Марс гариг дээр баригдах анхны хот ямар харагдах вэ? Архитекторууд Улаан нүдэн гариг дээрх анхны нийслэлийн төслийг танилцуулжээ

0

Архитектурын Abiboo студи Марс дээрх анхны хот буюу Улаан нүдэн гарагийн нийслэлийн төслийг танилцуулжээ. Хотын нэр Нюйва (Nüwa) – эртний хятадын домогт гардаг бурхан. Хотод 250 мянган оршин суугчтай байхаар тооцоолжээ.

Дизайн-рендерингийн мэдэгдсэнээр, Нюйва нь Марсын Темп Менс бүсэд босгохоор төлөвлөсөн таван хотын нэг байх юм. Хотыг хэвтээ биш харин босоо чиглэлд босгохоор төлөвлөжээ.

dailymail.co.uk

Хотыг хадан цохионд байрлуулахаар төлөвлөсөн нь радиац, хэмийн хүчтэй өөрчлөлт, агаарын даралтын уналт мөн болзошгүй солирын цохилтоос хамгаалахад оршино.

 

dailymail.co.uk

Архитекторууд эко төсөл санал болгосон юм: хүний амьдарч буй байрууд, олон нийтийн газруудын хүчилтөрөгчийг мод ялгаруулна, нарны илчийг дээд зэргээр ашиглах бөгөөд тухайн газраас барилгын материал гаргаж авахаар төлөвлөжээ.

dailymail.co.uk

Ногоон байгууламж нь Дэлхийн байгалийг санагдуулахаар зохион бүтээгдсэн байна.

dailymail.co.uk

Марсын хүнд нөхцөлд бат бөх, аюулгүй хотыг бий болгоход зарим нэг асуудлууд үүсч байгаа юм.

dailymail.co.uk

Төслийн зохиогчид хотын барилгыг 2054 онд эхлүүлж болохоор байгаа бөгөөд 2100 оноос эхлэн оршин суугчдаа хүлээж авч чадна гэж үзжээ.

dailymail.co.uk

Дизайн студийн танилцуулсан агротехникийн модулиудаас Марс дээр газар тариалан хэрхэн хийж болохыг ч мөн харж болох юм.

dailymail.co.uk

Оршин суух хүн амын тоо 250,000 хүн.

dailymail.co.uk

Хотын нэр хятад домгоос гаралтай: Нюйва бурхан хүмүүсийг ивээлдээ авч хамгаалдаг, тэрээр нийгмийн бат бөх баганыг босгохын тулд таван чулуу хайлуулдаг ажээ.

dailymail.co.uk

Уг төсөл Марсын нийгэмлэгээс зохион байгуулсан уралдаанд оролцжээ.

dailymail.co.uk

Дэлхийгээс Марс орох асуудал одоогоороо хүнд байгаа юм. Тиймээс Улаан нүдэн гариг дээр амьдрах хүсэлтэй хүмүүсийн хувьд биелэшгүй мөрөөдөл болон үлдэх нь.

dailymail.co.uk

Дэлхийгээс Марс хүртэл 26 сар тутамд шатлл хөлөг хөөрнө гэж “мөрөөдөж” байгаа бөгөөд замдаа 1-3 сарын хугацааг зарцуулах юм.

dailymail.co.uk

Марс руу цагаачлах хүмүүсийн замын зардал нэг талдаа ойролцоогоор 30,000 ам.доллар байхаар тооцоо хийжээ.

dailymail.co.uk

Төсөлд танилцуулсан хотыг харахад Марсын амьдрал Дэлхийнхээс нэг их ялгагдаад байхгүй бололтой. Бидний уран зөгнөлт киногоор төсөөлж байсан шиг хот лав огт биш харагдаж байна.

dailymail.co.uk

Та Марс дээр баригдах барилгууд ямар загвартай байгаасай гэж хүсэж байна?

13
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/30 at 09:01

    huzaanuudiin buh ertontsiig zahirah bas neg moroodol uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *