ч хусуулсан байна.Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 19

Ryan Gosling “The Lovely Bones” киноны дүрийн төлөө хайлуулсан зайрмаг ууж, 27 кг жин нэмсэн

Гэхдээ тэрээр 2009 оны энэ кинонд огт гараагүй. Gosling хэлэхдээ Peter Jackson түүнийг хэт жин нэмснийг хараад дүрээ цуцалсан гэжээ. “Peter Jackson надад дүр санал болгох үед би 68 кг жинтэй байсан, харин зураг авалт болох үед би 95 кг жинтэй болсон байсан. Найруулагч бид хоёр дүр хэрхэн харагдах тал дээр өөр санаатай байсан юм. Миний хувьд би түүнийг 95 кг жинтэй байх ёстой гэж итгэж байсан. Би цангасан үедээ хайлуулсан зайрмаг уудаг байсан.”Дүрийнхээ төлөө гайхалтайгаар өөрчлөгдөж чадсан 20 жүжигчин 21

1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/30 at 23:47

    Tom Hardy “The Dark Knight Rises” end 680kg orgoj chaddag bolson gedeg jaahan utgagui ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *