1 м.кв талбайд хэрхэн 1000 өргөст хэмх ургуулах вэ? Өргөст хэмх тарих нууцаас хүргэж байна…

6

Өргөст хэмх тарих өөрийн туршлагаасаа хуваалцмаар санагдлаа. Энэ аргыг нилээд хэдэн жилийн өмнө нэг номноос уншиж байсан юм, гэхдээ өнгөрсөн жил л туршиж үзэх боломж гарсныг хэлэх хэрэгтэй болов уу. Өргөст хэмх ургуулах нууц – уутанд ургуулахад оршино.

1. 70 орчим литрийн багтаамжтай бат бөх, зузаан полиэтилен уутанд хөрсөө, бордоогоо гэх мэтчилэн хийнэ.

2. Уутны голд 2 метр орчим модон иш суулгана. Модон ишний дээд үзүүрт хадаас хадаарай, өргөст хэмхээ дүүжлэх юм. Уутандаа бас жижиг нүхнүүдтэй 3 хуванцар хоолойг уутны нийт уртын дагуу хийнэ (би өөрөө хүлэмжийн жижиг хоолойг 1 метр тус бүрээр хөрөөдөөд шатрын хөлгийн дагуу нүхэлсэн – энэ хоолойгоор усалгаа явагдана).

3. Одоо хамгийн сонирхолтой хэсэг буюу өргөст хэмхээ суулгах мөч: 3 өргөст хэмхийг модон иштэй ойролцоо суулгана, үлдсэн өргөст хэмхийг шатрын хөлгийн байрлалаар уутны хажууг цоолоод суулгаарай. Уутны хажуу бөөрийг би гурвалжин хэлбэрээр зүссэн. Өргөст хэмхээ суулгахад босоо байрлуулна (би уутандаа 12-15 ш өргөст хэмх суулгасан).

4. Усалгааг хуванцар хоолойгоор хийнэ. Би хоолойдоо шууд усны хоолой шургуулаад усалж байсан. Халуунд энэ усалгаа маш тохиромжтой: навч нь гэмтэхгүй, хөрс нь чийгтэй.
Уут босоо байрлалтай байх ёстой. Уутаа тавих газраа бага зэрэг хонхойлгож бэлдвэл бүр ч амар.

Тэр зун халуун байсныг ч хэлэх үү, би өдөр болгон өргөст хэмхээ усалж байсан. Гэхдээ хөрсийг нь хараад байхад нэг эсвэл хоёр өдөр өнжөөд ч услаад байж болохоор санагдсан юм. Цаг агаараас шалтгаалаад аль хэр услахаа шийднэ. Гэхдээ хөрс чийгээ сайн барьж байсан.

Аль болох зузаан уут ашиглах нь зөв юм байна лээ. Жишээ нь полиэтилен уут наранд муудах тохиолдол байгааг анхаараарай. Энэ аргаар юуг ч ургуулж болно, хаш, тарвас, хулуу. Хулуу гэснээс хулуундаа 60*70 харьцаатай байшин барьчихмаар санагдсан, хоёр сараалжин тавиуртай. Уутны эргэн тойронд гадас хатгана, бордооны хувьд ялзмаг маягийн байх юм. Миний сонгож авсан уут 1 метрийн өндөртэй, 5 үе хөрс бэлдсэн.

Хөрсийг сийрэгжүүлэх зориулалтаар уутыг нэвт цоолсон гадас шаах хэрэгтэй. Сугалж аваад хөрсийг цэвэрлээд буцаагаад шаана. Уутандаа хуурай өвс, навч зэргийг хийгээд дараа нь бага зэрэг шинэ ялзмаг бордоо хийнэ, тэгээд хөрснөөсөө цацаарай.

5. Өргөст хэмх нь 5-6 навч ургахаар уях хэрэгтэй болно, үүний тулд бид хадаастай модон иш бэлдсэн байгаа. Өргөст хэмх болгонд өөрийн гэсэн уяа байх хэрэгтэй.

6. Энэ аргаар өргөст хэмх ургуулах гэж байгаа бол төрөл бүрийн үрийн өргөст хэмх сонгоорой. Ургацаа 6-р сараас 10-р сар хүртэл өгнө.

Өргөст хэмхийн арвин их ургац авах нэгэн аргыг танд танилцууллаа. Бидэнтэй өөр нэгэн тариаланч туршлагаасаа мөн хуваалцсан юм:

“Би уг нь хүлэмжинд өргөст хэмхээ тарьдаг юм, гэхдээ яагаад ч юм тооцоогоо буруу хийгээд цаана нь тарьж болох овоо их үрсэлгээ үлдчихлээ. Хийх газар олддоггүй. Хүлэмжинд зайгүй чигжиж тарих нь маш муу талтай, миний хүлэмжний талбай бүгд зориулалтаараа ашиглагдчихсан байдаг.
Тэгсэн нөхөр хэлж байна: “Тэр өргөст хэмхээ хаячихаач дээ” гэнэ. Хайран санагдаад, яагаад гэвэл сайн үрийнх байсан юм.

Ямартай ч би илүү гарсан өргөст хэмхүүдээ тарихаар шийдлээ… уутанд. Уутны ёроолд хүлэмжнээс илүү гарсан хогуудаа хийв, тэгээд бордоо зэрэг орлоо. Бас болоогүй ээ, үнс, хувин шороо, супер фосфатыг сайтар холиод уутандаа хийчихлээ – ингээд тал уут хөрс бэлэн. Хөрстэй уутаа хэнд ч саад болохооргүй газар байрлуулах асуудал үүсэв. Өтгөн өвстэй нэг шуудуу байдаг юм. Би 5-р сард өргөст хэмхээ суулгасан – өдөр нь дулаан, орой нь сэрүүхэн. Тэндээ ууттай өргөст хэмхээ тавиад дээрээс нь сонингоор дулаалчихлаа. Бүлээн усаар усална. Нөхөр үглээд л: “Уутанд чиний өргөст хэмх хөлдөнө дөө” л гэнэ. Үгүй яах вэ, өргөст хэмх хөлдсөнгүй, бүр хүлэмжнээс илүү ургац авсныг яана”.

Уутанд ургуулсан өргөст хэмх санаанд оромгүйгээр ургац өгсөн. Би байнга усалж байсан юм, яагаад гэвэл хөрснөөсөө чийг авна гэж байхгүй шүү дээ. Тэгсэн өвдөж эхэлдэг юм байна аа. Юу дутагдаад байгааг сайн ойлгохгүй тойруулж харж санаа алдсаар л…
Тэгсэн – чийг нь илүүдэж. Хутгаар уутаа цоолчихоод хэсэг ажиглалаа – өргөст хэмхүүд маань төд удалгүй эдгэрсэн.

Зун нь өвсөөр ногоонд бордоо бэлддэг байлаа, харин ууттай өргөст хэмхдээ зориулж өвс тусгайлан хадав. Хадсан өвс дулаахан тул өргөст хэмхэд тааламжтай нөхцөл бүрдүүлнэ. Ууттай өргөст хэмх ургаад эхлэхээр нь уях хэрэг гарлаа. Уутны гол хэсгээр ургаж байгаа нь дээшээ чиглэлд, харин хажуугийнх нь доош чиглэлд ургана. Ингээд л багсайгаад ургаад байна даа.

Миний туршилтаар ургуулсан өргөст хэмх үнэхээр их ургац өгсөн. Энэ жил би хулуу тарьж үзэх гэж байна. Туршилт амжилттай болно гэж найдаж байна шүү …”

Өргөст хэмхийг олон аргаар тарьдаг. Жишээ нь уутанд тарих арга:

Энэ арга зөвхөн газар хэмнээд зогсохгүй мөн өвлийн цагаар ч гэсэн ургац өгнө. Полиэтилен уут эсвэл шуудай аваад хөрсөөр дүүргэнэ. Поддон дээр хажуугаар нь хэвтүүлж тавиад уутныхаа дээд хэсгийг гурван нүх гаргаж цоолно. Цоолсон хэсгээр үрнүүдээ суулгана. Уутныхаа цоолсон хэсгийг тасдаж авахгүй үрээ суулгасны дараа буцаагаад таглана.

Гэрэлтдэг уут ашиглавал хөрсний чийгийг хянах боломжтой. Гялгар уутыг агаар салхи, наранд идэгдэж муудахаас хамгаалахын тулд скочоор ороогоорой.

Багваахай дээр ургуулсан өргөст хэмх

Хавар болонгуут л ногоо тарьдаг хүмүүс багваахай цэцэгтэй тэмцэж эхэлдэг. Би тариалангийн талбай сүйтгэгчийг өөрт ашигтай байдлаар ашигладаг. Хурц үзүүртэй, өөрөөр хэлбэл байцаа огтолдог хутгаар багваахай цэцгийг үндсээр нь аль болох гүн тасдаж аваад бат бөх гялгар уутанд хийдэг. Ууттай багваахай цэцгээ торон хашаанаасаа төмөр утсаар бэхэлж зүүнэ.

Уутны ёроолд хэд хэдэн газар нь цоолно. Шинэхэн хураасан багваахай цэцгээ ногооны талбайн хөрс, бордоо зэрэгтэй хольсон хөрсөнд хийнэ. Дээрээс нь шим тэжээлтэй хөрс 10 см орчим хийгээд өргөст хэмхээ суулгана. Уутны хажуугийн хэсгийг цоолоод хөрсийг чийгшүүлж бордоно. Гялгар уутанд байгаа хөрс нь дулаан бөгөөд ургацад таатай нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ аргаар өргөст хэмх тарих гэж байгаа бол задгай талбайд тарихаас хоёр долоо хоногийн өмнө үрсэлгээг суулгана. Гэхдээ хөрс хөлдөхөөс хамгаалах арга хэмжээ авах ёстойг мартаж болохгүй. Зарим нэг тохиолдолд дөнгөж таван сар гарангуут ч өргөст хэмх тарьдаг – шилэн хаалт эсвэл хуванцар хаалт заавал тавина.

Уутанд ургаж байгаа өргөст хэмх нь үнэхээр хурдацтай ургах бөгөөд их ургац өгдөг. Энэ тохиолдолд өргөст хэмхийг уях тусгай модон иш хэрэггүй, яагаад гэвэл сараалжин хашаанд ууттай өргөст хэмхээ уясан байгаа шүү дээ. Ургамлыг долоо хоногтоо 2-3 удаа усална, хааяахан бордоно. Чийг нь хурдан ууршихаас хамгаалж хөрсний дээр бага зэрэг өвс тавьдаг. Ингэснээр хөрс бөөгнөрөхгүй тул байнга сийрэгжүүлэх хэрэггүй болдог. Ургамал газраас хол зайтай учраас хөрсний ялзрал болохгүй буюу ямар нэгэн өвчин тусах магадлал бага. Өргөст хэмх 9-р сарын дунд хүртэл ургацаа өгнө. Энэ хугацаанд уутанд байгаа багваахай цэцэг хөрсөнд бүрэн шингэж маш сайн бордоо болдог. Ийм төрлийн хөрс нь улаан лооль, перец, хаш тарихад маш тохиромжтой. Нэгэнт бэлдсэн уутыг ойролцоогоор 5 жил ашиглана.

Энэ хэрэгтэй мэдээллийг ногоо тарьдаг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Илүү ихийг мэдэх боломжоос тэднийг бүү хоцроо.

149
БахархмаарБахархмаар
50
ХөөрхөнХөөрхөн
32
ГайхмаарГайхмаар
25
Ха ХаХа Ха
24
ТэнэглэлТэнэглэл
19
ГоёГоё
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Ganbold Turgentur

    Ganbold Turgentur

    2019/02/28 at 15:36

    Ok

  2. Urnaa Tugsuu

    Urnaa Tugsuu

    2019/02/28 at 15:38

    Otgonbaatar Dash

  3. Ariunaa Dulam

  4. Jamiyandorj Munkhuu

    Jamiyandorj Munkhuu

    2019/02/28 at 16:10

    Hishgee Gegee

  5. Сайхан мэдээ бна

  6. Oyunbileg Ishdorj

    Oyunbileg Ishdorj

    2019/02/28 at 16:49

    Caruul usuhuu utsaa uguuch ahuuh zuils ba tanaoh haana be

  7. Moda Zuut

    Moda Zuut

    2019/02/28 at 18:58

    Uuganaa Uuganaa

  8. Уазира Карим

    Уазира Карим

    2019/02/28 at 19:15

    Амжилт

  9. Amartuvshin Altanpeljee

    Amartuvshin Altanpeljee

    2019/02/28 at 19:39

    Moon Sara

  10. Г. Отгонтуяа

    Г. Отгонтуяа

    2019/02/28 at 23:48

    Bolor Bolor

  11. Цагаанчулуун

    2020/04/12 at 16:42

    уутыг хаанаас авах вэ.Ямаршуухан уут байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *