Дубайн их сургуулийн зогсоолыг дүүргэсэн супер машинууд

0

Дубайн их сургуулийн зогсоолыг дүүргэсэн супер машинуудАНЭУ-ын Дубай хотын Американ Юниверсити /American University/ их сургуулийн оюутан Мээка Нассер /Meeka Nasser/ олон нийтийн мэдээ болон энтертайнментийн Реддит /Reddit/ сайтын Скуирелнелиус /Squirrelnelius/ нэрээр хэрэглэгч юм. Дундад Дорнодын их сургуульд суралцаж байгаа тэрээр сургуулийнхаа авто зогсоолд тавигдсан машинуудын зургуудыг цахим ертөнцөд нийтэлсэн нь автомашины хорхойтнуудын хорхойг гозолзуулсан нийтлэл болжээ. Тус зогсоолд тавигддаг машинууд бол Дубайн Америк их сургуульд суралцагч оюутан залуусын унаа бөгөөд энэхүү зогсоол дахь олон арван тансаг зэрэглэлийн машинуудын дунд байгаа машинуудаас цөөн хэдийг нэрлэвэл Роллс-Ройс /Rolls-Royce/, Феррари /Ferrari/, Бентли Континентал Жи Ти /Bentley Continental/, Мерседес /Mercedes/ гэхчилэн нэрлэж болох юм. Мөн Кайен /Cayenne/, Рейнж Роверс /Range Rovers/ машинуудыг бол тоолохын ч аргагүй олон учир зурганд цөөн хэд л оржээ. “Эндхийн оюутнуудын унадаг машинууд зүгээр л инээд хүрмээр. Хэрвээ би Канадад гэртээ эргэж очвол миний машин сайхан л санагдана, гэхдээ энд бол түүнийг хэн ч эргэж харахгүй.” хэмээн өгүүлэх Нассер эдгээр зургуудыг 2 хоногийн хугацаанд авсан ба сургуулийнхаа зогсоолуудын зөвхөн нэг дээрээс нь л авсан байна. Тус сургуулийн оюутнууд бараг 18-24 насны залуучууд байдгийн энэ гайхмаар үнэтэй машин хөлөглөгчид нь нутгийн оюутнууд аж. Нассерын хувьд тэднийг үнэхээр азтай хүүхдүүд эсвэл дэндүү эрх дураараа гэдгийн алинаар нь хэлэхээ мэддэггүй гэнэ. Дашрамд дурдахад Дубайн Америк их сургууль нь 1995 онд байгуулагдсан хувийн боловсролын институт юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/24 at 11:34

    O.O

  2. Caak

    2014/10/04 at 22:25

    ymar goy ym be Ymar ih setgeliin taashaal awdag bolooo :d

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *