Санхүүгийн байдал хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

3

Бид санхүүгийн элдэв бэрхшээлээ амьдралын буруу шийдвэртэй холбон тайлбарладаг: энэ яагаад их сургуулиа хаяв аа? Яагаад тэр илүү орлоготой ажил сонгосонгүй вэ? Яагаад тэднийх ийм олон хүүхэд гаргаа вэ?… Саяхны хийсэн хэд хэдэн судалгаагаар бага мөнгөтэй байх нь тархины сэтгэн бодох чадварт ихээхэн нөлөөтэй байж болохыг тогтоосон байна. Нийгэм-эдийн засгийн түвшин доогуур байх тусам тархины ажиллагаа сул дорой байгааг эрдэмтэд өөрсдийн судалгаагаар тогтоож чаджээ.

Даллас дахь Техассийн их сургуулийн “Урт удаан амьдрах чадварыг судлах төв”-ийн судлаачид 20-89 насны 904 хүний тархийг судлан үзсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ “Үндэсний шинжлэх ухааны академийн хөдөлмөр” сэтгүүлд хэвлэн нийтэлсэн байна. Судлаачид хоёр зүйлийг тогтоохыг зорьсон: нэгдүгээрт, туршилтанд орж байгаа хүмүүсийн тархины саарал бодисын хэмжээ ямар байгааг тогтоох. Хоёрдугаарт, тэдний тархины торлог ямар бүтэцтэй байгааг тогтооход оршино. Тархины үйлдлүүд нь хоорондоо уялдаа холбоотой байгаа хүмүүсийн хувьд адил төстэй шинж тэмдэг илэрчээ: жишээ нь, хэл яриа хариуцсан тархины холбоос өөр хоорондоо илүү их нөлөөлж байсан бол биеийн бусад хэсгүүдтэй уялдаа холбоо төдийлөн өндөр түвшинд тогтоож чадахгүй байгааг тогтоожээ. Тархины торлогийн энэхүү “ялгарал”-ыг “тусгайлан” авч үзэх шаардлагатай гэж онцолжээ.

Судалгааны дараагийн үе шатанд дээрх үзэгдлийг боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэлтэй тулган харьцуулж үзсэн байна – үүний зэрэгцээ нийгэм-эдийн засгийн статус ч мөн тодорхойлогдсон. Статус өндөр дундаж насны (35-64 насны хооронд) хүмүүсийн хувьд саарал бодис илүү их байгааг тогтоов, тэдний тархины торлогийн “ялгарал” ч зохих хэмжээнд өндөр гарчээ. Эдгээр хэмжээ нь өндөр ой санамжтай болохыг илтгэхээс гадна тархийг эрт хөгшрөх үйл явцаас хамгаалах бодисын ялгаруулалтыг идэвхжүүлэхэд нөлөөлдөг байна.

Судалгаа хийж байгаа эрдэмтэд эдгээр үзүүлэлтүүдээс гадна сэтгэл зүй болон бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь бас авч үзжээ: танин мэдэхүйн чадвар, бага насандаа нийгэм-эдийн засгийн ямар түвшинд хамаарч байсан (насанд хүрснээс хойш бус). Өөрөөр хэлбэл дундаж насныхны хувьд тархины эрүүл мэнд хүн баян эсвэл ядуу болоход нөлөөлөхгүй байгааг судлаачид тогтоож чадсан байна. Гэхдээ насанд хүрсэн хойно нийгэм-эдийн засгийн түвшинд өөрчлөхөд тэдэнд ямар нэгэн зүйл нөлөөлжээ гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Чухам юу нөлөөлсөн байж болох вэ? Ажлын байрны хөлс нь доогуур байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэг, эрүүл хооллох боломж илүү байсан байж болох талтай. Тэд бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг эсвэл боловсролын хувьд доогуур орчинд амьдардаг. Үүнээс гадна стресс нийгэм-эдийн засгийн доогуур түвшинд амьдрахад ч нөлөөлнө – стрессийн даавар нь биеийн эрүүл мэндийг, тэр дундаа тархины эрүүл мэндийг ч дарангуйлдаг.

“Бид стресс гэдэг зүйлийг илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй, үүний зэрэгцээ тархийг ч мөн мартаж болохгүй” гэж төслийн удирдагч, UTD төвийн мэдрэлийн эмч Гаган Виг хэлж байна. “Амьдралын туршлага нь тархины эрүүл мэндэд шууд нөлөөлнө” гэж тэрээр онцолжээ.

Нийгэм-эдийн засгийн доогуур түвшин мөн хүний сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг ч урьд өмнийн судалгаанууд баталсан. 2013 оны “Science” сэтгүүлийн нэгэн дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад, “хүний танин мэдэхүйн функц нь олж байгаа бага орлого, зарлагаа багасгах хүчин чармайлтаас шалтгаалж буурч байдаг”. Ядуурлын танин мэдэхүйн үнэ цэнэ – яг л шөнийн нойроо алдсан мэт байгааг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн жил хийгдсэн өөр нэг судалгаанаас харахад, ядуурлын туйлд амьдарч байсан хүмүүсээс ой санамж, сэтгэн бодох хурд болон ажил гүйцэтгэх хурдыг нь туршиж үзжээ.

“Миний бодлоор, энэхүү баримт бичиг нь [PNAS] танин мэдэхгүйн функц болон ядуурлын тухай өмнөх судалгааны ажил дээр үндэслэгдсэн байх” гэж Британийн Колумбын их сургуулийн сэтгэл судлаач Жао (2013 оны судалгаан оролцсон эрдэмтэн) хэлжээ. “Архаг ядуурал тархины анатомд шууд нөлөөлдөг. Энэхүү нийтлэлд нейрон талаас нь баталгаажуулсан баримтуудыг тусгасан байгаа”.

PNAS-ийн судалгаанд нийгэм-эдийн засгийн статус болон тархины хэмжээсийг ч харьцуулан судалсан. Судалгаанд бүхий л насны хүмүүс орсон гэж хэлж болно, “залуу” томчууд (20-34 насны) эсвэл “ахмад” томчууд (64-наснаас дээш). Нийгэм-эдийн засгийн статус доогуур хүмүүсийн бүлгээс хэрхэн эрүүл саруул өндөр насалж байгааг тогтоохоор судалж үзээд дараах дүгнэлтэд хүрчээ: 70-80-аад оны үед нийгэм-эдийн засгийн доогуур түвшин амьдралын чухал үнэлгээгээр байгаагүй байх талтай, өөрөөр хэлбэл тархины эрүүл мэндээс бие махбодийн хөгшрөх явц, эрүүл мэндэд илүү анхаарал хандуулж байсантай холбон тайлбарлаж болох ажээ.

Ядуу (эсвэл ямар нэгэн хэмжээгээр ядуу) амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ байдал нь өөрөө өөрийгөө бий болгон тойрог байдлаар эргэлддэг гэж судалгаагаар үзжээ. Хангалттай мөнгө олдоггүй хүмүүс зардлаа нэгээс нь нөхөж амьдардаг. Үүнээс улбаалж стресст орно, санах ой нь муудна. Энэ бүх сөрөг үзэгдэл нь танин мэдэхгүйн функцыг муутгадаг, өөрөөр хэлбэл орчин үеийн мэдээллийн эрин үед баялгаа нэмэгдүүлэх боломжоо алддаг ажээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *