
Ганцхан сарын өмнө болж өнгөрсөн спортын том үйл явдал өвлийн Олимпийн наадмын дараа Сочи хотноо 11 дэх удаагийн өвлийн Пара-Олимпийн наадам энэ сарын 7-ны өдөр Фишт цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр нээлтээ хийжээ. Энэхүү наадамд дэлхийн 45 орны Пара-Олимпийн хороо баг тамирчдын хамт оролцож байгаа юм байна. Ирэх 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх өвлийн Пара-Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож буй баг маань 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Пара-Олимпийн наадамд тамирчин Б.Ганболд өрсөлдөхөөр очжээ.























