Хамгийн амттай луувангийн бялуу хийх 10 жор. Дэглэм барьж байгаа хүмүүс ч айх зүйлгүй идэж болно

1

Кекс, уламжлалт бялууны өөр бас нэгэн амттай хувилбар бол луувангийн бялуу юм. Алтан шаргал өнгөтэй, зөөлөн амттай зүсэм бялуу лууванд дургүй хүнийг ч дурлуулж чадах амттай болно. Луувангийн бялууны зуурмагийг тараг, цөцгий, шүүсээр зуурахаас гадна самар, анхилуун үнэртэй амтлагчууд, зөгийн бал, хатаасан жимсээр ч амтална. Хайруулын таваг, ухаалаг будаа агшаагч, шарах шүүгээнд болгох арга, хийх төрөл маш их. Та бүхэндээ энэ удаад хамгийн амттай болдог жоруудыг танилцуулж байна. Ирсэн зочид, гэрийнхэн тань аманд ороод л уусах амттай бялуу идэж цагийг тав тухтай, зугаатай өнгөрөөх нэг сайхан боломж.

1. Шоколадтай луувангийн бялуу

Орц:

  • Сахар – 1 стакан
  • Нунтаг какао, зөөхий – тус бүр 2 х.х
  • Өндөг – 1 ш
  • Лууван – 2 ш
  • Гурил – 1 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Гаднах бүрүүл: зөөхий, какао, сахар – тус бүр 2 х.х

Бэлдэх арга:

1. Түүхий луувангаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ.

2. Гурил, какао, сахар, зөөхий болон өндгөө холиод дээрээс нь хөөлгөгч, үрж жижиглэсэн лууванг хийж сайтар хутгана.

3. Зуурмагийг хэвэнд хийж 170 хэмийн шарах шүүгээнд 40 минут болгоно. Бялууг хөргөөрэй.

4. Гаднах бүрхүүл: зөөхий, сахар болон какаог 5 минут орчим зөөлөн гал дээр буцалгаад бялуун дээрээ асгана.

Бялуу зөөлөн, амттай болох тул баярын ширээгээ ч чимсэн болно шүү.

 

2. Нимбэгийн кремтэй луувангийн бялуу

Орц:

  • Сахар – 200 гр
  • Ургамлын тос – 200 мл
  • Өндөг – 4ш
  • Үрж жижиглэсэн лууван – 150 гр
  • Гурил – 200 гр
  • Үзэм – 100 гр
  • Хөөлгөгч – 10 гр
  • Цинамон – 0,5 ц.х
  • Үрж жижиглэсэн задь – чимх
  • Кремд: нимбэг – ½ ширхэг, 20% зөөхий – 200 гр, сгущенка (лаазтай сүү) – ½ лааз

Бэлдэх арга:

1. Үрж жижиглэсэн лууванг урьдчилан дэвтээсэн үзэмтэй холиод нимбэгийн хальс нэмнэ.

2. Гурилдаа хөөлгөгчөө хийнэ.

3. Өндгөнд сахар хийж багахан хөөсөртөл хутгаад дээрээс нь ургамлын тосоо багаар гоожуулж хийнэ. Мөн лууван, цинамаон, задиа хийгээрэй.

4. Шингэн зуурмагтаа гурилаа шигшиж хийгээд зуурна.

5. Бялуу болгох хэвний ёроолд пергамент цаас дэвсээд 180 хэм халаасан шарах шүүгээнд 40-50 минут болгоно. Бялууг хэвнээс гаргалгүй 15 минут хөргөсний дараа л салгаж сараалж дээр тавиарай.

6. Крем бэлдэх: лаазтай сүүг зөөхийтэй холиод тал нимбэгийн шүүс, хальсыг хийж блендэрдэнэ.

7. Хөрсөн бялуун дээрээ кремээ асгаад нимбэгийн үлдэгдэл хальсыг цацна.

Бялуунд луувангийн амт огт амтагдахгүй, гэхдээ хөвсгөр бас их амттай, анхилуун үнэртэй болно.

 

3. Аарцны шанзтай луувангийн бялуу

Орц:

  • Сахар – ½ стакан
  • Ургамлын тос – 1 х.х
  • Өндөг – 3 ш
  • Үрж жижиглэсэн лууван – 1 стакан
  • Гурил – 1 стакан
  • Хөөлгөгч – ½ ц.х
  • Чимх давс
  • ½ нимбэгийн хальс
  • Шанзанд: Сахар – ½ х.х, зөөхий – 100 г, аарц – 200 г

Бэлдэх арга:

1. Зуурмагийг бэлдэхийн тулд юуны түрүүнд өндөгтэй сахар, давсаа блендэрдэнэ. Дараа нь лууван, ванилин, гурил, нимбэгийн хальс, тос, хөөлгөгчөө хийнэ.

2. 180 хэмийн шарах шүүгээнд 25-30 минут болгоно.

3. Шанзанд зөөхий, тараг, сахараа блендэрдээд хөргөгчинд хийж хөргөнө.

4. Бялууны бэлдэцийг адил хэмжээгээр дундуур нь зүсээд шанзаа түрхэнэ. Хамгийн дээд талын давхаргыг мөн шанзаар чимнэ.

Бялуу зөөлөн бүтэцтэй, амттай болох тул хүүхдүүд маш дуртай иднэ.

 

4. Луувангийн сонгодог бялуу

Орц:

  • Гурил болон сахар – тус бүр 1 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Сахарын үйрмэг –  3- 4 х.х
  • Үрж жижиглэсэн лууван – 500 гр
  • Өндөг – 34 ш
  • Давс – чимх
  • Тослоггүй цөцгий тос – ½ стакан

Бэлдэх арга:

1. Сахар, давс, тос, өндгөө холиод блендэрдэнэ.

2. Гурилаа шигшээд хөөлгөгч, луувангаа хийгээд шингэн зуурмагтай холино.

3. Бялуу болгох хэвээ урьдчилан тослоно, шарах шүүгээгээ 170-190 хэм хүртэл халаагаад ойролцоогоор 40 минут болгоно.

4. Хөргөөд, сахарын үйрмэгээр чимэглэнэ.

 

5. Лууван-алимтай бялуу

Орц:

  • Гурил, сахар – тус бүр 1 стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Сахарын үйрмэг – 3 -4 х.х
  • Лууван, алим (үрж жижиглэсэн) – 300 гр
  • Өндөг – 3 4 ш
  • Давс – чимх
  • Тослоггүй наран цэцгийн тос – ¼ стакан
  • Нимбэгийн хальс болон ванилин

Бэлдэх арга:

Сонгодог бялуу шиг зуурмагийг бэлдэнэ, нэмэх зүйл гэвэл үрж жижиглэсэн лууван, алим хоёр л байна.

6. Самар, лууван, овьёостой бялуу

Шим тэжээл ихтэй, хоолны дэглэм барьж байхад айх зүйлгүй идэж болох бялуу.

Орц:

  • Үрж жижиглэсэн лууван – 300 гр
  • Овьёос – 150 гр
  • Ургамлын тос болон зөгийн бал – тус бүр 3 х.х
  • Өндөг – 4 ш
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Самар – өөрийн дураар
  • Цинамон – өөрийн дураар
  • Үзэм – өөрийн дураар

Бэлдэх арга:

1. Өндөгний шар, цагааныг тусад нь хутгаад дараа нь нийлүүлнэ.

2. Дээрээс нь үрж жижиглэсэн лууван, нунтагласан овьёос, зөгийн бал, тос, цинамон, хөөлгөгч, үзмээ хийнэ.

3. Зуурмагийг пергамент цаас дэвссэн бялууны хэвэнд хийгээд самраар чимнэ.

4. Ойролцоогоор 1 цаг орчим 180 хэмийн шарах шүүгээнд болгоно.

 

7. Луувантай бразил бялуу

Үндэсний уламжлалт бялуу бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийгээр ихэд тархаж байгаа жор юм. Орцууд нь үнэтэй биш, хийхэд амар, харахаас амттай, зөөлөн гээд алдаршихад нь олон зүйл нөлөөлжээ.

Орц:

  • Үрж жижиглэсэн лууван, гурил, сахар – 300 гр
  • Өндөг – 4 ш
  • Ургамлын тос – 200 мл
  • Хөөлгөгч – 1 ц.х

Бэлдэх арга:

1. Миксерээр тос, өндөг, сахараа хутгана.

2. Луувангаа жижиг ширхэгтэй үрүүлээр үрж өндөгтэйгөө холино.

3. Гурилаа шигшээд зуурмагаар зуурна. Тэгш өнцөгт бялууны хэвэнд пергамент цаас дэвсээд тос түрхсэний дараа зуурмагаа хийгээрэй.

4. 180 хэм халаасан шарах шүүгээнд 40 минут болгоно.

5. Бялууг хөргөх хэрэггүй, сахарын үйрмэг эсвэл хайлуулсан шоколадаар чимнэ.

 

8. Луувангийн бялуу

Орц:

  • Лууван – 2 ш
  • Гурил – 2 стакан
  • Сахар – 1 стакан
  • Хөөлгөгч  -1 ц.х
  • Тослоггүй цөцгийн тос – ½ стакан
  • Давс
  • Нимбэгийн хальс

Бэлдэх арга:

1. Үрж жижиглэсэн луувангаа сахартай хольж шүүсийг нь гартал хүлээнэ.

2. Нимбэгийн хальс, давс, гурилаа хөөлгөгчтэй холиод тосоо нэмнэ.

3. Бялууны хэвэнд пергамент цаас дэвсээд тослоно, 180 хэмийн шарах шүүгээнд хагас цаг орчим болгоно.

4. Дээрээс нь сахарын үйрмэг эсвэл кокосын цагаан үйрмэгээр чимнэ.

 

9. Лууван-гадил, үзэмтэй кекс

Орц:

  • Үрж жижиглэсэн лууван – 400 гр
  • Гадил – 2 ш
  • Сахар – ¾ стакан
  • Өндөг – 2 ш
  • Гурил – 2 бүтэн дүүргээгүй стакан
  • Үнэргүй масло – ½ стакан
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Сод – ½ ц.х
  • Үзэм
  • Давс
  • Амттан, нимбэгийн хальс

Бэлдэх арга:

1. Өндгөө хөөсөртөл нь хутгаад давс, сахар нэмнэ. Нухсан гадил дээр лууван, тос, амттан, үзмээ нэмнэ. Гурил дээрээ сод, хөөлгөгчөө нэмнэ. Бүх орцуудыг холино.

2. Бялууны хэвээ тослоод хүүхдийн будаа эсвэл гурил цацна.

3. Кексийг 180 хэмийн шарах шүүгээнд 40 минут болгоно.

4. Дээрээс нь усаар зуурсан сахарын үйрмэг эсвэл хайлуулсан шоколад асгана.

 

10. Хушга, цинамонтой луувангийн бялуу

Орц:

  • Гурил – 2 стакан
  • Лууван – 3 ш
  • Сахар – 1 стакан
  • Өндөг – 3 ш
  • Хушга – 12 ш
  • Үнэргүй ургамлын тос – ½ стакан
  • Цинамон, хөөлгөгч – 1,5 ц.х
  • Давс

Бэлдэх арга:

1. Луувангаа жижиглэж үрээд хушгаа нухна.

2. Лууван, тос, сахар өндгөө миксерээр хутгана. Гурил, самар, хөөлгөгч, цинамоноо хийгээд бүгдийг холино.

3. Бялууны хэвэнд пергамент цаас дэвсэх эсвэл тос түрхээд зуурмагаа хийж 180 хэмийн шарах шүүгээнд 30-40 минут болгоно.

Бялуу зөөлөн, хөвсгөр, багахан самрын амттай болно.

6
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *