Хэрэв та газар хөдлөлтийн үед өндөр байшин дотор байж таарвал юу хийх хэрэгтэй вэ? Сүүлийн үед манайд газар хөдлөх давтамж ихэссэн тул үүнийг зайлшгүй мэдэж авах хэрэгтэй!

2

Сүүлийн үед сургууль, албан байгууллагууд, тэр ч бүү хэл гэр орондоо аюулаас хамгаалах бэлтгэл, сургуулилт хийх явдал нэмэгдсээр байгаа билээ. Ийнхүү гэнэтийн газар хөдлөлт зэрэг тохиолдож болох эрсдэлд өөрсдийгөө бэлтгэх нь чухал үр нөлөөтэй нь мэдээж.

Гэвч зарим тохиолдолд бодит амьдрал дээр тэрхүү бэлтгэл сургуулилт төдийлөн хэрэгжихгүй байх явдал тохиолддог. Аз болоход цахим сүлжээний тусламжтайгаар өөрт хэрэгцээт мэдээллийг түргэн шуурхай бөгөөд бодитойгоор олж авах бүрэн боломж бидний өмнө нээлттэй билээ.

Тухайлбал Quora сүлжээнд нэгэн хэрэглэгч, “Газар хөдлөлтийн үед өндөр барилга дотор эсвэл гадна нь байж таарвал юу хийх нь зүйтэй вэ?” хэмээн асуулт тавьжээ. Харин энэхүү асуултанд далайн геофизикч Келли Мартин маш тодорхой нэгэн хариултыг өгчээ.

Тэрээр хариулахдаа, “Газар хөдлөх үед өндөр байшингийн дээд давхруудад байж таарсан тохиолдолд байшингаас гарах гэж оролдох хэрэггүй. Харин газар хөдлөлт дууссаны дараа барилгын эвдрэл гэмтлийг тооцоолсны үндсэн дээр барилгаас гарах эсэхээ шийдэх нь зүйтэй. Барилгын гадна ч мөн адил доргилт мэдрэгдэх тул ямар нэгэн хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй алхам юм” хэмээжээ.

Харин мэргэжилтнүүд дээрх хариулт дээр дараах зүйлсийг нэмж дурьджээ. Үүнд:

  • Газар хөдөлж байх үед алхах, гүйх зэрэг үйлдэл хийх нь тун эрсдэлтэй. Японд хийгдсэн судалгаагаар газар хөдлөлтийн үед 3м орчим зайд хөдөлгөөн хийхэд л та өөрийгөө аюулд оруулж, авч болох гэмтлээ нэмэгдүүлж буй хэрэг гэж үзэж болохуйц судалгаа хийгдсэн байдаг.
  • Барилгын нуралтаас өөрийгөө хамгаалж, нуугдах боломжтой газрыг олох шаардлагатай.
  • Чичирхийлэл мэдрэгдэж эхлэх үед хүн сандралд орж, газар хөдлөлт маш богино хугацаанд болж өнгөрдөг гэдгийг умартаж орхидог. Ийнхүү газар хөдлөлтийн үед хөдөлгөөн хийснээр нурангид даруулах, гэмтэж бэртэх эрсдлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог ажээ. Тиймээс хамгийн чухал зүйл бол дээр дурьдсанчлан нурангинаас өөрийгөө хамгаалах зүйл доор орж нуугдах нь хамгийн зөв сонголт байх болно.

Мартин нэмж бичихдээ, “Газар хөдлөлт удаан үргэлжилдэггүй. Газар хөдлөлт дуусахаас өмнө та олон давхар барилгаас гарч амжихгүй нь тодорхой. Түүнчлэн газар хөдлөлт хэрхэн явагдаж, барилга хэрхэн хөдлөхийг таахын аргагүй тул ямар нэгэн хөдөлгөөн хийх нь зөв сонголт биш.”

“Газар хөдлөлтөөс үүдэлтэй аюул барилгын гадна ч бий. Барилгын гадна шил, тоосго зэрэг зүйлсэд цохиулж гэмтэх, амь насаа ч алдах магадлал бий тул өөрт ойр байгаа бүх барилга байгууламжаас холдохыг хичээх хэрэгтэй” хэмээжээ.

Мөн тэрээр “Хэрэв барилга нурсан тохиолдолд бат бэх тавилга, ванн зэрэг зүйлс таны амыг аврах хэрэгсэл болж болох бөгөөд аврах ажиллагаа явагдах хүртэл таныг аюулгүй байлгах орон зайг танд олгох болно. Харин газар хөдлөлтийн үеэр барилгаас гарахаар шийдсэн бол танд өөрийгөө хамгаалах ямар ч боломж үлдэхгүй” хэмээжээ.

31
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Tuya Tuya

    Tuya Tuya

    2021/01/09 at 13:51

    Коронаг яая гэж байхад газар хөдлөлт гээд … хүнд хүнд сэдвээр… тайван байх заяа бна у

  2. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2021/01/09 at 14:05

    Худлаа Монголын газар нутаг тектоник хагарлуудын нэг том хавтангийн голд оршдог хавтангийн хагарлын шугам дагуу байдаг япон итали чили гэх мэт олон орон шиг айхавтар өндөр шквалаар газар хөдлөхгүй гэвч байнга чичирхийлэлд байдаг. Элбэгдорж олон хулгайн үйлдэлээсээ ард олны анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд газар хөдлөлт болж УБ-ын барилгын 80% нурна энэ тэр гэж эргүүтүүлэн янз бүрийн арга хэмжээ зохиож байлаа

  3. Сайнаа Тохтох

    Сайнаа Тохтох

    2021/01/09 at 14:50

    элдэв үнэн худлаа нь мэдгүи юмаар битгии дарамтлаад баи твн баимаар бна

  4. цанаан байгаахмөөсэн 😲😲😲😲

  5. Tsogzolmaa Dashjamts

    Tsogzolmaa Dashjamts

    2021/01/09 at 16:20

    гэнэт монголд болохгүй сэдэв хөндөөд бас ямар ажиллагаа явуулж, юу идэж уух гээд бна.😁😁

  6. Dugar Ganbold

    Dugar Ganbold

    2021/01/09 at 17:39

    Дайны хажуугаар дажин гэж

  7. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2021/01/09 at 19:21

    Яг ингэнэ,хэт их өндөр хирнээ нимгэн ханатай байшингууд харагддаг!!!! Чанаргүй ойрхон зайтай!!! Хотын захиргаа санаатай хийж гэж бодогдохоор!!!

  8. Kathy Swan

    Kathy Swan

    2021/01/10 at 02:39

    Shine baishinguud kheden shon deer l baigaa shuu. Ter zurag shig.

  9. Oksana Oks

    Oksana Oks

    2021/01/10 at 02:45

    Газар хөдлөлтөөс хамгаалсан ор байдаг Убчууд авах хэрэгтэй хулхи барилгатай

  10. Баясаа Баясааа

    Баясаа Баясааа

    2021/01/10 at 14:29

    Маань уншина

  11. Yadamsuren Enkhamgalan

    Yadamsuren Enkhamgalan

    2021/01/10 at 14:31

    xezee mongold gazar xodolj xen uxsen jum.bi lav duulaagui jum baina.muu ertoi novshnuud

  12. Sant Tek

    Sant Tek

    2021/01/10 at 15:54

    Улаанбаатар 7 баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг гэсэн шүү зээлээр чанаргүй өндөр барилгад байр авчихав. Нэг өдөр л газар хөдлөнө

  13. Selenge Bayarsaikhan

    Selenge Bayarsaikhan

    2021/01/11 at 00:48

    6 гаргаж мэдэрч байсан. Мөчлөг нь тараад голомтон дээр нь байсныг хэлэхүү .Үнэхээр аймаар. Чухал гэсэн юмнуудаа гарт ойр байрлуулна. Шүгэл хэрэгтэй. Хөдлөх мөчид ямар нэгэн юман доогуур орох хэрэгтэй. Эсвэл байшингаасаа гарах. Монголд биш.

  14. Бааска Б.А.М

    Бааска Б.А.М

    2021/01/12 at 00:54

    uheltge l ewlerdeg bhdo geshhh :p

  15. Oilko Be

    Oilko Be

    2021/01/12 at 05:53

    say hangalttai hodolloo anduudad gerliin owjur tachignaad eo eo

  16. Баярбат Батаа

    Баярбат Батаа

    2021/01/12 at 06:30

    Хэзээ ч хөдлөж магадгүй

  17. Б. Билэгсайхан

    Б. Билэгсайхан

    2021/01/12 at 06:51

    Zognood bga mu

  18. Chig Chig

    Chig Chig

    2021/01/12 at 08:10

    Tsogzolmaa Dashjamts thde hodolchloo zhde hHahaha

  19. Гүүгий

    Гүүгий

    2021/01/12 at 08:58

    Б. Билэгсайхан Зөгнөл нь биелж дээ

  20. Tugs Ochir Tugsuu

    Tugs Ochir Tugsuu

    2021/01/12 at 13:59

    Xopom ireeduig zugnujee xaxax

  21. Erdenebaatar Unuruu

    Erdenebaatar Unuruu

    2021/01/12 at 16:33

    А. Пүрэвням 😂😂

  22. Tsogzolmaa Dashjamts

    Tsogzolmaa Dashjamts

    2021/01/12 at 18:31

    Chig Chig зөнтэй шаарнууд вэ нээрээ 🤣🤣

  23. Миний л бодол
    Хамгийн гол нь #Чанар
    5 давхраас гарах нь, хурдануу
    10 давхраас гарах нь хурдануу
    Тийм болохоор л юм болгон дээр гадныхныг дуурайж, дэлхийн жишиг ярьж, өндөр барилга, одон медал, эд зүйлсээр хөгжлөө хэмждэг сэтгэлгээгээ өөрчилмөөр
    Аливаа улс, үндэстэн ард түмэн өөрийнхөө сэтгэлгээгээр өөрсдөө тохирсноор сэтгэл хангалуун амьдрахыг хөгжил гэх боловуу
    Үнэхээр дэлхийн жишиг технологийн хөгжлөө жишигийг ашиглавал
    Эрүүл мэнд
    Боловсрол, ШУ
    Батлан хамгаалах
    Цагдаа
    Онцгой гэх мэт гол салбарууддаа түлхүү ашиглах

  24. Tsogzolmaa Dashjamts

    Tsogzolmaa Dashjamts

    2021/01/12 at 18:32

    ёртой юм шиг хөдөлчихлөө

  25. Т. Дөлгөөн

    Т. Дөлгөөн

    2021/01/12 at 20:11

    Ariuka Ariuka Kh

  26. ЭЛБЭРЭЛ

    2023/05/27 at 16:58

    2023.5.27.17ЦАГ00МИНУТ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *