Мөнгөө хэрхэн хуримтлуулах вэ: хадгаламжийн талаар та юуг мэдэж байх ёстой вэ?

2

Мөнгөний эх үүсвэрээ зөв захиран зарцуулахыг хүсэж байгаа хүн бүрд зориулав.

Хэзээнээс хуримтлуулж эхлэх вэ?

Хариулт нь таныг багагүй гайхшруулах байх: тогтвортой орлоготой болонгуутаа. Анхны өөрийн гэсэн мөнгө – энэ бол том таашаал. Энэ мөнгийг зугаа цэнгэл, хувцас, шинэ утсанд зориулмаар санагдана – бүгдийг нь үрэхийг хүснэ. Харамсалтай нь амьдрал бүгдийг байр байранд нь тавьж орхино: урьдчилан тооцоогүй нөхцөл байдалд бэлэн байх ёстой юм байна, хүнд үед биднийг аврах хэрэгсэл байх ёстой.

Тэг үлдэгдэл, нэг цалингаас нөгөө цалин руу амь зуух, ялангуяа өр тавьсан бол – мөнгө удирдах хамгийн амжилтгүй хувилбар. Хэрвээ та олсон мөнгөө энэ байдлаар удирдаж байсан бол нэг бодлын бас азтай хүн байна, танд яг одоо мөнгө хэрэг болсон онцын чухал нөхцөл байдал тулгарсангүй. Энэ аз таныг мөнх дагана гэсэн баталгаа байхгүй.

Ойрын цалингаасаа 10-15%-ийг цааш хураа – таны санхүүгийн аюулгүйн дэр болог.

Ямар ч нөхцөлд хүрч болохгүй. Хуримтлуулсаар бай, магадгүй таны гурван сарын эсвэл хагас жилийн цалинтай тэнцэхүйц дүнд хүртэл гар бүү хүр. Одоо хар өдөр болбол айх зүйлгүй боллоо, гэхдээ энэ нь цааш хуримтлал хийхгүй байж болно гэсэн үг биш юм шүү.

Хар өдөрт зориулж хуримтлуулах мөнгөн дүнгээс давсан хуримтлалыг өөр том зүйлд зарцуулж болно. Жишээ нь: томоохон худалдан авалт, засвар, аялал зугаалга. Энэ мэт зорилгоор хар өдөрт хуримтлуулсан мөнгийг үрэхгүй, энэ бол үл халдах хуримтлал. Хамгийн чухал үед мөнгөгүй сууж байх шиг аймшигтай зүйл үгүй.

 

Мөнгөө хэрхэн хуримтлуулах вэ?

Хэрвээ та боломжийн цалинтай ч хуримтлал үүсгэж чадахгүй байгаа бол асуудлыг шийдэх цаг болжээ.

1. Зардлаа тооцоол. Найз нөхөдтэйгөө баар цэнгээний газраар орох, огцом худалдан авалт хийх эсвэл ашигтай санагдаад өөрт хэрэггүй худалдан авалт хийгээд байна уу? Өөрийгөө хуурах хэрэггүй, үнэнчээр ханд. Хэрвээ та банкны онлайн хувилбар ашигладаг бол хуримтлал үүсгэх горим байж л байгаа.

2. Сарын төсвөө батал. Цалингаа авангуут санхүүгийн аюулгүй дэрний мөнгийг шилжүүлнэ, дараа нь төлбөрүүдээ хийгээрэй. Мөнгө орж ирэнгүүт зардлуудаа долоо хоногоор тэнцүү хуваа. Сарын турш энэ аргаар явахад ямар илүү зардал гаргаад байгааг амархан тодорхойлж болно.

3. Томоохон худалдан авалтыг цаг хугацаагаар тодорхойл. Нэг сард хэд хэдэн томоохон худалдан авалт хийхэд таны санхүүгийн байдал хүндэрнэ. Ирээдүйд хэрэгтэй зөвлөгөө: улирлын шинж чанартай худалдан авалт бол (жишээ нь амралт, спортын хувцас, хэрэгсэл) хямдралыг тоолгүй орхиж болохгүй, багагүй хэмнэлт гаргаж чадна шүү.

4. Кредит картыг ухаалгаар ашиглана. Кредит карт ашигтай, гэхдээ зөв ашиглах хэрэгтэй. Нөхцлийг нь сайтар судал: хүүгүй хугацаа хэдий хэр үргэлжилж байна, банк танд ямар ашиг өгөх вэ – кредит картаар төлбөр хийхэд танд кэшбэк санал болгож байна уу? Кредит болон зээлийн картын холбоо: кредит картаар төлбөр хийгээд кэшбэк авах, уг дүнг зээл рүү шилжүүлэх эсэх.

5. Төлөвлөгөөнд ороогүй бүх орлогыг хуримтлалд шилжүүлнэ. Цалинг тань нэмлээ гэж бодъё – бас л 10-15%-ийг хуримтлалд хийнэ, бас өөр бусад орлогоос ч мөн адил.

 

Хуримтлалаа хэрхэн хадгалах вэ?

Санхүүгийн аюулгүй дэртэй маш болгоомжтой хандана. Таны гар дор бэлэн байх ёстой: хар өдөр өөрийгөө ирж байгаа шүү гэж анхааруулахгүй шүү дээ.

Хуримтлалыг хадгалах хамгийн боломжит хувилбар – банкинд хуримтлалын данс нээлгэх эсвэл үлдэгдэл дүнд хүү бодох карт.

Хүү бодогдох дансанд хадгалснаар хуримтлалаа инфляцитай тогтворжуулж байгаа хэрэг. Хуримтлалаас шалтгаалж таны хадгаламжийг даатгах үйлчилгээ ч байдаг. Төлөвлөснөөсөө ихийг хуримтлуулсан бол нэг банкинд бүгдийг хадгалах хэрэггүй.

Хангалттай эх үүсвэртэй болсон гэж үзэж байгаа бол хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ эрсдэлийг нь сайн мэдэж байх хэрэгтэй. Эрсдэл их байх тусам олох орлогын хэмжээ их эсвэл эсрэгээрээ байдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулалтыг брокерт данс нээж өөрөө шийдэх эсвэл мэргэжлийн байгууллагад мөнгөө даатгаж болно. Өнөөгийн санхүүгийн зах зээл танд маш олон төрлийн үйлчилгээ санал болгоно.

Бие даасан хөрөнгө оруулалт хийхдээ дараах зүйлийг анхаараарай:

  • Бүх өндгөө нэг сагсанд бүү хий
  • Өөрт ойлгомжтой активыг сонго
  • Илүү ихийг олох шуналдаа хөтлөгдөж эрсдэл хүлээх хэрэггүй

 

Хуримтлал үүсгэж чадахгүй бол яах вэ?

Эрүүл ухаантай ямар ч хүн амьдралд хуримтлал хэрэг болно гэдгийг ойлгоно. Харамсалтай нь тэр болгон хуримтлал үүсгэж чаддаггүй: нэг хэсэг нь зардлаа хянаж чадахгүй, нөгөө нь хуримтлалаа хэрхэн хадгалах учраа олохгүй.

23
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/11/03 at 01:14

    heregtei medeelel bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *