Яагаад зарим нэг эмэгтэйчүүд олон залуусыг араасаа гүйлгэдэг бол заримд нь ганц ч байдаггүй болохыг эрдэмтэд тайлбарлажээ

4

Бүсгүй хүний дур булаам төрхийн тухай асуудал дээр эрдэмтэд олон жил толгойгоо гашилгаж байна. Яагаад зарим нэг бүсгүйчүүд залуусыг өөртөө татдаг юм бол? Харин зарим нэг нь энэ амьдралыг орь ганцаар туулах юм? Энэ сэдэв дуусашгүй. Үнэндээ бүсгүй хүнийг бусдаас онцгойруулах төрх байх ажээ, хажуугаар өнгөрөх хүмүүс өөрийн мэдэлгүй тэднийг эргэж харна.

Бид дур булаам бүсгүйчүүдийн нууцаас дэлгэхээр шийдсэн юм. Эргэн тойрныхоо хүмүүст таалагдахад тийм ч хэцүү биш болохыг бид танд танилцуулах гэж байна.

1. Үнэр

Зарим нэг эмэгтэйчүүд бусдаасаа илүү тааламжтай үнэртдэг болохыг эрдэмтэд саяхан тогтоожээ. Үүнд үнэтэй үнэртэй ус нөлөөлөхгүй харин бидний даавар үүрэг гүйцэтгэж байна. Эстрогенийн өндөр түвшинтэй бүсгүйчүүд эрчүүдийг яг л соронз мэт татдаг. Байгаль эх бидний өмнөөс аль хэдийн зохицуулалт хийсэн гэж ойлгож болно: эрчүүд эмэгтэйчүүдийг хамраараа мэдэрнэ – биологийн үзүүлэлтийн хувьд тохирох эсэхээ тогтоодог байна. Гэхдээ эртний энэ мэдрэмжийг хуурч мэхлэх боломжтой.

  • Сарнайн үнэр хүмүүсийг дур булаам болгоно. Эрчүүдийн дунд явуулсан санал асуулгуудаас харахад хонхлой цэцгийн үнэр ямар ч өндөр үнэтэй үнэртэй усыг давж гардаг ажээ. Яагаад гэвэл уг цэцгийн үнэр нь сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчээр сэлбэх үйлчилгээ үзүүлнэ. Жимсгэнэ, нарийн боовны үнэр нь толгой эргүүлэм мөн бусдад итгэх итгэлийг өөрийн эрхгүй төрүүлэхэд нөлөөлөх ажээ.
  • Фероном нөлөөлөхгүй. Энэ бол амьтдаас ялгарах химийн бодис юм – өөрөөр хэлбэл бусад амьтдын биеэ авч явах байдлыг өөрчлөх зорилготойгоор ялгардаг бодис болно. Дайсныг айлгах, эмэгчнийхээ анхаарлыг татах эсвэл хаа нэгтээ олз нуугдаж байгааг “мэдрэх”-д ялгардаг. Хүмүүст фероном байгаа эсэхэд эрдэмтэд одоогоороо эргэлзсэн хэвээр. Эсрэг хүйстнийхээ сонирхлыг татах ид шидтэй үнэртэн – гэсэн тодотголтой үнэртэн бол зөвхөн маркетологчдийн л тоглолт гэдгийг анхаараарай.

 

2. Тодосгосон бэлхүүс

Байгаль дэлхий эрчүүдэд бас нэгэн супер мэдрэмжийг бэлэглэжээ: 200 миллисекунд орчимд тэд эмэгтэй хүний бие галбирын харьцааг тодорхойлж чадна. Төгс галбирын харьцаа – элсэн цагийг санагдуулам галбир. Үүнд биеийн жин нэг их чухал үүрэг гүйцэтгэхгүй: нарийхан бэлхүүстэй л байвал ямар ч супер загвар өмсөгчөөс дутахааргүй эрчүүдийн анхаарлыг татаж чадна. Харин гуя, цээжний харьцаа 0,7–0,8 орчимд хэлбэлзэнэ.

Маркетологчид эрчүүдийн энэ эмзэг хэсгийг маш чадварлаг ашигладаг. Эрчүүдэд зориулсан ямар нэгэн бараа сурталчлахдаа нарийхан бэлхүүстэй бүсгүй заавал зогсож байдаг ажээ.

 

3. Нүүрний харьцаа

Гадаад үзэмж буюу дур татам байдал нь нүүрний харьцаанаас шалтгаалдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Британийн хэсэг эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад, нүүрний харьцаа нь зөв байгаа бүсгүйчүүд – хамгийн хөөрхөн нь байжээ. Ойлгоход бэрх биш зүйлийг тархи гоё бөгөөд тааламжтай хэмээн хүлээж авдагтай холбоотой гэж эрдэмтэд үзсэн байна. Нүүрний харьцааг тодорхойлоход заавал аугаа математикч байх албагүй, тодорхойлоход төвөггүй ажээ.

Тэгээд ч нүүрний зөв харьцаатай хүмүүсийг эрүүл гэж үзэх болж. Нүүрний харьцаа цаг агаар, амьдралын хэв маяг, цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байгаа нь ч үнэн. Хүн эрүүл байх тусам эргэн тойрныхоо хүмүүст таалагддаг.

 

4. Агшин зуурын уулзалт

Хүний тархи шинэ зүйл болгонд дургүй байдаг. Харин эрчүүдийн хувьд урьд өмнө нь танил байсан бүсгүйдээ дурлах тохиолдол их ажээ. Эр хүний зүрхийг эзэгнэхийн тулд заавал гоо сайхан байх албагүй. Хааяахан түүний нүдэнд өртөөд байхад л болно. Судалгаанаас харахад: “хаа нэгтээ таарч байсан” хүмүүсийн (хөрш, хамт ажилладаг) хувьд анх уулзаж байгаа хүмүүсээс илүүтэй бие биедээ таалагдах боломж нь өндөр байдаг ажээ.

Эндээс дүгнэж хэлэхэд одод болон алдартнууд царайлаг байдаг гэдэг ойлголтыг тайлбарлаж болно. Бид тэдний нүүр царайг зурагтаар, сэтгүүлээр байнга харж байдаг – тиймээс тэднийг царайлаг гэж бодож явдаг. Яагаад гэвэл бид тэдний царайнд дасаж тэднийг хайрлах болжээ.

 

5. Илэн далангүй байдал

Илэн далангүй байдал богино банзлаас үнэхээр үр дүнтэй зүйл болно шүү. Өөрийнхөө тухай үнэнээ ярихад нөгөө хүнийхээ сонирхлыг үнэхээр татаж эхэлдэг. Таныг чин сэтгэлээсээ ярьж эхлэхэд эр хүн өөрийгөө таалагдаж байгаа гэж ойлгодог. Илэн далангүй байдал харилцан адил байх ёстой: нөгөө хүнийхээ хувийн амьдралын талаар сонссон бол эргээд өөрийнхөө тухай ярина. Жишээ нь, та өөрийнхөө тухай инээдтэй (эсвэл ичгэвтэр) зүйл ярьсан боловч нөгөө хүн өөрийнхөө тухай ганц ч үг дуугарахгүй бол та эвгүй байдалд орно биз дээ?

 

6. Эрсдэл хүлээх чадвар

Хайр дурлал болон айдас хоёрт нийтлэг зүйл бий. Тархи хайр дурлал болон адреналин ялгаруулалтыг андуурах тохиолдол байгааг эрдэмтэд тогтоожээ. Мэдрэл тайван биш болсон үед зүрхний цохилт түргэснэ, халуун эсвэл хүйт оргино. Энэ бүгд юу ч санагдуулахгүй байна уу? Хүний тархи ч гэсэн адилхан ингэж л боддог юм: айдас уу эсвэл хайр дурлалын мэдрэмж үү?

Дараах аргыг олон хүмүүс ашигладаг ажээ: анхныхаа болзооны үеэр галзуу хулганаар гулгах, энэ нь харилцаагаа үргэлжлүүлэхэд нь тусалдаг. Өөрт таалагдсан зүйлээ тайван хүлээж авахын тулд адреналинаа гадагшлуулах хэрэгтэй ажээ.

 

7. Удаан үргэлжлэх харц

Хүний нүд рүү ширтэж болох хугацааг эрдэмтэд саяхан тооцоолж гаргажээ. Өөрөөр хэлбэл хүмүүс хоорондоо таалагдаж байгаа эсэхийг тодорхойлох хугацааг тэд тодорхойлсон юм. Ширтэж байгаа хугацаанаас шалтгаалж танд дурласан эсэхийг мэдэж болно. 2 минут тасралтгүй ширтэх – хосуудын хоорондын сэтгэлийг улам хүчтэй болгоно.

Харцаар нь нөгөө хүндээ та таалагдаж байгаа эсэхийг тодорхойлж болно. Үүний тулд танд далдын хүч чадал ч хэрэггүй. Харин секунд хэмжигчгүйгээр бол тодорхойлох хэцүү. Харвардын сэтгэл судлаач Зик Рубин хэлэхдээ: найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс ярихдаа цагийнхаа 60%-ийг бие бие рүүгээ харж өнгөрүүлдэг байна. Харин хайртай хосууд бие биенээсээ харц салгаж чаддаггүй буюу ярьж байгаа хугацааныхаа 75%-ийг ширтэж өнгөрөөдөг байна.

 

8. Зөв үг

Хүмүүсийг өөртөө татахын тулд ганцхан ид шидтэй үг хэлэхэд л болно. Энэ бол “баярлалаа” гэдэг үг ажээ. Баярлаж талархсанаа чин сэтгэлээсээ илэрхийлэх нь харилцааг сайжруулна, харин зөөлөн сайхан үг депрессээс салгаж эргэн тойронд сайхан уур амьсгал бий болгож өгдөг. Эелдэг даруу үгний нууц маш энгийн: сайхан үг сэтгэл сэргээнэ. Ингээд л боллоо, та сайхан харагдахаас гадна бусдад таалагдана.

Гэхдээ нэг зүйлийг анхаараарай: ид шидийн үгийг зөвхөн чин сэтгэлээсээ л хэлсэн үед үр дүнгээ өгнө. Мөн үйлдлээрээ баталгаажуулах хэрэгтэй. Хуурай “баярлалаа” гэх үг чулуудах нэг хэрэг – үүний зэрэгцээ ойр дотнын хүндээ хайр халамжаа мэдрүүлэх нь чухал.

 

9. Бүүдгэр гэрэл

Киноны зураг авалт эсвэл гэрэл зураг дарахад гэрлийг ашигладаг – тухайн хүнийг дур булаам харагдуулахын тулд шүү дээ. Энэ аргыг ч гэсэн амьдрал дээр ашиглаж болно. Бүүдгэр гэрэл болзож байгаа хосуудад хамгийн тааламжтай уур амьсгалыг бий болгож чаддаг. Бүүдгэр гэрэл нь зөвхөн өө сэв, дутагдлыг нуугаад зогсохгүй. Хамаг учир таны нүдэнд байгаа юм.

Бүүдгэр гэрэлд хүний хүүхэн хараа томордог. Томорсон хүүхэн хараа эсрэг хүйстний сонирхлыг улам ихээр татдаг нь маш сонирхолтой үзэгдэл юм. Энэ дүрэм бас эсрэгээрээ ч үйлчилж мэднэ: хэрвээ таны өөдөөс томоос том нээгдсэн хүүхэн хараатай эр хүн сууж байгаа бол та түүнд үнэхээр таалагджээ гэж ойлгоорой.

 

10. Халуун дулаан

Бие махбодийн халуун дулаан болон бие биедээ таалагдах мэдрэмж хоорондоо нягт уялдаа холбоотой болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Хүнд таатай бөгөөд тухтай байвал тэр дур булаам харагддаг. Дагжиж чичирсэн үед үг ч дуугарахыг хүсдэггүй шүү дээ. Тэгэхээр анхны болзоогоо цасанд дарагдсан хүйтэн паркад хийснээс халуун дулаан, тав тухтай кафед хийсэн нь дээр болж байна.

“Хайр дурлал хаанаас гарч ирээд байна?” гэдэг асуултын хариултыг эрдэмтэд олоход тун чиг ойртсон бололтой. Дээр дурдсан аргуудын тусламжтайгаар эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэдэгтэй та санал нийлж байна уу?

26
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *