300 кг жинтэй баавгайны хажууд суугаад хооллоно гэвэл хүмүүсийн сэтгэлд төдийлөн бууж өгөхгүй байх. Харин Орост баавгайтай зэрэгцэн нэг ширээнд суугаад хоолоо идэх нэгэн гэр бүл байна аа. Зөвхөн хооллоод ч зогсохгүй, гэр бүлийн нэгэн гишүүн нь юм.
Степан нэртэй бамбаруушийг 3 сартай байхад нь Светлана, Юрий Пантеленко нар гэртээ авчиржээ. Ээжээсээ төөрсөн бяцхан амьтан байсан юм.
Гэр бүлийн гишүүн: 23 настай баавгай 2 метр өндөр, 300 кг жинтэй
Баавгайн тэврэлт: Степан хүнд дассан, сайхан сэтгэлтэй, тэврэлдэх дуртай гэж “өргөмөл” баавгайн аав ээж нь ярина.
Итгэлцэл: Степан гэр бүлийнхэнтэйгээ цуг телевизор үзэх дуртай, бүгд нэг буйдандаа багтана.
Хэн миний кашийг идсэн бэ? Өдөрт нэг аяга кашнаас хамаагүй их хоол идэх нь мэдээж.
Амттанд ч дуртай. Өтгөрүүлсэн/сгущенка-д бол “нугасгүй”.
Эрүүл агаарт тоглох дуртай: Степан хөдөлгөөнтэй тоглоомыг илүүд үзнэ – бөмбөгөөр тоглох дуртай. Тэгэхээр идсэн хоолоо хуримтлуулаад байхгүй дор нь л шатааж орхино.
Тусламж хэрэгтэй юу? Цэцэрлэгийн цэцгийг услах дуртай.
Өлсөж л чадахгүй дээ: Степан өдөрт 25 кг загас, ногоо, өндөг иднэ. Хоол иднэ гэдэг энэ айлын хувьд маш том ажил.
Амралт: гэр бүлийнхэнтэйгээ буйдан дээр хэвтээд зурагт үзнэ.
Үерхэл: Степан маш итгэмтгий, хүмүүст хайртай. Өдий наслахдаа ганц ч хүнийг шархдуулаагүй, ингэхийг ч оролдоогүй.
Видео
Зочин
2016/06/06 at 11:48
huurhun zolig we
Зочин
2016/06/06 at 12:10
25 кг гэдэг бас их байноо
zzz
2016/06/06 at 21:52
nowshnuud chin huwchiin huchit huren baavgaig erh muur shig yum bolgotson bhiin
asdf
2017/01/24 at 21:32
Энэ баавгай шиг хоолоо шингээдэг болчих юмсөөн.