Швед улсын талаарх сэтгэл хөдөлгөм 9 баримт: эдгээр зүйлсийг та дэлхийн аль ч улсаас олж харж чадахгүй

2

Шведүүд биднийг амьдралын хэв маягаараа гайхшруулахаа хэзээ ч зогсохгүй: тэд гадилтай пицца идэж, скандиновын улс орнуудад үйлчилдэг хуулийг дагаж, жил бүр ижилхэн зочид буудал байгуулдаг. Та энэ мэдээг уншихын өмнө, уг улсын талаар багагүй мэдлэгтэй болох хэрэгтэй ба мөн бид танд Шведээс гаралтай алдарт “ABBA” хамтлагийн хит дуунуудаас аль нэгийг нь сонсохыг зөвлөж байна. Спойлер: мэдээний төгсгөлд та эдгээр домогт уран бүтээлчид тоглолтынхоо үеэр яагаад солиотой гэмээр хослол өмсдөг байсан шалтгааныг ч олж мэдэх болно.

Манай хамт олон үргэлж дэлхийн олон улс орнуудын талаарх хамгийн сонирхолтой зүйлсийг та бүхэнд хүргэхийг зорьдог билээ. Өнөөдрийн хувьд бид та бүхэнд Швед улсаар аялахыг санал болгож байна.

9. “Эко” улс

Эко-нөхөрсөг амьдралын хэв маяг гэж чухам юу болохыг мэдэхийг хүсэж байвал та боломжтой үедээ Швед улсыг зорих хэрэгтэй. Швед бол хамгийн анхны газын оронд био түлш хэрэглэж эхэлсэн улс юм. Мөн тэдний ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл болон хогийг дахин боловсруулах систем нь үнэхээр гайхалтай ба бусад улс орнуудын хувьд үлгэр жишээ болсон зүйлс юм.

 

8. Жил бүр барьдаг зочид буудал

Хамгийн анхны мөсөн зочид буудлыг анх Шведээс олж байсан ба энэ улсад 12-4 дүгээр сард мөсөн зочид буудал барьдаг. Зузаан хана, тавилга, мухлаг болон цонх нь хүртэл мөсөөр хийгддэг байна. Мөсөн зочид буудлын өрөөнүүд хоорондоо өөр хэмжээтэй байдаг ба уран барималч болон архитектурчаас шалтгаалж өрөөнүүдийн дизайн жил бүр өөр байдаг.

 

7. Скандиновын хойгийн улс орнуудын дүрмийг дагадаг

Үүнийг “Жантегийн хууль” гэж нэрлэдэг ба дараах 10 заалттай:

  • Та өөрийгөө онцгой гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө бидэн шиг сайн гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө биднээс ухаалаг гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө биднээс илүү гэж төсөөлж болохгүй
  • Та өөрийгөө биднээс илүү мэддэг гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө биднээс илүү чухал гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө бүхнийг чадагч гэж бодож болохгүй
  • Та бидэн рүү инээж болохгүй
  • Та хэн нэгэн таныг халамжилна гэж бодож болохгүй
  • Та өөрийгөө бидэнд бүхнийг зааж сургана гэж бодож болохгүй

Энэ хууль хэрхэн хэрэгждэгийг харж бас ойлгох нь амар зүйл биш ба та нийгэмд хэн ч биш юм шиг өөрийгөө мэдэрнэ, таны Шведэд байх хугацаандаа хийх ёстой зүйл бол дэлгүүр хэсэх, зоог барих эсвэл амрах. Шведүүд эд хөрөнгө эсвэл эрдэм мэдлэгээ бусдад гайхуулдаггүй, мөн хэзээ ч бусдыг дээрэлхэж, бүдүүлэг авирладаггүй. Энэ бол дээрх хуулийн гол утга учир юм.

 

6. Самбоенде, сарьбо, ибландбо

Шведэд гэр бүлийн олон төрлийн харилцаа байдаг ба зарим хосууд хамтдаа байгаа боловч гэрлэх гэж яардаггүй байна. Тэд 10-аас илүү жил хамт амьдарч байж мэднэ, бас хүүхэдтэй ч байх боломжтой, гэхдээ одоог хүртэл гэрлээгүй. Энэ нь тэдний сонголт юм:

  • Самбоенде: хосууд хамт амьдардаг, дундаа нэг байшинтай.
  • Сарьбо: хосууд хамт амьдардаггүй, гэхдээ урт хугацаанд харилцаатай байгаа ба баяр ёслол болон амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлдэг.
  • Ибландбо: Хосууд цаг хугацаа өнгөрөх тусам хамтдаа байх хугацаа нь нэмэгддэг.

 

5. Фика

Фика бол өдрийн кофены завсарлагааны цаг. Шведийн амьдралын хэв маягийн хувьд энэ бол маш чухал зүйл. Хэзээ ч Шведүүдэд кофе их уух нь муу гэж хэлж болохгүй: тэд ингэж хэлэхэд итгэхгүй. 18-р зууны хоёрдугаар хагаст, Шведийн Гуравдугаар Густав хаан кофены сөрөг нөлөөг олж мэдэхээр нэгэн туршилтыг эхлүүлж байжээ.

Ихэр ах дүүст цаазын ял сонсгож, тэд амь насаа алдахад хүрчээ. Гэвч хаан ихрүүдийг 3 аяга кофе болон цайг өдөр бүр уухыг зөвшөөрвөл тэдний ялыг шоронд бүх насаараа хоригдох ял болгож өөрчилнө гэжээ – ингээд тэд үлдсэн амьдралынхаа туршид өдөр бүр 3 аяга кофе болон цай ууж, энэ шингэний сөрөг нөлөөг олж мэдэх хэрэгтэй болсон байна.

Ихрүүд кофены сөрөг нөлөөг олж мэдэхээр хичээнгүйлэн зүтгэсэн ч туршилт дуусахаас өмнө амь насаа алдацгаажээ. Гуравдугаар Густав хаан ч гэсэн туршилтын үр дүнг харж чадалгүй үхсэн байна. Ихрүүдээс цай ууж байсан нь 83 насандаа таалал төгссөн бол, кофе ууж байсан нь хэдэн насандаа таалал төгссөнийг хэн ч мэддэггүй ажээ.

 

4. Хэвийн бус пиццанд дуртай

Шведэд Италийн олон зоогийн газар бий. Гэвч меню нь энгийн газруудынхаас тэс өөр. Жишээ нь, Шведэд хамгийн алдартай зоог бол кебаб пицца ба шорлогны махыг өвөрмөц соусоор амталсан байдаг. Мөн Шведэд та гадилтай пицца ч идэх боломжтой.

 

3. Хувийн орон зай

Шведүүд бусдын хувийн орон зайд халдахгүйг маш их хичээдэг ба тэд яарч байсан ч гэсэн бусдын эрх ашгийг хөндөх зүйл хийхгүй. Автобусны буудал дээр автобус хүлээж байхдаа хүртэл тэд нэг нэгнээсээ зайтай очерлож зогсдог.

 

2. Үндэсний энтертайнмент

Хэрэв та өөрийнхөө буудах чадварыг шалгамаар байвал Шведийн олон нийтийн баярт оролцож, май загасыг торх руу шидэж болно. Ялагч нь чихмэл загас шагнал болгож авдаг.

 

1. Бэлэн мөнгөний шаардлагагүй

Сүүлийн жилүүдэд Шведэд бэлэн мөнгөний урсгал огцом буурсан. Олон нийтийн ариун цэврийн газрууд хүртэл төлбөрөө кредит картаар хийхийг шаарддаг болсон. Олон нийтийн ариун цэврийн өрөөний хаалган дээр LED гэрлүүдийг суулгажээ. Улаан гэрэл асаж байвал хүнтэй, ногоон гэрэл асаж байвал хоосон гэсэн утгыг илэрхийлдэг байна.

 

Бонус: “ABBA” хамтлагийн гишүүд этгээд хачин хувцас өмсдөг байсан шалтгаан

Алдартай поп хамтлагийн гишүүд хэт өнгөлөг хувцас өмсдөг байсан нь бага татвар төлөх зорилготой байсантай нь холбоотой гэнэ. Шведийн хуулинд тухайн үед, өдөр тутмын хувцас биш бол татвараас чөлөөлөгдөнө гэсэн заалт байдаг байжээ.

Шведүүдийн талаарх аль баримт нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ?

33
ГайхмаарГайхмаар
16
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

40 Сэтгэгдэл

  1. Oko Otgon

    Oko Otgon

    2019/01/16 at 11:09

    ene unen uu

  2. Nandia Ulmaa

    Nandia Ulmaa

    2019/01/16 at 11:37

    Ukraind lav ocherlodog. Shveded bur ch soyoltoi blgui

  3. Svet Da

    Svet Da

    2019/01/16 at 11:48

    Moskvad bas inged ochirlodog

  4. Bee Buzz

    Bee Buzz

    2019/01/16 at 12:02

    US adilhan shu. Ali ch bolovson orond adilhan. Aazuud l sda yum uzeeguu yum shg hha.

  5. Nyamka Numka

    Nyamka Numka

    2019/01/16 at 12:12

    Mongold ch gesen ingej oochirlod zogsdog gazar baidag

  6. Г. Учрал

    Г. Учрал

    2019/01/16 at 12:23

    ypon bas ylgaagu

  7. Boloroo Davaadorj

    Boloroo Davaadorj

    2019/01/16 at 12:31

    Anglid bas

  8. Mellifluous Ynjka

    Mellifluous Ynjka

    2019/01/16 at 12:50

    Solongost bs adil. Harin manai mongolchuud zugeer l dairtsgaadag kkk

  9. Охиноо Охиноо

    Охиноо Охиноо

    2019/01/16 at 13:16

    tiim shuu estoi tevcheertei huleedeg

  10. Б. Бүүвэйбаатар

    Б. Бүүвэйбаатар

    2019/01/16 at 13:19

    Ямар их соёл вэ?

  11. Бямбадорж Бамбу

    Бямбадорж Бамбу

    2019/01/16 at 13:20

    Манайхан Монголдоо л замбараагүй бдгаас гадаадад манайхан шиг соёлтой боловсон хүмүүс бхгүй бх

  12. Sandag Batbileg

    Sandag Batbileg

    2019/01/16 at 13:22

    Ee atus huleengee boonooroo saihan buu haldag baigaa da hhe

  13. Gantumur Tsogtsaihan

    Gantumur Tsogtsaihan

    2019/01/16 at 14:08

    Угаасаа л нутагтаа хаан. Гадаадад гөлөг. Өөр ч яаж ч чадах билээ

  14. Алдар Бөөжий

    Алдар Бөөжий

    2019/01/16 at 14:20

    Sweded buss ni togtmol tsagtaa irdeg bolohoor ih huleeh shaardlagagui huwi hun gereesee tsagaa taaruulaad garaad l neg negeeree orj suudag.ingej zogsoj bsnig ogt haraagui yum bna.tuneliin toig ni harin urt uchir haalga haalgani haraldaa suwarch zogsson haragddag.amidarch uzseen hu.

  15. Purewsuren Tserendejid

    Purewsuren Tserendejid

    2019/01/16 at 14:31

    мен ч сайхан орон сайхан ард тумэн шуу ур хуухдуудийг минь маш сайхан амьдруулж байгаа юм даа

  16. Мими Мими

    Мими Мими

    2019/01/16 at 15:44

    Batuka Ds Batuk

  17. Б. Сугараа

    Б. Сугараа

    2019/01/16 at 17:19

    Манайх бол дараагын буудал хүртлээ оочирлоно биздээ

  18. Jargalsaihan Tsegmed

    Jargalsaihan Tsegmed

    2019/01/16 at 17:40

    .

  19. Khan Gerel

    Khan Gerel

    2019/01/16 at 18:00

    Sakari Ulaanaa

  20. Tsogzolmaa Sairiisvren

    Tsogzolmaa Sairiisvren

    2019/01/16 at 18:09

    Дархан хотод дээхэн үед ингэж дараалалж зогсдог байсан одоо ямар байгаа бол.

  21. Haritsuulashguima

  22. Munkh Togoo

    Munkh Togoo

    2019/01/16 at 18:58

    Сайхан мэдээлэл бна.
    Баярлалаа

  23. Tsendeehuu Tsembel

    Tsendeehuu Tsembel

    2019/01/16 at 19:11

    Таалагдлаа. Тэхдээ намайг хуухэд байхад 50 хэдэн онд манай Улаанбаатарт 1 хаалгатай автобустай хумуус нь ингэж очерлож ороод, кондуктор боллоо гэхээр улдээд л дараагийн автобусаар явдаг .нэг буудал явхад 5 менге , 2 буудал явбал 10 менге телдег байсаншдээ

  24. Zambalgarav Batsukh

    Zambalgarav Batsukh

    2019/01/16 at 19:48

    Manaihanch yum martahdaa amarhan uls.tegeed dandaa busdiin yumiig iluu uzene.yu uu gejej helmeer yum be dee…90-d onoos umnu darhan erdenet hotuudad iim l baisan….

  25. Altaa Altaa

    Altaa Altaa

    2019/01/16 at 20:36

    Tiimee.Bie biendee hurehgui baih n soeltoi humuusiin zan daa….Ochuuhen surgesen ch uuchlal guina….

  26. М. Нямхүү

  27. Jiizedmaa Jiizedmaa

    Jiizedmaa Jiizedmaa

    2019/01/17 at 03:01

    Yamar saihan deg juram huleetstei goyo yumbe

  28. Bundan Gaanjuur

    Bundan Gaanjuur

    2019/01/17 at 07:32

    Gaihaltai

  29. Gerii Gerel

    Gerii Gerel

    2019/01/17 at 07:54

    manaihan yumand ocherlohdoo ingej zogsoj surmaar yum, heterhii naaldaal chiheldeel muuhai shuu

  30. Miigaa Bayar

    Miigaa Bayar

    2019/01/17 at 09:04

    Эрдэнэт хотод бас ийм л байлаа

  31. Ariunaa Tsogt

    Ariunaa Tsogt

    2019/01/17 at 10:28

    Ungart bol svedees iluu huni biyd hurne gej ugui harin sveded hamaagui hurdeg ym bn lee.

  32. Надмид Отгоо

    Надмид Отгоо

    2019/01/17 at 13:11

    Сайхан орон шүү хүүхдүүд минь сайхан амьдарч ажиллаж байгаад баярладаг

  33. Yanjinlkham Yadmaa

    Yanjinlkham Yadmaa

    2019/01/17 at 15:48

    Ghhj

  34. Enkhmaa Gombosuren

    Enkhmaa Gombosuren

    2019/01/17 at 17:57

    Хорвоогийн ард түмэн ингэж л амьдарч бна шүү дээ харин бид бодохоос дургүй хүрээд байна

  35. Joy Ra

    Joy Ra

    2019/01/17 at 18:04

    Uuniig unshsan chini buur ineed hurchlee. Anhandaa uuniig ni oilgohgui yasan ch ontsgui humuus ve gej boddog bailaa odoo bol buur esergeerei yamar ch mundag hund hal palgui biye daasan amar amgalan amidraltai humuus ve gej bodood amidraliinhaa ihenhi zarchimiig tednees sursan. Biy daaj humd tubug bolohgui amidrana gedeg uneheer tom chuhal zuil shuu.

  36. Bulgan Bazar

    Bulgan Bazar

    2019/01/18 at 00:31

    Дарханы сургуулийн сурагчид автобусаа бас ингэж хүлээдэг

  37. Degi Demchig

    Degi Demchig

    2019/01/18 at 00:52

    Shan shuu shan ??????????????????????????????????????????????????????????????????

  38. Munkhbat Sengedorj

    Munkhbat Sengedorj

    2019/01/18 at 22:41

    saikhan siireg ocher bna

  39. Dugarmaa Jidgarav

    Dugarmaa Jidgarav

    2019/01/18 at 22:41

    USA-d adilhan

  40. muugi

    2020/05/05 at 19:33

    zarim ni hudlaa bnaa, exp. yun udur tutmiin huvtsas tatvar tuluh tm ym bgui, bi nz swed huneees asuusan chin oilgohgui gaihaad tolgoi segreed bna. degsduulj bichhee bolio.yun koffee entr, ih uudag uchir ni burheg nar hovor yed setgeleer unah geed yadraad bdg bolhoor sergeh gej ih uudag.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *