Монт Бланк уулан дахь “Хоосон руу хийсэн алхам” ажиглалтын тавцан

0

Монт Бланк уулан дахь Гурав хоногийн өмнө буюу 2013 оны 12-р сарын 21-нд Франц дахь Альпийн нуруунд орших /Mont Blanc/ нурууны Айгуилле ду Миди /Aiguille du Midi/ хэмээх 3842 метрийн өндөр оргил бүхий уулын оройд нэгэн ер бусын ажиглалтын тавцан олон нийтэд үүд хаалгаа нээжээ. Хоосон руу хийсэн алхам /Step into the Void/ гэж нэрлэгдсэн энэхүү ажиглалтын тавцан нь металл хүрээ бүхий шилэн өрөө бөгөөд хана, тааз, шал нь бүхэлдээ шилээр хийгдсэн байна. 1035 метрийн өндөрт хөл доор гишгэх газаргүй мэт, агаарт тогтож байгаа мэт онцгой мэдрэмжийг төрүүлэх энэхүү шилэн өрөө нь 220 км/цагийн хурдтай салхи болоод Цельсийн 60 хэмийг тэсвэрлэх 12 мм-ийн зузаантай бат бөх шилээр хийгджээ. Америкийн Их хавцал /Grand Canyon/-ы дээр орших Тэнгэрийн зам /Skywalk/ хэмээх аварга том шилэн гарцнаас сэдэлтэйгээр бүтээгдсэн уг тавцангийн ажил өнгөрөгч 9-р сараас эхэлсэн ба 2,1 сая орчим еврогийн хөрөнгөөр бүтээгдсэн юм. Хоосон руу хийсэн алхам тавцанд хүрэхийн тулд дүүжин тэргэнцрээр 20 орчим минут явах аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *