Ухаалаг бас амжилттай эмэгтэйчүүдийн амьдралд тулгардаг 6 бэрхшээл

0

Ухаантай эмэгтэй байх – бурхны хишиг! Танд эрчүүд татагдана, таныг олон хүн сонирхоно, тантай олон хүн цуг байхыг хүснэ. Гэхдээ эдгээр давуу талуудаас гадна хэд хэдэн дутагдалтай талууд ч бий. Ухаалаг эмэгтэйчүүдэд тулгардаг 6 асуудлыг танилцуулахаар бэлдлээ.

Танд алдах эрх байхгүй

Ухаантай бас боловсролтой эмэгтэй дээр бусдын анхаарал төвлөрдөг, тэднээс ихийг шаарддаг. Хамгийн том асуудал – нэг удаа алдаа гаргахад хүмүүс итгэл алдаж эхэлдэг. Та багаасаа л эцэг, эхийнхээ хүлээлтийг хэрэгжүүлэхийг хичээсэн, дараа нь нийгэм дэх хүмүүсийн. Та мөнхийн дaрамт шахалт дор байдаг, өөртөө үүрүүлсэн хариуцлагаас болж та зовж явна!

 

Танд атаархдаг

fizkes / Shutterstock.com

Та өөрийнхөө ухаанаар ямар ч оргилд гарч чадна. Та найз болон бусад бүсгүйчүүдээс илүү амжилттай. Цалингийн нэмэгдэл болгонд та илүү хувиар нэмүүлдэг. Тэгэхээр танд муу санаж явах хүн олон байгаад гайхах зүйлгүй.

 

Та өөртөө тохирох эр хүнтэй амархан учрахгүй

Giulio Fornasar / Shutterstock.com

Таны хувьд эрчүүд энгийн бөгөөд сонирхолгүй санагдана. Та тэдний бодлыг амархан ойлгоно, эрчүүдийн сул тал, дaрангуйлах хүслийг ч сайн мэднэ. Ухаантай эрчүүдтэй байхаар бараг л тyлааны талбар бий болгоно – энэ нь таны мэдрэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэдэх юм. Жинхэнэ боловсон залуу л таны зүрхийг эзэмдэнэ.

 

Та өөрийнхөө сэтгэл санааны байдлаа нуухад хүрдэг

Зүй зохистой байх явдал нь таныг сэтгэл хөдлөлөө барихад хүргэдэг. Тийм учраас та өөрийгөө эрх чөлөөтэй тавьж чаддаггүй. Энэ нь нэг талаасаа тархи толгойгоо “хүйтэн” байлгаж тэн*г зүйл хийхгүй байхад тусална, гэхдээ таны мэдрэлийн системийг багагүй доголдуулдаг ажээ. Тэгэхээр амарч байх хэрэгтэй, стрессээ тайлж байгаарай.

 

Гутранги бодолтой байх нь их

Ollyy / Shutterstock.com

Ухаантай хүмүүс аливаад гутранги ханддаг. Та өөрийгөө муу юманд бэлдэх – таны хувьд энгийн зүйл. Таныг гутаан доpомжлох гэж оролдоход та хөл алдахгүй, яагаад гэвэл та үүнийг аль хэдийн тооцоод бэлтгэлтэй байсан. Хамгийн гол нь та өөрөө энэ байдлаасаа болоод сэтгэл гутралд орж болзошгүй.

 

Та “нэр зээлдэгчийн хам шинж”-тэй

Та өөрийнхөө хүч чадалд дандаа эргэлзэж байдаг. Өөр хүн таны хийх гэж байгаа зүйлийг илүү хийж чадна гэж боддог, танд зүгээр л аз тохиожээ гэж бодно. Даруухан байх, өөртөө итгэлгүй байдал – таны ухаалаг байсны чинь төлөөс. Өөртөө итгэлгүй байхаа больж үз, өөрийгөө зөвөөр үнэлж сур. Та илүү их амжилтад хүрнэ.

Эдгээр 6 асуудал – оюуны өндөр чадамжтай байгаагийн төлөөс юм. Танд байгаа дутагдалтай талуудыг тэнцвэржүүлэхийн тулд өөртөө цаг гарган амарч бай, өөрийнхөө хүч чадалд итгэж бай, таны саруул ухаан сайхан амьдралд хүргэнэ гэдэгт найдаж яваарай. Эмэгтэй хүн болгон л өөрийнхөөрөө ямар нэгэн бэрхшээлтэй тулгардаг, гэхдээ ухаантай эмэгтэй хүн асуудлаасаа хэрхэн гарахыг сайн мэддэгт л давуу тал байгаа юм.

3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *