
Arlo DiCristina хэмээх нэгэн шивээсчин хүний нүүр царайны хувирал болон сюрреалист урсгалын хэв маягийг хослуулж тун өвөрмөц шивээс урладаг. Манай сайт уншигч танд Инстаграм хуудастаа 600,000 гаруй дагагчтай түүний гайхалтай бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Тэрээр өсвөр наснаасаа эхлэн шивээст дурлах болжээ.




17 насандаа Arlo DiCristina насаар ах найзаасаа шивээсний машин авч өгөхийг хүсч байсан гэдэг. Ийнхүү өөрийн биеэр шивээсний машин худалдан авах насанд хүрээгүй байх цаг үеэс эхлэн тэрээр ойр дотны найзууддаа шивээс хийх болжээ. Улмаар шивээс хийх ур чадвар нь сайжрахын хэрээр мэргэжлийн шивээсчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн аж.
Асар их хичээл зүтгэлийн эцэст олдсон алдар нэр.




Arlo DiCristina өдгөө АНУ-ын Колорадо мужид Elysium Studios хэмээх шивээсний газар ажиллуулж байна. Хэдэн жилийн өмнөөс өөрийн урласан шивээснүүдээ цахим хуудастаа байршуулж эхэлсэн тэрээр өдгөө өөрийн цахим хуудастаа 600,000 орчим дагагчидтай болжээ.




Тэрээр өөрийн бүтээлүүдээ ихэвчлэн хүний нүүр царай болон сюрреалист хэв маягийг хослуулан хийдэг бөгөөд өдөр бүр шинэ арга техникт суралцаж яваа хэмээн өөрийгөө тодорхойлжээ.




Түүнчлэн Arlo DiCristina өөрийн найз залуу Ryan Ashley Malarkey-тай мэргэжлийнхээ хүрээнд танилцаж өдгөө Elysium Studios-д хамтдаа ажиллаж байна.
Түүний шивээсийг хийлгүүлэхийн тулд үйлчлүүлэгчид олон цагаар тэвчээртэй хүлээж суух хэрэгтэй болдог ч асар олон хүмүүс бодит мэт харагдах гайхалтай шивээстэй болохын тулд хүлээхээс огтхон ч татгалздаггүй ажээ.
Та шивээс хийлгэхийг хүсдэг үү?







