Сураггүй болсон онгоцны хэлтэрхий …

0

000Бээжингийн чиглэлд нисэж явсан Малайзын нисэх онгоц учир битүүлгээр сураггүй алга болсноос хойш хоёр хоног илүү хугацаа өнгөрөөд байна. 239 хүнтэй энэ онгоцыг олон улсын хайгуулын багийнхан хайсаар байгаа ба Вьетнамын өмнөд хэсгээр хайгуул хийн нисэж явсан Вьетнамын тэнгисийн цэргийн хүчнийхэн усан дээр хөвж буй биетийг олж илрүүлсэн байна. Гэхдээ Тайландын буланд орших Тхо Чу арлаас баруун урагш 80 орчим км-т хөвж байсан энэ биетийг олох үед харанхуй байсан учир ойртон тодорхойлох боломжгүй байжээ. Мөн үүнийг Боинг 777 онгоцтой хамаатай эсэхийг одоогоор тодорхой хэлж мэдэхгүй хэмээн албаныхан мэдэгдсэн байна. Тэрхүү хэсэг рүү хайгуулын болон аврах багийн 3 завийг илгээгээд байгаа аж. Мөн эрх баригчдын зүгээс онгоцонд явсан хүмүүсийн ар гэрийнхэнд муу мэдээнд бэлтгэлтэй байхыг сануулсан байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *