Боломжгүй зүйл гэж байдаггүй гэдгийг өөрийн биеэр нотолж чадсан 10 хүн. Тэд дэлхийн сая сая хүмүүст өөртөө итгэх урам зоригийг өгч байна

0

Өөрт байгаа чадвараа дутуу үнэлж өөрийгөө голж суугаа олон хүн бий. Гэхдээ бас өөрийн бие махбодийн хөгжлийн бэрхшээлийг үл тоон шийдэмгий байдал, эр зоригийнхоо ачаар том амжилтад хүрч чадсан хүмүүс ч цөөнгүй. Та бүхэндээ дэлхийн сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг догдлуулж, тэдэнд урам зориг өгч чадсан 10 гайхалтай хүмүүсийг танилцуулахаар бэлдлээ.

10. Эми Пёрди

© instagram

 

© instagram

Сноубордчин Эми Пёрд нянгийн гаралтай менингит өвчний улмаас 19 насандаа хөлийнхөө өвдөгнөөсөө доош хэсгийг тайруулжээ. Мөн тэр бөөр, дэлүүгээ авахуулсан гэдэг. 2 жилийн дараа аав нь өрөөсөн бөөрөө шилжүүлэн суулгасан байна. Ингээд ердөө гуравхан сарын дараа хиймэл хөлтэй Эми өндөр ууландаа эргэж ирэв. 2014 оны Паралимпиадын хүрэл медаль, 2018 оны Паралимпиадын мөнгөн медалийн эзэн болжээ. Эдгээр медалийг тэр өөрийн хичээллэх дуртай сноубордын спортоор авсан байдаг.

 

9. Аарон Фозерингем

© Aaron Fotheringham/facebook

Аарон Фозерингем 8 настай байхдаа тэргэнцэр дээр суужээ. Ахынхаа скейтпаркад BMX унадаг дугуйгаар үзүүлж байгаа төрөл бүрийн үзүүлбэрийг хараад Фотерингхэмийн зүрх сэтгэл шулуудсан гэдэг. Тэр сайжруулсан тэргэнцэртэйгээ уг спортоор хичээллэж эхэлжээ. 14 насандаа тэргэнцэртэй арагшаа сальто эргэсэн анхны хүн болж, харин 18 насандаа хоёр удаа арагшаа сальто эргэсэн анхны хүн хэмээгджээ.

 

8. Эвилин Гленни

© Nomo/wikipedia

Эвилин Гленни нь 12 наснаасаа сонсголгүй болсон ба тэрээр хиймлээр сонсож хөгжим тоглодог. Тэр зөвхөн чихээрээ бус биеийнхээ бусад эрхтнүүдээр сонсож чаддаг. Та түүний хөгжмийн зэмсэг дээр тоглож байгааг хараад үнэхээр түүний хэлсэн үгэнд итгэхээс өөр аргагүйд хүрнэ. Дуу хөгжмийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж 2007 онд түүнд Британийн эзэнт гүрэн дээд шагналаар шагнасан байна.

 

7. Зак Рул

© Zack Ruhl/facebook

Зак Рул төрөлхийн гуяны ясгүй, мөн ясны хэврэгшил гэсэн оноштой, тиймээс эмч нар түүний хөлийг тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Тэр өнөөдөр CrossFit-ийн дасгалжуулагч бөгөөд өөрийн тэргэнцэртэйгээ амархан гэгч нь суниаж чадна.

 

6. Марла Раньян

© gettyimages

Марла Раньян хараагүй ч гэлээ 1992 оны зуны Паралимпийн наадмаас 4 алтан медаль хүртсэн: 100, 200 болон 400 метрийн гүйлт бас уртын харайлтаар. Мөн 1999 онд Виннипегд зохиогдсон Панамерикийн наадмаар 1500 метрт гүйж алтан медалийн эзэн болжээ.

 

5. Спенсер Уэст

© Spencer West/facebook

Килиманжаор ууланд авирах нь зарим хүмүүсийн хувьд боломжгүй мэт санаа. Гэхдээ Африкийн хамгийн өндөр уул Спенсер Уэстийг айлгасангүй. 31 насандаа Спенсер Вэс боломжгүй зүйлийг бүтээж чадсан юм. Тэрээр нэг гараараа ууланд авирчээ.

4. Бетани Хэмилтон

© Bethany Hamilton/facebook

2003 онд найзтайгаа, аавтайгаа бас ахтайгаа цуг серфингээр хичээллэж байхдаа махчин загасанд хазуулаад зүүн гаргүй болж байжээ. Тэр үед охин 13 настай байсан юм. Түргэн тусламж ирж эмнэлэгт хүргэж байх замд цусныхаа 60 хувийг алдаж шоконд орсон байв. Гэхдээ тэр маш шийдэмгий охин байсан бөгөөд энэ бүхний дараа ч дуртай спортоо орхилгүй эргэн иржээ. Тэр өнөөдөр мэргэжлийн серфингчин болоод байна.

 

3. Анжел Жуффрия

© angelgiuffria/imgur

“The Hunger Games” киноны жүжигчин нэг л гартай төржээ. Тэр үед олон хүн түүнийг маш таагүй хүлээж авдаг байсан гэдэг. Гэхдээ тэр зоригтой бүсгүй байсан тул алдартай жүжигчин болж чадсан юм. Саяхан олон улсын хэмжээнд зохиогддог кино, медиа болон дуу хөгжмийн их наадмын үеэр гар утсаа цэнэглэхээр зогсож байсан хүмүүсийг нэг сайн сандаргаад авчээ: тэр өөрийн хиймэл гарыг цэнэглэж өгөхийг хүсжээ.

 

2. Жессика Кокс

© Jessica Cox/facebook

Хэрвээ чи хоёр гаргүй байсан бол амьдралдаа ямар амжилтад хүрч чадах вэ? Юунд ч хүрч болно, хамгийн гол сэтгэлийн хаттай байвал. Жессика Кокстой танилцана уу. Гаргүй атлаа албан ёсны лицензтэй анхны нисгэгч, мөн Америкийн Таэквондогийн холбооноос хар бүс авсан анхны гаргүй хүн болжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр SCUBA-гийн мэргэшсэн дайвер, зохиолч, илтгэгч, El Tour de Tucson-ы 40 милийн тэмцээнд оролцжээ.

 

1. Цянь Хуньян

© Qian Hongyan/facebook

Цянь Хуньян 2000 авто осолд орж хөл хөлгүй болжээ, тэр үед 4 настай байсан гэдэг. Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Юньнань мужид төрсөн, түүний гэр бүл протез худалдаж авах санхүүгийн боломжгүй байв. Гэхдээ хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэний анхаарлыг татаж чадсаны ачаар үнэгүй портезтэй болоод зогссонгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бассейнд явж эхэлжээ. Түүний уйгагүй хичээл зүтгэл, зорилгодоо үнэнч байдал нь үндэсний хэмжээний аварга болоход нь нөлөөлсөн байна. 2009 онд Үндэсний Паралимпийн наадмаар тэрээр 100 метрийн сэлэлтээр алтан медалийн эзэн болсон юм.

Эдгээр 10 хүний түүх ямар ч хүнийг зоригжуулна гэж найдаж байна. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд өчүүхэн ч гэсэн ойртож байгааг та мэдрээрэй.

9
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *