Бодибилдингийн тамирчин 220 кг жингээр хэвтээ шахалт хийхээр хичээж байх үедээ хүнд бэртэл авч буйг харуулсан аймшигтай бичлэг

3

Бэлтгэл сургуулилт тодорхой хэмжээний гэмтэл бэртэл авах эрсдлийг дагуулж байдгийг бид бүхэн сайн мэднэ. Ийм ч учраас тохирох арга барилыг сайтар эзэмшсэн байх нь аливаа спортоор хичээллэгсдэд чухал байдаг биз ээ. Гэсэн ч бодибилдингийн тамирчдын хувьд бэлтгэл дээрээ үргэлж өөрийгөө сорьж, өөрийгөө хязгаарт нь хүртэл дaйчлах шаардлагатай тулгарч байдаг.

Тэгвэл бодибилдингийн спортын тамирчин Big Rig хочит Ryan Crowley 220 кг-аар хэвтээ шахалт хийх оролдлого хийсэн даруйдаа хүнд бэртэл авсан харамсалтай явдал болжээ. Тодруулбал 220 кг жинг өргөх үед цээжний булчинд хэт ачаалал үүссэнтэй холбоотой гэмтэл авчээ.

Анхааруулга: Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс дараах бичлэгийг үзэхгүй байхыг анхааруулж байна!

Бичлэгт түүний булчин тасрах мөчид Ryan Crowley орилж, бандан сандалнаас унаж байгаа нь бичигдэн үлджээ. Түүний аз болоход яг энэ үед түүний дэргэд бодибилдингийн тамирчин Larry Wheels байж түүнд тусалж байжээ.

Larry Wheels l Instagram

Түүнчлэн Larry Wheels хүнд гэмтэл авсан найздаа мэс ажилбарын төлбөрийн хандивын аяныг Go Fund Me хуудаст өрнүүлээд байгаа ажээ. Хагалгаанд орсныхоо дараахан Ryan Crowley өөрийн Instagram хуудсаараа дамжуулан, “Би өчигдөр хагалгаанд орсон. Хагалгаа 1 цагийн хугацаанд үргэлжлэх байсан ч 4 цаг болж сунжирлаа. Учир нь миний цээжний бүх булчин, шөрмөс яснаасаа салж, хоёр толгойт булчин сэмэрсэн байдалтай байсан тул хагалгаа удааширсан гэж эмч мэдэгдсэн. Бас яс маань хэтэрхий нягт байсан тул мэс ажилбар явуулахад хүндрэл учруулж, зарим багаж хэрэгслийг эвдсэн явдал гарсан гэж эмч надад хэлсэн. Хэд хоногтоо эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болж байна. Тэгээд дараа нь бэлтгэлдээ эргэн ортол нилээдгүй хэдэн долоо хоног шаардагдана гэж би бодож байна” хэмээн мэдэгдээд байсан бол саяхан тэрээр эмнэлгээс гарсан гэдгээ олон нийтэд зарлажээ.

Мөн тэрээр, “Одоо ч гэсэн маш их өвдөлт мэдрэгдэж байна. Хөлийн хуруунаас эхлээд гар хүртэл хавдсан байдалтай байна. Гэдэс цүлхийж, хөдлөх төдийд л дотор муухайрсаар байна” хэмээн эрүүл мэндийн байдлаа мэдээлжээ.

200
ХарамсалтайХарамсалтай
20
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *