Диснейн хүүхэлдэйн кино бүтээгчид өөрсдийн бүтээлдээ ямар их хичээл зүтгэл гаргадгийг харуулах 15 жишээ. Бид үүнийх нь хариуд тэдэнд баяр хүргэх хэрэгтэй байх

3

Одоо цагт Дисней яах аргагүй кино салбарын оргилд хүрсэн билээ. Тэр ч үүднээсээ хүүхэлдэйн киноны чанарт илүү их анхаарал хандуулж, өчүүхэн жижиг детал хэсгийг хүртэл бодит мэт болгохын тулд сая сая долларыг зарцуулах болсон. Бид эдгээрийг төдийлөн анзаарч байгаагүй ч, тэрхүү хичээл зүтгэл нь биднийг хүүхэлдэйн кино үзэх үед бодит ертөнцөөс тасарч, үзэж харах мэдрэхүйн таашаал авч, улмаар битгий төгсөөсэй гэж өөрийн эрхгүй бодоход хүргэнэ.

Бид Диснейн хүүхэлдэйн кинонууд дахь гайхалтай жижиг хэсгүүдийг анзаарч харлаа. Үр дүнд нь танд хүүхэлдэйн кино бүтээгчид ямар аугаа хүмүүс болохыг батлахыг хүссэн юм.

1. “Frozen II” – Дүрүүд хэрхэн харагдаж байгааг тэдний нүдний тусгалаас олж харах боломжтой

© Frozen II / Walt Disney Animation Studios

 

2. “Frozen II” – Хувцасны деталь хэсгүүд, оёдол болон даавууны хийц нүдэнд тодхон харагдаж байна

© Frozen II / Walt Disney Animation Studios

 

© Frozen II / Walt Disney Animation Studios

 

3. “The Princess and The Frog” – Ханын цаасан дээр туссан сүүдэр тухайн дүрийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлжээ

© The Princess and the Frog / Walt Disney Animation Studios

 

4. “Zootopia” – Замын гарц тэмдэглэгээг тахины хээгээр дүрсэлсэн байна

© Zootopia / Walt Disney Animation Studios

 

5. “The Hunchback of Notre Dame” – Гаргойлуудад уснаас үлдсэн толбонууд байгааг олж харах боломжтой

© The Hunchback of Notre Dame / Walt Disney Animation Studios

 

6. “Tangled” – Тэднийг хоорондоо үл ойлголцдог үеэр Рапунзелийн тусгалыг Флиннийн нүднээс харж болно

© Tangled / Walt Disney Animation Studios

 

7. “Big Hero 6” – Сан ФранТокио гэх гүүрэн дээр үйл явдал өрнөдөг. Энэ гүүрийг Голден Гэйт Бриж болон Японы уламжлалт Торийгоос санаа авч бүтээжээ

© Big Hero 6 / Walt Disney Studios

 

8. “Zootopia” – Долларын мөнгөн тэмдэгт дээр бугануудын зураг байдаг

© Zootopia / Walt Disney Animation Studios

 

 

9. “Frozen II” – Элсагийн царайг зоосонд цутгажээ. Ширээний хэсгүүдийг бас сайн хараарай – зурааснууд үүсэж, будаг нь халцарсан байна

© Frozen II / Walt Disney Animation Studios

 

10. “Moana” – Мауй хагас хүн/хагас махчин загас болж хувирах үед түүний шивээс эрлийз болж өөрчлөгддөг

© Moana / Walt Disney Animation Studios

 

11. “Hercules” – Сүүдрийг маш болгоомжтой зурсан байна. Энэ бол Хэйдсийн халзан толгойн дээр гал дүрэлзэж буй сүүдэр юм

© Hercules / Walt Disney Animation Studios

 

12. “The Hunchback of Notre Dame” – Фролло “Hellfire” дууны үеэр юүдэнгээр халхалсан нэгэн болоход түүний эргэн тойронд тусах гэрлийн сүүдэр авсны дүрсийг бий болгожээ

© The Hunchback of Notre Dame / Walt Disney Animation Studios

 

13. “Aladdin” – Жасмин алим хулгайлснаас болж, худалдагч түүний гарыг тайрахаар ширээн дээр тавьдаг. Ширээнд худалдагчийн өмнө нь хулгай хүмүүсийн гарыг маш олон удаа тайрч байсныг илтгэх зурааснууд үүссэн байдаг

© Aladdin / Walt Disney Animation Studios

 

14. “Frozen” – Газар доорх хүйтэн шоронд Ханс Элсатай ярих үед түүний амнаас уур гардаг. Элса энэ үеэс хойш цасны хатан хаан байхаа больж, “өвлийн улирал түүнийг зовоохоо больдог.”

 

15. “Moana” – Моана анх удаагаа Мауйтай уулзах үед тэр охин руу хараад Dwyane “The Rock” Johnson-ийн нэг хөмсгөө өргөдөг хөдөлгөөнийг дуурайж хийдэг

© Moana / Walt Disney Animation Studios © depositphotos.com

Таны дуртай Диснейн хүүхэлдэйн кино юу вэ? Та дуртай хүүхэлдэйн киногоо хэчнээн удаа үзэж байсан бэ? Магадгүй та дээрхтэй адил Диснейн хүүхэлдэйн кинонуудаас нарийн жижиг деталиудыг анзаарч харж байсан уу?

141
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Popos Heignts

    Popos Heignts

    2020/04/26 at 10:24

    Mundag shuu.

  2. Oogii Yuka

    Oogii Yuka

    2020/04/27 at 10:51

    gaihaltai

  3. Yestai Khakhar

    Yestai Khakhar

    2020/04/27 at 12:39

    1 kino buteheed heden hun oroltsodog yum bol. kino duusaad 5-10minute hunii nersikn jagsaalt gardag tii )

  4. Ganbat Tserendash

    Ganbat Tserendash

    2020/04/27 at 13:32

    Ghdee HxH ymar hichel zvtgel gargsnig medhvv ter ulsin heliig ter chigeer n zohioson ym

  5. Natsagdorj Natsagaa

    Natsagdorj Natsagaa

    2020/04/27 at 17:50

    Hercules iin heseg dr gal n suudertei bn? ene alda bishu?

  6. Nandin Ganbat

    Nandin Ganbat

    2020/04/27 at 18:52

    Woooow sain hiideg yum aa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *