2018 онд шинээр худалдаанд гарсан шилдэг 5 ухаалаг гар утас

2

2018 он үргэлжилж байна, энэ цаг үед олон шилдэг ухаалаг гар утаснаас сонголт хийж болно.

2007 онд анх iPhone гар утасны зах зээлд нэвтэрснээс хойш ухаалаг гар утасны эрин үе айлчилж ирээд байна. Гэвч өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд гар утас үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарт ач холбогдол өгөх болсон. Хамгийн үнэтэй ухаалаг гар утас болон хамгийн сүүлд хэрэглэгчдийн гар дээр очсон ухаалаг гар утасны хооронд чанарын хувьд ялгаа байх бөгөөд худалдан авагчдад эргэлзээ төрүүлдэг.

Иймд хэрэв та 2018 онд үйлдвэрлэгдсэн шинэ ухаалаг гар утас худалдаж авахаар зэхэж байгаа бол таны сонголтонд туслах үүднээс 2018 онд гарсан хамгийн шилдэг 5 ухаалаг гар утсыг танилцуулъя:

OnePlus 6

Энэ гар утсанд wireless цэнэглэгч байхгүй, харин усны хамгаалалт, өнгөлөг, тод дэлгэц, сайн чанарын камер бий.

Андройд үйлдлийн системтэй гар утаснууд дотроос хамгийн хурдан нь OnePlus 6 гэж хэлж болно. “Dash Charger”-тэй учир гар утсаа богино хугацаанд цэнэглэх боломжтой.

Андройдын “Oxygen OS” үйлдлийн системийн тусламжтай ажилладаг.

Үнэ: 530 доллар

 

Samsung Galaxy Note 9

Samsung Galaxy Note 9 бол Самсунгийн хэрэглэгчдийн гар дээр хүргэсэн хамгийн шилдэг ухаалаг гар утас юм. 16 см урт дэлгэцтэй. Түүнчлэн өмнөх загваруудтай харьцуулахад олон боломж бүхий шинэ тохиргоонуудтай. Энэ ухаалаг гар утасны нэг шинэлэг зүйл бол “S Pen” бичигч элементтэй бөгөөд энэ ухаалаг үзэгний тусламжтай олон үйлдлийг хийж болно.

Зарим хэрэглэгчдийн үзэж буйгаар Samsung Galaxy Note 9 ухаалаг гар утасны үнэ 1,000 доллар байгаа нь үнэтэй мэт санагдаж мэдэх ч iPhone X ухаалаг гар утаснаас илүү чадвартай, сайн гар утас болсон гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Үнэ: 1,000 доллар

 

Samsung Galaxy S9

“OLED” дэлгэцтэй, сайн чанарын камертай, зүрхний хэмнэл мэдрэгчтэй, хурууны хээ уншигчтай, утасгүй цэнэглэгчтэй, мөн утасгүй чихэвчтэй.

Бусад ухаалаг гар утаснуудын адил шилдэг ухаалаг гар утас юм. Спорт загвартай, сайн дэлгэцтэй, камерын загвар өвөрмөц, усны хамгаалалттай гэх мэт өөр бусад олон нэмэлтүүдийг та уг гар утаснаас харж болно.

Үнэ: 720 доллар

 

LG G7 Thinq

Энэ гар утсыг iPhone X гар утасны андройд хувилбар гэж хэлэхэд буруудахгүй, гэхдээ 200 орчим долларын татуу үнэтэй.

LG G7 Thinq гар утас 16 см урт дэлгэцтэй, өндөр чанартай аудио, мөн өргөн линзээр илүү нягтралтай зураг авах боломжтой камертай. Түүнчлэн “Qualcomm”-ийн хүчирхэг “Snapdragon 845” процессортой, утасгүй цэнэглэгчтэй, усны хамгаалалттай.

Үнэ: 750 доллар

 

Moto G6

14 см урт дэлгэц, цэнэгээ удаан барьдаг батарей, сайн чанарын камертай.

Moto G ухаалаг гар утсыг хэрэглэж үзсэн хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд өмнө нь яагаад ухаалаг гар утасны бүхий л үйлдлийг хийх чадвартай Motorola-ийн G загварын утаснуудыг хэрэглэдэггүй байсан юм бол гэх бодол орж ирдэг байна. Үнэ нь ч боломжийн гэдгийг энд дурдах хэрэгтэй болов уу.

Үнэ: 250 доллар

 

Хүлээх хэрэгтэй: “Apple”-ийн том хэмжээтэй iPhone гар утсыг танилцуулах арга хэмжээ энэ 9-р сард болно

iPhone 8 болон iPhone X гар утаснууд дээрх жагсаалтанд багтаагүйн учир нь эдгээр гар утаснууд 2018 онд үйлдвэрлэгдээгүй – гэвч энэ сард шинэ гар утсыг олон нийтэд танилцуулах гэж байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар “Apple” шинээр гурван ч iPhone гар утсыг энэ жил танилцуулах гэнэ: Шинэчлэгдсэн iPhone X, том хэмжээтэй “iPhone X Plus”, мөн LCD дэлгэцтэй, хэмжээгээрээ дээрх хоёр гар утастай ойролцоо iPhone 8 гар утас.

 

Хүлээх хэрэгтэй: Google Pixel 3 гар утсыг энэ 9-р сард танилцуулна

Хэдхэн сарын дараа бид “Google”-ийн шинэ гар утсыг харах бөгөөд Pixel 3 болон Pixel 3 XL гэсэн нэртэй байх гэнэ.

Pixel 2 болон Pixel 3 гар утаснууд дизайны шинэчлэлтийг авчирсан. “Google”-ийн сүүлийн үеийн гар утаснуудыг хараад байхад дизайн нь iPhone X гар утастай илүү адилхан болж байгаагаас гадна урд талын камер болон мэдрэгчийн ховил нь бүр ч илүү төстэй болсон. Түүнчлэн энэ гар утасны камер илүү чухал юм: Pixel 2 гар утас бусад ухаалаг гар утаснуудаас илүү сайн камертай байсан бол Pixel 3 өмнөх загвараасаа илүү сайжруулсан камертай байх юм байна.

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *