Эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл, чанартай хоол хүнс идүүлж сургахад туслах 8 арга

0

2030 он гэхэд дэлхий дээр 250 сая орчим илүүдэл жинтэй хүүхэд байна гэсэн урьдчилсан тооцоо бий. Эрүүл, чанартай хоол хүнс хүүхдэдээ хэрэглүүлэх боломж хомс байдаг энэ нийгэмд дээрх тоо тийм ч цочирдом гэнэтийн тоо биш биз ээ. Манай сайт уншигч танд хүүхдэдээ эрүүл зөв хоол хүнс хэрэглэж дадахад туслах 8 аргыг толилуулж байна.

1. Тэдний идэх дуртай зүйлсийг чанартайгаар соль

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүний биед шим тэжээлгүй хүнс хэрэглэх явдал хүүхдүүдийн дунд элбэг байдаг. Энэ нь цаашилбал сурч мэдэх явц, боловсролын түвшинд ч тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байдаг гэсэн судалгаа бий. Үүнтэй тэмцэх хамгийн энгийн арга бол хүүхдийнхээ идэх дуртай шим тэжээл багатай хүнсийг шинэ, тэжээллэг хүнсээр нь орлуулж хэрэглүүлэх явдал юм.

 

2. Хоолыг нь ямар нэгэн сонирхолтой хэлбэр дүрсэд оруулах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хөгжилтэй, сонирхолтой хэлбэр дүрстэй хоол идэхийг хүсэхгүй хүүхэд гэж үгүй. Иймээс та хүүхдийнхээ анхаарал татахуйц амьтан, хүүхэлдэйн киноны дүр, тоо, үсэг мэт хэлбэрт оруулсан хоолыг түүнд бэлдэж өгөөрэй.

 

3. Хүүхдийнхээ дуртай баатруудаар жишээ авч ятгах

Маш олон эцэг эхчүүд телевизор, компьютер, видео тоглоом хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай ярьдаг. Гэсэн ч нэгэн судалгаагаар дээрх зүйлс нь хүүхдийг эрүүл хооллолтын талаар мэдлэг, мэдээлэлтэй болоход тусалдаг талаар нотолсон байна. Иймээс та хүүхдээ юу үзэж байгааг анхааралдаа аваарай.

 

4. Хүнс цуглуулахдаа тэдэнтэй хамт явж, хоолоо хамтдаа хийгээрэй

Хүүхэд өөрөө өөрийнхөө хийсэн хоолыг идэх магадлал маш өндөр байдаг. Иймээс тэдэнтэй хамт хоол хийж, хүнс цуглуулахдаа ч хамтдаа явж цагийг хөгжилтэй бөгөөд үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой.

 

5. Хийхэд хялбар эрүүл хөнгөн зууш бэлдэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хичээл сургууль, бэлтгэл зэргээсээ ирсэн хүүхдүүд хамгийн түрүүнд идэх юм хайдаг гэдгийг бид бүхэн маш сайн мэднэ. Тэгвэл яг энэ үед нь тэдэнд хийхэд хялбар, эрүүл мэндэд тустай, амтлаг хөнгөн зууш хийж өгч байхыг зөвлөж байна. Тухайлбал, шинэхэн жимснүүд, луувантай холиод л амтлаг чанартай хөнгөн зууш бэлэн болно.

 

6. Хоолонд нь бага зэргийн хүнсний ногоо нэмэх

© Shuttershock.com, © Depositphotos.com, © Shuttershock.com, © Shuttershock.com, © Shuttershock.com, © Shuttershock.com

Хүүхдийнхээ уух дуртай шейк эсвэл хоолонд бага зэрэг хүнсний ногоо хийж байх нь зүйтэй. Түүнчлэн хүүхдэдээ хүнсний ногооны ач тусын талаар мэдээлэл өгч байгаарай.

 

7. Эрүүл хүнсний талаар эерэг мэдээлэл хүүхдэдээ өгөх

Хүүхэд эцэг эх, багш, найз нөхөд, бүр телевизороос ч байнга суралцаж байдаг. Иймээс та тэдэнд эрүүл хоол хүнс хэрэглэх нь ямар эерэг нөлөөтэй байдаг тухай мэдээлэл өгч байх нь чухал. Мөн тэдэнд “Үүнийг идвэл биед чинь сайн” гэж хүчлэхээс илүүтэйгээр “Энэ их амттай шүү” гэж урамшуулах арга хэрэглэвэл зохимжтой байдаг.

 

8. Идэх дургүй зүйлсийг нь идэх дуртай зүйлстэй нь хольж өгөх

Судалгаагаар идэх дуртай хоолонд нь хүнсний ногоо хийж өгч байх нь хүүхдийг хүнсний ногоонд оруулах хамгийн сайн арга гэдгийг тогтоосон байдаг ажээ.

Та дээрх аргуудыг хэрэглэж байсан уу? Өөр ямар арга танд байна вэ?

10
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *