
Ирэх 4-р сарын 11-нд урдаа барьдаг бүтээгдэхүүнийхээ шинэ загварыг худалдаанд гаргахаар зэхэж байгаа Самсунг компани тухайн бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Шинэ Самсунг Галакси Эс 5 нь техник хангамж болон программ хангамжийн хувьд бага зэрэг шинэчлэлтүүдийг агуулсан юм байна. Эхнээс дурдвал 1080 пикселийн супер АМОЛЕД дэлгэц нь 5.1 инч болсон ба 16 мегапиксел болж сайжирсан шинэ арын камерынхаа доор зүрхний цохилт мэдрэгчтэй болжээ. Мөн айФон 5 /iPhone 5/-аас сэдэлтэй, хэрэглэгчдэд төхөөрөмжөө түгжих, ганц товшилтоор төлбөр хийх боломжийг олгосон хурууны хээ мэдрэгчтэй болсон байна. Түүнчлэн 2.5 гигагерцийн дөрвөн цөмт процессор, 2 гигабайтын санах ой, 16 болон 32 гигабайтын дотоод санах ой, 2800 миллиАмпер/цагийн батерей зэргээр тоноглогджээ. Самсунгийн зүгээс энэхүү шинэ төхөөрөмж нь LTE болон утасгүй интернэтийн хүчин чадал хамгийн ихээр сайжирсан гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Илүү цэвэрхэн, илүү хавтгай болсон Эс 5-ын албан ёсны үнэ хараахан зарлагдаагүй ч 600 фунт стерлинг байх болов уу хэмээн хүлээгдэж байгаа аж.













Зочин
2014/03/11 at 13:26
600фунт*3000(бараг ханш)= 1800000 үнэ нь арай чанга юм биш үү. Загвар нь их таалагдаж байнав