Нэгэн Орос залуу чонын бэлтрэгийг аварч, өөрийн гараар өсгөжээ. Одоо тэд хэзээ ч салшгүй найзууд болцгоосон!

2

Хүн төрөлхтний түүхэнд чононуудын талаарх хэвшмэл нэг ойлголт болон сөрөг хандлага бий болсон байдаг. Ихэнх хүмүүс эдгээр сүр жавхлант амьтныг зөвхөн аюул заналхийлэл, мал сүргийн тоо толгойг хэрцгийгээр бууруулагчид гэж хардаг.Хэдий тийм ч гэлээ энэхүү хэвшмэл ойлголтыг халах, нэг бол буруушаах нөхцөл байдал дүр зураг байдаг ажээ.

Өнөөдөр бид та бүхэнд чоныг тэжээвэр амьтнаа болгож, гэртээ хүлээн авсан Орос гэр бүлийн түүхээс хуваалцахаар шийдлээ.

Иван болон Серийтэй танилц

2017.05.08-нд Астраханы фермер чонын үүрнээс бэлтрэгнүүд олсон бөгөөд тэднийг хөнөөх гэж байжээ. Аз болоход 46 настай, бариа засалч Иван бэлтрэгнүүдийн нэгийг фермерийнхээс олсон байна. Тэр үед бэлтрэг дөнгөж 3 эсвэл 4 хоногтой байв. Тэр түүнд Серий (Оросоор саарал гэсэн үг) гэж нэр өгсөн байна. Серий бол үүрнээс олдсон 6 бэлтрэгээс амьд үлдсэн цорын ганц бэлтрэг юм.

© real_gray_wolf / Instagram

 

Тэр охиныхоо дэмжлэгийг авдаг

Тэд Астраханд хэсэг хугацаанд амьдарсан ч, өнөөдөр Волгоградад амьдарцгааж байгаа юм байна. Түүний охин 19 настай Александра нохой сургагч бөгөөд аавдаа Серийг халамжлахад нь тусалдаг гэнэ.

© real_gray_wolf / Instagram

 

© daria_likhaia / Instagram

 

Чоныг гэрийн тэжээвэр амьтан болгоно гэдэг нарийн төвөгтэй ажил

Серий одоо 2 жил 5 сартайгаас гадна, 70 см өндөр, жин нь ойролцоогоор 45 кг болсон ажээ. Иван бидэнд түүний гэрийн тэжээвэр амьтан цаг уурын нөхцлөөс үл хамаарч, их алхаж сурах хэрэгтэй байгаа талаар хэлсэн юм. Тиймээс чоныг гэртээ байлгана гэдэг маш их анхаарал шаардсан ажил гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ. Түүнд бараг чөлөөт цаг гэж гардаггүй бөгөөд тэрээр хэлэхдээ: “Чамд чоныг хоёр удаа хуурч дөнгөх боломж гарахгүй, гэхдээ үгэндээ оруулах боломжтой.”

© real_gray_wolf / Instagram

 

© Ivan Lebedev / Yandex Disk

 

Серий бараг бусад ноходтой адилхан

Хэдийгээр чононууд зэрлэг, харгис амьтад боловч Иван өөрийн гэрийн тэжээвэр амьтнаа яг бусад ноход шиг гэдгийг хэлсэн юм. Тэр дандаа айдаг, тэр гудамж талбайгаар явахдаа болон өөрт нь үл мэдэгдэх обьект болох хайрцаг эсвэл бусад зүйлсийн хажуугаар өнгөрөх үедээ – ялангуяа хүн харвал нуугдах гэдэг. Иван танихгүй хүмүүст Серийтэй зургаа хамт авахуулахыг зөвшөөрдөггүй. Учир нь тэд Серийг айлгахаас гадна өөрийн гэрийн тэжээвэр амьтнаа үзвэр гэж боддоггүй гэнэ. Харин Серий түүний гэр бүлийн гишүүн ажээ. Түүнийг гудамжаар дагуулж явахдаа зөвхөн гинж хэрэглэдэг бөгөөд аманд нь хошуувч зүүдэггүй.

© real_gray_wolf / Instagram

 

© Ivan Lebedev / Yandex Disk

 

Чононууд бол нөхөрсөг амьтад

Серийгээс өмнө Иван гэртээ нохойнууд тэжээдэг байв. Чононы хувьд, тэр түүний сүргийн шинэхэн гишүүн билээ. Бусад нохойнуудын адилаар Серий стресстэй байх эсвэл уйтгарлах үедээ хаздаг байна. Тэд хамтдаа гадуур явах үед, өөрөөс нь өндөр эсвэл өөртэй нь адилхан өндөртэй нохойнуудтай эвтэй байдаг бол, жижиг хэмжээтэй нохойнуудтай харьцдаггүй гэнэ.

© [email protected] / Yandex Disk

 

© real_gray_wolf / Instagram

 

Иван бол сүргийн ахлагч

Хэдийгээр Серий их анхаарал халамж тавих ёстой гэрийн тэжээвэр амьтан боловч, тэр Иваныг сүргийн ахлагч гэж хардаг ажээ. Серий Иваны охинтой эв найрамдалтай байдаг ч, Серийд гол анхаарал тавих эсвэл эм өгдөг хүн нь Иван өөрөө юм.

© Ivan Lebedev / Yandex Disk

 

© real_gray_wolf / Instagram

 

Серийгийн тэжээл

Серий өдөрт ойролцоогоор 1.2 кг мах эсвэл тахианы мах хэрэглэдэг. Гэхдээ тэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэх дургүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд түүнд жигнэмэг, самар болон зөгийн балыг нэмэлт тэжээл болгон өгч байгаа ажээ.

© real_gray_wolf / Instagram

 

Чононууд бол сониуч, оюуны өндөр чадамжтай амьтад

Иван Серийг бусад нохойнуудыг харж ханддаг талаар хэлсэн юм. Түүнчлэн тэр Серийг цонх онгойлгох болон гэрэл асааж, унтраахад сургажээ.

© real_gray_wolf / Instagram

 

© real_gray_wolf / Instagram

 

Иваны өгч буй зөвлөгөө

Иваны чоно үрчилж авах тухай өгч буй эхний багахан зөвлөгөө: Ингэх хэрэггүй. Тэд маш их анхаарал халамж шаарддаг амьтад. Асар их цаг зав болон эрч хүч шаардах бөгөөд халамжлахад төвөгтэй. Гэвч хэрэв чи яах аргагүй чоныг гэртээ оруулж ирсэн бол, түүнтэй илүү дээр харилцаа үүсгэхийн тулд олон цагийг хамт өнгөрөөхөөс өөр аргагүй: түүнийг хооллож, хамтдаа унтаж, олон цагийн турш гадуур явж, мөн түүнийг бусад хүмүүстэй асуудал үүсгэхээс сэргийлж, сонор сэрэмжээ огтхон ч алдаж болохгүй (мөн түүнд хэсүүчлэх олон өрөө хэрэгтэй).

© real_gray_wolf / Instagram

Та энэ түүхийн талаар юу гэж бодож байна? Та чоныг гэрийн тэжээвэр амьтнаа болгож зүрхлэх үү? Бид таны хариултыг сонсохдоо таатай байх болно.

88
БахархмаарБахархмаар
37
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

50 Сэтгэгдэл

  1. Erdenebayar Dashdorj

    Erdenebayar Dashdorj

    2020/01/02 at 14:44

    Хоолойгоо тас татуулж байж ойлгоно.

  2. Үүрд Бадрах

    Үүрд Бадрах

    2020/01/02 at 20:02

    Эзнээ идэж магадгүй хонзон санамтгай махчин араатан

  3. Ч. Жамбалдорж

    Ч. Жамбалдорж

    2020/01/02 at 20:30

    Нэг л өдөр араатан зан нь гарах байхда

  4. Hnki Grko

    Hnki Grko

    2020/01/02 at 20:45

    ямар ч амьтан байсан гэдсийг нь цатгалан байлгахад асуудалгүй шдээ

  5. Damdindorj Batsaikhan

    Damdindorj Batsaikhan

    2020/01/02 at 20:55

    Чоно хэзээ ч хүнд ээнэгшдэггүй гэдэгдээ. Томрох тусам аюултай.

  6. Хишгээ Хишгээ

    Хишгээ Хишгээ

    2020/01/02 at 21:01

    спэй заслага хийлгээл номхон болцон бх

  7. Jimim Park

    Jimim Park

    2020/01/02 at 21:09

    Kkk shal hudlaa

  8. Жаахан томроод өөрөө явчихдаг гэдэг биздээ? Гаршдаг байсан бол зөндөө л хүн тэжээж олон юманд ашиглах байсан байх. Ан ав, мөрдлөг, хамгаалалт гээд зөндөө юманд ашиглаж болохоор төрөлх чадвар олонтой амьтан. Даанч тэгж найзлаад байдаггүй л амьтан юм шиг байгаам даа.

  9. Нөхөр Генерал.

    Нөхөр Генерал.

    2020/01/02 at 21:17

    Hud2

  10. Бат-Орших. Төрмөнх

    Бат-Орших. Төрмөнх

    2020/01/02 at 21:19

    uuruu medej bgan bailgvide 😂

  11. Chuluunhishig Tsevelragchaa

    Chuluunhishig Tsevelragchaa

    2020/01/02 at 21:32

    Araatsn l bol araatan shv de tsysand n

  12. 실버 스타

    실버 스타

    2020/01/02 at 21:46

    За арслан тэжээдэг гэр бүл байж байхад чоно ч яахав бас тэжээж болох л юм энэ зүгээр өсгөсөн эзнээ эх эсвэл өөрийн төрөл гэж ойлгодог байх амьтан тэгээд ч ерөн өлсгөхгүй л бол араатан зангаа гаргахгүй араатнууд.

  13. Dulguun Gansukh

    Dulguun Gansukh

    2020/01/02 at 21:59

    Bugd chono tejeedeg bsiim shg l bichjiin 😂

  14. А. Бямбажаргал

    А. Бямбажаргал

    2020/01/02 at 22:58

    Чоно ч бас л хэцүүхэн амьтандаа.

  15. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2020/01/02 at 23:06

    Амьтныг хайрлаж чадвал тэд буцаагаад хайр өгдөг. Араатан гэж харьцвал тэд араатны авираа л гаргана. Нохой муур болон бусад тэжээвэр амьтад мөн ялгаагүй.

  16. Баримтат kино хүртэл байгаа штэ энэ хоёрын тухай

  17. Undram Bor

    Undram Bor

    2020/01/02 at 23:18

    Чонын талаар ер нь манай малчид л хамгийн сайн ойлгох байхаа

  18. Dolmoo Enkhtuvshin

    Dolmoo Enkhtuvshin

    2020/01/02 at 23:20

    Chono bol sain unench amitan shuu huurhii du

  19. Х. Түвшинтөгс

    Х. Түвшинтөгс

    2020/01/02 at 23:24

    Chono bol chono hvzvvnd n soyo n orohoor l oilgoh bhda

  20. Gugu Klara

    Gugu Klara

    2020/01/02 at 23:45

    Araatan bol araatan…

  21. Nomin Nomin

    Nomin Nomin

    2020/01/02 at 23:51

    tejeesen arslandaa aluulsan ger bvl bdagshdee.araatan l bol araatan.chono hezeech tejeewer amitan bj chadahgvi.tsusand ni gedeg shig mahchin araatan

  22. Даян-очир Буман

    Даян-очир Буман

    2020/01/02 at 23:55

    .

  23. Sanchir Batbaatar

    Sanchir Batbaatar

    2020/01/03 at 01:54

    Zerlug amitan bol zerleg amitan

  24. Ж. Отгонбилэг

    Ж. Отгонбилэг

    2020/01/03 at 02:37

    Ѳшѳѳ гээд ѳгүүллэг санаанд оровшд

  25. tgd neg odor idvvljee

  26. Toogii Up

    Toogii Up

    2020/01/03 at 10:53

    Нэг удаа хуурч болно 2дохио хуурах боломжгүй гэж байна даа.

  27. Zulaa Zul

    Zulaa Zul

    2020/01/03 at 10:57

    Амар байсан бол хүн болгон л тэжээх байсан байх даа.Ижил тэнгэртэйтээгээ л нөхөрлөсөн юм болов уу хөөрхий минь.

  28. Batkhuu Art

    Batkhuu Art

    2020/01/03 at 11:18

    Эзэн өөрөө зөв л хэлж бн даа. Зэрлэг бол зэрлэг хүнии нөхөөөөр бишэээээ

  29. Ayuna Ayuna

    Ayuna Ayuna

    2020/01/03 at 11:31

    Daraan eznee alah wide

  30. Ayuna Ayuna

    Ayuna Ayuna

    2020/01/03 at 11:32

    Araatanl bol Araatan shu de

  31. Ganaa Ganbat

    Ganaa Ganbat

    2020/01/03 at 12:11

    Гол нь хайр хүн ч амьтан ч хайр мэдрэвэл хайраа эрхэмлэнэ

  32. Hatanbaatar Magsarjaw

    Hatanbaatar Magsarjaw

    2020/01/03 at 15:46

    Барс сургагчийн төгсгөл барсдааБариулдаг

  33. Bolormaa Dashchirev

    Bolormaa Dashchirev

    2020/01/03 at 18:49

    0407

  34. А. Цэрэнпүрэв

    А. Цэрэнпүрэв

    2020/01/03 at 19:21

    Монголчууд чадаагүй л юм даа…

  35. Ganpurev Balgaa

    Ganpurev Balgaa

    2020/01/03 at 22:20

    Чоно тэжээсэн эзнээ баридаг гэдэг байх аа

  36. Enhtsetseg Dorjgocho

    Enhtsetseg Dorjgocho

    2020/01/03 at 22:22

    Araatan bol araatan

  37. Narantsogt Altanbuyan

    Narantsogt Altanbuyan

    2020/01/03 at 23:44

    Erthen baigald ni tavihgui bol hetsuude. Aluulna

  38. Erdembileg Enkhsaikhan

    Erdembileg Enkhsaikhan

    2020/01/04 at 01:47

    Erh chuloond denduu durtai amitandaa! huloo tas hazchihaad tegeed l yavaad ugne

  39. Sansarbayr Bayraa

    Sansarbayr Bayraa

    2020/01/04 at 02:19

    Hvvhed baihdaa unshij baisan tsagaan soeoit gedeg nom sanaand orloo ta narch bas hvvhdvvdtei unshuulwal goe nom shvv hamgiin goloni ted nart sonirholiini hvge hvcheer bitii unshuul( jack london ) bvgdiini heleed ugni

  40. Sansarbayr Bayraa

    Sansarbayr Bayraa

    2020/01/04 at 02:21

    Uur ymgvie

  41. Ж. Цэцэгмаа

    Ж. Цэцэгмаа

    2020/01/04 at 05:35

    Ер нь хэцүү дээ нэг л өдөр муу зангаа гаргадаг гэсэн шүү нохой чоно 2 адилгүй л амьтад .

  42. Hangai Otgon

    Hangai Otgon

    2020/01/04 at 10:43

    Q

  43. Sumiya Javkhlantuya

    Sumiya Javkhlantuya

    2020/01/04 at 14:04

    neg l udur bagzuuriig tas hemleheer getne dee chono bol chono nohoi shig huntei oir bh amitan bish

  44. Davaajargal Zorigtbaatar

    Davaajargal Zorigtbaatar

    2020/01/04 at 14:36

    Нэг л өдөр бариулна даа чоно шүү дээ

  45. Leonidas Merged

    Leonidas Merged

    2020/01/04 at 15:09

    5 $ -р цахим вальют буюу ethereum худалдаж авсанаар 50$, 500$, 5000$ хүртэл өсгөх боломж байна аа залуучуудаа

  46. Jaagii Baaska

    Jaagii Baaska

    2020/01/04 at 18:29

    Goots Goots ee and

  47. Eden Hazard

    Eden Hazard

    2020/01/04 at 19:01

    etseg owgodoos sonsoj bsan. chono hezee ch tejeewer boldoggvi ezenee barij aldag tegeed shuud baigalidaa yawchihdag yum gene lee.

  48. Nominjin

    2020/01/04 at 23:10

    Чонын ДНК дотор хүнтэй хамт зохицон хамт амьдах тухай мэдээлэл суугдаагүй юм. Бэлтрэг байхаас нь эхлэн тэжээх нь хангалтгүй. Хэдэн үеэр нь гаршуулж байж тэжээвэр нохой шиг болно.

  49. Dima Baasai

    Dima Baasai

    2020/01/05 at 01:48

    Араатан бол араатан бахархаад байх зүйл биш

  50. Uranhaich Luvsanjamts

    Uranhaich Luvsanjamts

    2020/01/05 at 14:12

    Хүн хичнээн асарч хайрласан ч тэр бол араатан. Ямар ч байсан болгоомжлол илүүдэхгүй байх.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *