Айдсаасаа ангижрах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг

0

Өнөө цагийн хамгийн шилдэг хувь хүний хөгжлийн сургагч, сэтгэл зүйч эмч нарын нэг Will Schutz хэлэхдээ хүмүүсийн бүтээлч байдлыг хорьж саатуулдаг хамгийн том зүйл бол айдас гэжээ. Тэгвэл таныг бүтээлч байхад садаа болдог айдсуудад ямар төрлийн айдсууд багтдаг юм бол? Энэхүү асуултын хариултыг дараах жагсаалтаас уншиж мэдэхийн хамт танд хамгийн их байдаг айдсуудыг тодорхойлохыг хичээгээрэй. Аль төрлийн айдас таныг бүтээлч байхад саад болж байгааг мэдчихвэл тэдгээрийг давж гарах нь илүү хялбархан болох бизээ.

Айдсаасаа ангижрах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг 1
1. Бүтээлч бус байхаас айх

Бүтээлч бус байхаас, хангалттай бүтээлч байж чадахгүйгээс айх айдас нь бүтээлч байдлын зам дээрх хамгийн эхний саад юм. Зарим хүн онцгой нөхцөл байдалд бүтээлч байж чадах эсэхдээ эргэлздэг бол зарим нь илүү онцгой нөхцөл байдалд бүтээлч байж чадахгүй гэж боддог. Аль нь ч байсан хүн бүтээлч бус байхаас айж, санаа зовж л байвал асуудал гарцаагүй тулгардаг. Тиймээс хамгийн шилдэг үр дүнг хүсэж байгаа бол айдсаасаа сал, тэгвэл шинэ санаанууд аяндаа л урсаад ороод ирнэ.

2. Оновчтой бус байхаас айх

Бусадтай санаа бодлоо хуваалцахдаа бид логик болон оновчтой талаас нь харуулах хэрэгтэй болдгийг бид мэднэ. Энэ үед логикын тал дээр хэт их санаа зовохгүй байх нь таны бүтээлч байдалд хамгийн тустай. Санаагаа амьдрал дээр гаргаж ирэх үедээ оновчтой тайлбар хийх чадвартаа итгэ.

3. Тохуурхал болон сандарч мэгдэхээс айх

Хангалттай бүтээлч байж чадахгүйгээсээ айх айдастай адилхан энэ айдас таны бүтээлч байх чадварыг эрсдэлд оруулдаг. Бид хүн бүр юу бодож байгаа бол гэж үргэлж санаа зовсноор айдсаар бүтээлч байдлаа үгүй хийнэ. Бусдыг юу гэх бол гэж санаа зовох нь огтоос хэрэггүй зүйл аж.

4. Дутуу үнэлэгдэх, эс тоогдохоос айх

Бид бүгд бидний санаа бусдын анхаарлыг татахгүй байх вий гэж санаа зовдог. Бидний зарим нь “Чи хараахан энэ төрлийн төлөвлөгөө гаргах хэмжээнд хүрээгүй байна.” гэх мэт үг сонсдог бол зарим нь зүгээр л ийм зүйл болох вий гэж айдаг. Энэхүү зовинол нь олон хүнийг гайхалтай санаагаа санал болгохоос ичиж эмээхэд хүргэдэг.

5. Татгалзахаас айх

Хэн нэгэн сөрөг үр дагавраас айж байгаа бол бүтээлч байдал хөгжин цэцэглэхгүй. Энэ айдас нь бүтэлгүйтлийг соронзон адил татаж байдаг.

6. Үнэлэгдэхгүй байхаас айх

Хүн бүр үнэлэгдэхийг хүсдэг. Бүтээлч байхыг хүсэж байгаа л бол “Энэ намайг шагнахад хэр нөлөөлөх бол?”, “Үүнийг дэмжвэл намайг илүү үнэлэх болов уу?” гэж бодохоо болих хэрэгтэй. Бизнесийн ертөнцөд огтоос ойлгомжгүй энэ айдас нь хүний бүтээлч байдлыг цоожилдог зүйл юм.

7. Бүтэлгүйтлээс айх

Бидний санаа бүхэн тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдгийг бид мэднэ. Бүтээлч үйл явцын зайлшгүй хэсэг болсон бүтэлгүйтлийг зүгээр л хөгжилтэйгээр хүлээж авч сурах нь зүйтэй.

8. Зохистой хэмжээнд урамшуулахгүй байх вий гэж айх

Шагналын төлөө ажиллаж байгаагаа мэдэх үедээ хүмүүс илүү шаргуу ажилладаг. Сэтгэл санаанд нь шагналд хүрэх зорилго байгаа учраас энэ үедээ айдсаас ангид байдаг бөгөөд энэ хэрээр үр бүтээл илүү байдаг. Эсрэгээр шагнал байхгүйг мэдсэн тохиолдолд хичнээн хичээл зүтгэл гаргаад ч үр дүн бага байдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *