Хоёр өөр онд мэндэлсэн ихрүүд

0

Хоёр өөр онд мэндэлсэн ихрүүдУлиран одсон 2013 оны 12-р сарын 31-ний үдшийн 23 цаг 58 минутанд Америкийн Вашингтон хотын Медстар төв эмнэлэгт Ялени Сантос Тохалино /Yaleni Santos Tohalino/ гэгч эмэгтэй Лоррайн Ялени Бегазо /Lorraine Yaleni Begazo/ нэртэй охиноо төрүүлжээ. Дараа нь 2014 оны 1-р сарын 1-ний өдрийн шөнийн 00 цаг 01 минутанд Лоррайны ихрийн өрөөсөн хүү Брендон Фердинандо Бегазо /Brandon Ferdinando Begazo/ хорвоод мэндэлсэн байна. Ихрүүдийн эцэг Уаррен Бегазо /Warren Begazo/ маш их баяртай байгаа ба ихрүүд тэдний анхны хүүхдүүд ажээ. Ийм тохиолдол Канадын Торонтод бас бүртгэгдсэн бөгөөд Линдсей Салгуеиро /Lindsay Salgueiro/ гэгч эмэгтэйн төрүүлсэн ихэр эгч дүүсийн эгч Габриела Салгуеиро /Gabriela Salgueiro/ 2013 оны 12-р сарын 31-ний 23 цаг 52 минутанд төрсөн бол ихрийн өрөөсөн София Салгиеиро /Sophia Salgueiro/ 2014 оны 1-р сарын 1-ний 00 цаг 00 минутанд төрсөн байна. Хоёр өөр онд мэндэлсэн ихрүүд болон тэдний ээжүүдийн бие маш сайн байгаа ба аль хэдийнээ гэртээ харьцгаажээ.

Ялени Сантос Тохалино болон түүний ихрүүд
Линдсей Салгуеиро болон түүний ихрүүд
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/03 at 17:30

    ahhahahaha

  2. Зочин

    2014/01/04 at 13:45

    xoorxon yum be yasan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *