Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд

1

Одоо танд задлах эдгээр нууцуудыг мэдээд та үзэж байсан хүүхэлдэй болгоноо өөрөөр харах болно.

Диснейн гүнж нар дотроос Рапунзель л ганцаараа ногоон нүдтэй байдаг.

Дисней өөрийн гүнж нараа нэг бол хөх эсвэл цэнхэр аль эсвэл хүрэн нүдтэйгээр зурсан байдаг. Харин Рапунзель бусдаас ялгарч ногоон нүдтэй дэлгэцнээ амилжээ.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 1

“Жонон ба үзэсгэлэн гоо” хүүхэлдэйн мангас 7 амьтны чанарыг өөртөө агуулдаг байна.

Маш удаан хугацаанд бодож гаргасны эцэст мангасын төрх 7 амьтнаас бүрдсэн байна. Зөвхөн цэнхэр нүд нь л ханхүүгээс үлджээ.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 2

“Бяцхан лусын дагина” хүүхэлдэйн гол дүр болох Ариэлийг бүтээхдээ Алиса Милано хэмээх жүжигчний царайг дуурайлган зуржээ.

Жүжигчин Алиса Миланог ердөө 11 настай байхад нь Диснейн хамгийн алдартай гүнж нарын нэг болгон зурсан байна. Харин тус жүжигчин маань үзэгчдэд теле цувралуудад бүтээсэн дүрүүдээрээ илүү танигдсан билээ.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 3

Хэрэв та анзаарсан бол Винни Пух дээр гардаг илжиг Йор мөн Трансформерсын Оптимус Прайм хоёр нэг дуу оруулагчтай байдаг.

Үргэлж гутарсан байдалтай байдаг илжиг, Автоботуудын удирдагч Оптимус нарыг Питер Каллен амилуулдаг юм.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 4

“Ширэнгийн ном” хүүхэлдэйн дээр гардаг 4 тасыг Beatles хамтлагийн гишүүдийг дуурайлган зурсан байна.

Алдарт хамтлагийн менежер Диснейтэй тохиролцож дуу оруулах гэрээ байгуулсан ч Жон Ленон хамтлагийн өмнөөс татгалзсан хариу өгчээ. Гэлээ ч гэсэн тэдний харагдах байдал яг тохирсон гэдгийг ахин сануулах хэрэгтэй.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 5

“Араатны хаан арслан”-гийн Симба арслан шиг архирдаггүй.

Уг хүүхэлдэйг хийхэд арслангийн биш барын архирах чимээг ашигласан байна. Ингэх болсон шалтгаан нь арслангийн архираа хэт нам сонсогддогт байсан юм.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 6

“Big Hero 6”-гийн нэг хэсэгт “Frozen” хүүхэлдэйн Хансыг олж харж болно.

Мэдээж та бүхэн зальжин атлаа гэнэн дүр эсгэдэг ханхүү Хансыг санаж л байгаа байх. Тэгвэл “Big Hero 6” хүүхэлдэйн цагдаагийн газар мэдүүлэг өгдөг хэсэгт түүний зургийг эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн самбар дээрээс олж болно.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 7

Реми болон Даг

Хоол хийх дуртай хархны тухай хүүхэлдэй Ratatouille-г үзэж байсан бол та нэгэн сонирхолтой хэсгийг анзаараагүй гэдэгт итгэлтэй байна. Тус хүүхэлдэйн нэгэн жижигхэн хэсэгт тухайн үед дөнгөж бүтээгдэж байсан UP хүүхэлдэйн Даг нохойн сүүдэр гарч ирдэг.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 8

“Тарзан” хүүхэлдэйн профессорын халаасан дахь бэлэг

Диснейн хүүхэлдэйг үзэх дуртай хэнд ч бэлэг болох нэгэн зүйл Тарзан хүүхэлдэйн кинонд байдаг. Гориллууд профессорыг сонирхон сэгсэрч байхад түүний халааснаас жижигхэн чихмэл унадаг нь Мулан дээр гардаг нохой байдаг байна.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 9

Жинхэнэ ажилтай цорын ганц гүнж

Хэрэв сайн бодоод үзвэл Диснейн гүнж нарын хэн нь ч цалинтай, цагийн хуваарьтай ажил хийдэггүй. Зөвхөн нэгээс бусад нь. Тиана цайны газар ажилладаг ба бага хэдий ч цалинтай бас даргатай юм.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 10

Өхөөрдөм робот Wall E-гийн нэрний утга

WALL-E хүүхэлдэйн гол дүр болох Wall-E-г Диснейг үүсгэн байгуулсан Walter Ellas Disney-н нэрээр нэрлэжээ.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 11

Микки ба Минни

Энэ хоёр нэрийг тусад нь төсөөлөхөд хэцүү. Тэгвэл Миккид дуу оруулдаг Wayne Allwine мөн Миннид дуу оруулдаг Russi Taylor нар бодит амьдрал дээр ч хосууд бөгөөд 1991 онд гэрлэсэн байна.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 12

Покахонтас

Диснейн гүнж нар дотроос Покахонтасын түүх л бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн байдаг байна.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 13

Мулан, Жасмин хоёрын өмд

Гүнж гэхээр л хээнцэр даашинз өмсөж ханхүүгээ хүлээж суудаг биш ажээ. Диснейн түүхэнд хоёр гүнж л өмд өмссөн байдаг нь Мулан, Жасмин хоёр юм.

Диснейн хүүхэлдэйн кинонуудын сонирхолтой нууцууд 14

29
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Тай Ван

    Тай Ван

    2016/07/19 at 23:57

    Suul ni arai l oor bnda

  2. Будгарав Б

    Будгарав Б'

    2016/07/20 at 13:45

    Ss pls

  3. Tugs

    Tugs

    2016/07/20 at 14:23

    .

  4. Жамъян Ю.

    Жамъян Ю.

    2016/07/20 at 19:06

    Zs

  5. tsomo

    2016/07/20 at 19:58

    pokahontasiin tvvh bodit ch gsn bodit tvvhees arai hazaisan shdee

  6. Эрханат Еркү

    Эрханат Еркү

    2016/07/20 at 20:35

    Сш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *