Есдүгээр сарын зурхайгаа уншаарай!

0

Ажил дээрх шинэ өөрчлөлтүүдэд бэлэн бай.

Энэ сар та маш завгүй байх боловч, хажуугаар нь олон зүйл амьдралд тань тохиолдох болно. 09/06-нд Санчир гараг, 09/30-нд Дэлхий ван гарагууд шилжиж хөдөлгөөнд орох тул шинэ энерги бий болно. Зуны өдрүүдэд хойшлуулсан ажлуудаа хийж эхлэхэд тохиромжтой цаг ирлээ. Ангараг гарагийн нөлөөгөөр Матрууд 9-р сарын эхний 10 өдөр гайхалтай эрч хүчтэй байна. Гэвч бумбын ордод од эрхэс ажлаас түр хойш сууж, дотны найз нөхөдтэйгөө хамт байхыг сануулж байгааг бүү мартаарай.

Харин нар 9/22-нд жинлүүрийн ордод ирэх үед өөр нэгэн эрч хүч бий болно. Энэ агшинд өдөр богиносч, шөнө уртсана. Иймд өдрийн цагаар ажил төрлөө зохицуулж, амжуулах хэрэгтэй.

Ингээд хамтдаа 9-р сарын зурхайтайгаа танилцацгаая.

Хонь (03/21-04/19)

9/22-нд гарах шинэ сар хонинуудад эрх мэдлийг авчирна. Магадгүй та шинэ орон сууц эсвэл шинэ төсөл боловсруулахаар төлөвлөж байгаа бол тохиромжтой цаг нь ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ангараг гарагийн нөлөөгөөр та өөрөө ч итгэхгүй олон ажлыг хийж бүтээх болно. Анкетаа шинэчилж, илүү өндөр албан тушаал руу санаархсан ч яагаад болохгүй гэж?

9/24-нд гарах бүтэн сар таны зөн совинг идэвхтэй болгоно. Та амьдралаас юу хүсэж байна вэ? Хонинууд хариултыг нь өөрсдөө мэдэж байдгийг бүү мартаарай.

 

Үхэр (04/20-05/20)

Таныг эрхшээгч Сугар гараг өдөр тутмын амьдралаа бага зэрэг өөрчлөхийг сануулж байна. Магадгүй ажлаа дахин эхлэх, йогоор хичээллэж болох юм.

Ангараг гарагийн нөлөөгөөр 09/10-нд таны карьерт огцом өөрчлөлт гарч болзошгүй, иймд та ажил мэргэжилтэй холбоотой өөрчлөлтөд сэтгэл санаагаа эртнээс бэлдээрэй. Учир нь үр дүн нь таны таамаглаж байгаагаас эсрэгээрээ эргэж мэднэ.

Гэвч шаргуу хөдөлмөр таныг буцаад албан тушаал дээр тань аваачих ба үүнд 09/24-нд гарах бүтэн сар тусална. Энэ үед ажлаас түр хойш сууж, сайн амарч авах хэрэгтэй – гар утсаа шөнө хэрэглэлгүй унтраана уу.

 

Ихэр (05/21-06/20)

09/09-нд гарах шинэ сар таныг гэр бүлдээ цаг зав гаргаж, эргэн тойрноо цэгцлэх хэрэгтэйг санууллаа. Мөн энэ өдөр Сугар гарагийн нөлөөгөөр таны өдөр тутмын амьдрал болон карьерт өөрчлөлт гарч та ажил амьдралдаа өмнөхөөсөө илүү сэтгэл тэнүүн байх болно.

Харин Ангараг гараг 09/10-нд Бумбын орд руу руу чиглэх үед танд урагшлах урам зориг бага ч болов нэмэгдэнэ.

 

Мэлхий (06/21-07/22)

9/9-нд гарах шинэ сар мэлхийнүүдийг дотоод сэтгэлээ нээж, хэн нэгэнтэй дотно яриа өрнүүлэхийг сануулж байна. Яг одоо тохиромжтой цаг үе байх болно.

9/10-нд Ангараг гарагийн нөлөөгөөр таны буруу хийсэн зүйл засагдах ба 9/24-нд гарах бүтэн сар амьдралын тань балансыг тэнцвэржүүлж өгнө. Таны амьдралд тохиолдож буй зүйлс тохиолдол уу эсвэл цаанаасаа болох ёстой зүйл үү гэдгийн хариултыг энэ сард олж авна.

 

Арслан (07/23-08/22)

Энэ сард Арслангууд мөнгө, ажил, өмнөө тавьсан зорилгодоо анхаарал хандуулна. 9/6-нд Санчир гараг хөдөлгөөнд орох ба энэ үед та фитнесээр идэвхтэй хичээллэвэл эрүүл мэнд болон бие организмд тань сайнаар нөлөөлөх болно. Ингэснээр урам зоригтой болж, амьдралын идэвхи тань нэмэгдэнэ.

Ангараг гарагийн нөлөө 9/10-нд мэдрэгдэх ба энэ үед аюултай зүйлээс өөрийгөө хамгаалж, урам зоригийг тань үгүй хийж мэдэх сөрөг энергиэс холуур өнгөрөх хэрэгтэй. Харин нар 9/22-нд жинлүүрийн ордод очих үед бусадтай санал бодлоо чөлөөтэй хуваалцах ёстойг од эрхэс анхааруулж байна.

 

Охин (08/23-09/22)

Энэ сард Охины орд аялж, зугаалахад маш тохиромжтойгоос гадна Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр боловсрол болон эрдэм мэдлэгээ сайжруулахад ач тустай байх болно. Шинэ хүмүүс болон шинэ зүйлс таны ертөнцөд орж ирэх ба ингэснээр таны мэлмийг нээж, урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдрүүлнэ.

9/9-нд гарах шинэ сар шинэ санаа, ирээдүйтэй холбоотой ямар нэгэн зүйл төлөвлөхөд тань тусална. Гэвч та эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлуудаа хаях хэрэгтэйг Ангараг гарагийн нөлөө анхааруулж байна. Хэрэв фитнесээр хичээллэх завгүй бол амралтын өдрүүдээр агаар салхинд гараарай.

 

Жинлүүр (9/23-10/22)

9/6-нд Санчир гарагийн нөлөөгөөр гэр бүлийнхэнтэйгээ гэртээ цагийг өнгөрөөх хэрэгтэй. Нэг бол өөр шинэ газар руу нүүхэд энэ өдөр тохиромжтой байх болно.

9/9-нд гарах шинэ сар өөрийнхөө бие организмд анхаарал хандуулах цаг ирснийг сануулж байна. Эрч хүчээ сэлбэж, амьдралын талаарх олон бодлуудаас өөрийгөө чөлөөл.

Гүн гүнзгий бодлууд хэрэггүй: Сугар гараг хилэнцийн орд руу хөдлөх үед 9/9-ний өдөр та өөрт ашигтай арилжаа наймаа хийх болно – гэхдээ үүнд бүх эрч хүчээ бүү зарцуулаарай.

 

Хилэнц (10/23-11/21)

Толгойгоо дээш нь болго, хилэнцүүдээ: гэр бүлийнхэн тань энэ сард танд багагүй төвөг удаж мэдэх нь ээ. Аз болоход та Ангараг гарагийн нөлөөгөөр энэ асуудлыг төвөггүй давж гарч чадна. Сугар гараг хилэнцийн ордод ирэх үед 9/9-ний өдөр та зүрх сэтгэл болон гадаад ертөнцөөс гайхалтай зүйлийг мэдрэх болно. Иймд тухайн өдөр удаан хугацаанд өмсөлгүй хадгалж байсан гоёмсог даашинзаа өмсөж, гайхалтай үдшийг өнгөрөөгөөрэй.

Нар 9/22-нд жинлүүрийн ордод ирэх ба 9/24-нд гарах бүтэн сар – таны өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлнэ. Ирээдүйд төлөвлөсөн зүйлдээ анхаарлаа хандуул – дотор хүнээ сонсож чадвал танд их зүйлийг хэлж өгнө.

 

Нум (11/22-12/21)

9/6-нд Санчир гараг танд ивээлээ өгөх учир энэ сар санхүүгийн асуудалд санаа зовохгүй байж болно, мөн 9/9-нд карьераа шинээр эхлэхэд нэн тохиромжтой. Гэнэтийн санаанууд таныг ажил дээрээ тушаал дэвших эсвэл их хэмжээний мөнгөтэй болгох учир хийхийг хүсэж буй зүйлээ эргэлзэлгүй хийх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

9/22-нд нарны энерги таны нөхөрлөлд шинэ дэвшил авчирна – найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой.

 

Матар (12/22-01/19)

Та энэ сард өөртөө маш ноцтой асуултуудыг тавих болно. Матрууд зөвхөн өөрсдөө л асуултуудынхаа хариултуудыг мэднэ. Таныг эрхшээгч Санчир гараг 9/6-нд ивээлээ өгч, өөрийгөө хайрлах, өөрөөрөө бахархах том шалтгааныг танд бэлэглэнэ. Үүнд стресс, бухимдал хэрэггүй ба бага зэрэг бодолд автуулж мэднэ.

9/9-нд гарах шинэ сар зөн бэлэг, итгэл үнэмшил, мэдлэг боловсролд тань сайнаар нөлөөлөх ба ажил мэргэжилдээ урагшлах боломжийг олгоно. 9/22-нд нарны энерги карьераа дээшлүүлэх сайхан боломжийг өгөх учир өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй.

 

Бумба (01/20-02/18)

9/6-нд Санчир гарагийн нөлөөгөөр цаг үрсэн асуудлаас өөрийгөө татаж авч, өөртөө анхаарах цаг ирсэн гэдгийг та ойлгох болно. Иймд гар утсаа хол тавьж, сонирхолтой ном уншиж, хөөстэй ваннд хэвтэж, алжаал ядаргаагаа тайлаарай. Та энэ амралтыг хүртэх эрхтэй.

Сугар гараг 9/10-нд карьераа дээшлүүлэх боломжийг олгох ба энэ үед зөв сонголт хийх үүднээс сайтар бодолхийлээрэй. Нар 9/22-нд жинлүүрийн ордод очих тул энэ үед бага зэрэг итгэл үнэмшлээ алдаж мэдэх талтай. 9 сар таны хувьд өмнө нь шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа шийдвэрлэх гарц олоход тусална.

 

Загас (02/19-03/20)

Санчир гараг 9/6-нд таныг ивээх учир нөхөрлөлдөө анхаарч, найзуудтайгаа цагийг өнгөрөөхөд тохиромжтой. Эргэлзэх хэрэггүй, хүмүүс өөрчлөгддөг – гэвч таньтай хамгийн ойр байдаг хүн юу ч болж байсан, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг санаарай.

Ангараг гараг 9/10-нд Бумбын орд руу хөдлөх учир гэнэт ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд гарч ирж болзошгүй. Тэмдэглэл хөтөл – та үүнээсээ суралцаж, илүү сайхан ирээдүйг бүтээж чадна. Энэ сар өөрийнхөө нуугдсан авьяасыг ил гаргаж ирэхэд тохиромжтой. Үр дүнд нь таны амьдрал өөрчлөгдөх болно.

17
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *