Ирээдүйн Ди-Жей нарыг бэлтгэдэг нялхсын сургууль

0

Ирээдүйн Ди-Жей нарыг бэлтгэдэг нялхсын сургуульЮу хүсэж, бодож байгаагаа хэлж чадах нь битгий хэл хөлд ч гүйцэт орж амжаагүй бяцхан үрсийг ирээдүйн Ди-Жей болгох зорилготой сургууль Нью Йоркын Бруклин дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж. Бэйби Ди-Жей /Baby DJ/ сургуулийн хөтөлбөрийг ая зохиогч уран бүтээлч Натали Уэйсс /Natalie Weiss/ боловсруулжээ. Өнгөрөгч 9-р сард 9-20 сартай 6 сурагчтайгаар сургалтаа эхэлсэн энэ сургуулийн багш Уэйсст энэ санаа найзынхаа гэрт өөрийн Ди-Жейн төхөөрөмжийг аваачсанаас үүдэн төрсөн байна. 31 настай Уэйсс тэр даруй Ди-Жей болон цахилгаан хөгжмийн тухай хүүхдүүдэд сургах дуунуудыг бичиж эхэлжээ. Тоглоомын дэлгүүрт явуулсан анхны сургалт нь нийтийн зүгээс ялангуяа поп хөгжим сонирхогчдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарсан байна. Гэсэн ч Уэйсс энэ сургалт нь хөгжим болоод цахилгаан хэрэгсэл сонирхдог хүүхдүүдэд маш чухал гэж үзэж байгаа ба зөвхөн хөгжим, цахилгаан хэрэгслийг сонирхоод зогсохгүй нийгэмших, бусадтай харилцах, хэлд орох явцад нь тус дэм өгч байгаа гэж үзэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *