Гайхалтай дизайныхаа ачаар дэлгүүрийн лангуун дээр нүүр бардам тавигдсан 15+ бараа бүтээгдэхүүн

0

Таны хумсыг өнгө өнгөөр будах зориулалт бүхий хэсэгтэй хумсны будаг, хөнгөн зуушны хольцтой (ямар нэгэн нөхцөлд хэрэг болох) луужин, эсвэл өөр дээрээ чихэвчтэй юүдэнтэй цамц – эдгээр бүх дизайнуудыг авьяаслаг хүмүүс амьдралыг илүү хөнгөвчлөх зорилгоор бүтээсэн. Доорх мэдээллийг үзсэнээр та энэ мэтчилэн ер бусын дизайнтай бүтээгдэхүүнийг харах боломжтой – нүд тусахгүй байхын аргагүй бас хэрэгцээг бүрэн хангана.

Дэлгүүрүүдийн тавиур дээр тавигдахаас өөр аргагүй, өвөрмөц хийц дизайнтай 16 бүтээгдэхүүнийг та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ. Ийм гайхалтай бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр байдаг юм шүү!

1. “Энэ амттан уутан дээрээ 2 ширхэг ховилтой учраас та амттан багасах үед илүү хялбар авч идэх үүднээс 2 дахь ховилыг нээж хэрэглэх боломжтой.”

© cnostaw/Reddit

 

2. “Энэ хумсны будаг тагандаа суурилуулсан хиймэл хумстай ба энэ будгаар будвал таны хумс ямар харагдахыг урьдчилан мэдэх боломжтой”

© chemistrybro/Reddit

 

3. “Манай ажлын хамтрагчийн юүдэнтэй цамцных нь уяа чихэвчтэй.”

© wowiee_zowiee/Reddit

 

4. Эдгээр халбагануудаар дусал, чимх болон бусад жижиг зүйлсийг хэмжиж болно.

© Chicken_Wing/Reddit

 

5. “Энэ хайрцагтай цай номных шиг тэмдэглээтэй учраас дараагийн удаа хэрэглэхээсээ өмнө тэмдэглэгээ хийх боломжтой.”

© m***2/Reddit

 

6. “Энэхүү камертай хаалганы хонхонд суулгах багажууд нь дагалддаг.”

© JcakSnigelton/Reddit

 

7. “Луужинтай хөнгөн зуушны уут”

© clevermine2tine/Reddit

 

8. Сүүлийн хэсгийг хялбархан гаргахад туслах шахагчтай шүдний оо

© spiffyduckie/Reddit

 

9. “Гаднах уутныхаа хэмжээнд яг тохирсон бялууны xутга”

© pleetf7/Reddit

 

10. “Миний худалдаж авсан KitKat-ийн савлагаан дээр хэрхэн оригами хийх зааварчилгаа байна”

© dittshie/Reddit

 

11. “Эдгээр ариун цэврийн цааснуудын голын хэсэг нь хөндий картон биш, харин аялалд зориулсан хувилбартай.”

© Ao_Qin/Reddit

 

12. “Ясыг нь хаях зориулалтын хэсэгтэй хасарваань жимсний хайрцаг”

© rustyfinch/Reddit

 

13. “Энэ хутгуурыг тагны доор тавихад тохиромжтой хэмжээгээр хийжээ. Тиймээс та хутгуурыг авахын тулд заавал сав руу гараа оруулах шаардлагагүй.”

© Jbinksy/Reddit

 

14. Ховил үүсгэгчтэй талх баригч танд талхаа зүсэхэд илүү хялбар болгож өгнө.

© mokshmoon/Reddit

 

15. “Энэ үхрийн махны савлагаанд шүдний утас дагалддаг юм байна.”

© jokeonmyb***69/Reddit

 

16. “Шар буурцагны соус болон васаби тогтоогчтой сүшиний хайрцаг”

© Usual-Article6569/Reddit

Та хамгийн сүүлд хэзээ гайхширмаар хийц дизайнтай бараа бүтээгдэхүүн харсан бэ?

41
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *