Банкууд “молигодож” байгаа юу?

0

Цар тахлын энэ хүнд үед иргэд, аж ахуйн нэгжүүд, том компаниуд гээд бүгд хямралыг тойрох аргагүй болсон. Дэлхий даяар эдийн засаг уналтанд орж, эдийн засгийн хасахтай тэмцэх сөхөөгүйгээр вирустэй тэмцэлдэж байна. Дэлхийн 210 оронд тархсан тахлын улмаас 191 мянга гаруй хүн нас баржээ. Үйлчилгээний байгууллагууд тэг зогсолт хийж, олон иргэд ажилгүй болж, түүнээс олон нь цалингаа бууруулж,  цалин ч үгүй карентинд орсон хүнд үе… МХАҮТ-аас өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд 1500 компани оролцуулсан судалгааны дүнгээр 8000 орчим хүнийг цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн байна гэжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод 50 гаруй мянган талбай /лангуу/ түрээслэгч байдаг. Энэ хүмүүсийн орлого огцом буурсан нь тодорхой. Харин талбай түрээслэгч нар түрээсээ хөнгөлж, тэглэж эхэлсэн. Ийнхүү эрвийх дэрвийхийн сургаар арилжааны банкууд зээлийн төлөлтөө “ЯАХ БОЛ” гэх горьдлого иргэд тээсэн юм. Үүнтэй зэрэгцэн Монгол банкнаас

  • Бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 9 хувьд хүргэх
  • Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах
  • Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд 6 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах

зэрэг арга хэмжээнүүдийг аваад байгаа.

Гэвч эдгээр шийдвэрүүд бодит байдалд хэрэгжиж байна уу? гэдгийг тодруулахаар УБХБанктай холбогдсон юм. УБХБанкны зүгээс Монгол банкны шийдвэрийг мөрдөж байна. “ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙН” хугацаагаа хойшлуулахыг хүссэн харилцагч нь зээл авсан салбартаа хандан хүсэлтээ өгч шийдвэрлүүлж байгаа гэлээ. Мөн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах бол дараах линкээр орж хүсэлт бөглөх юм байна.

https://ebank.ubcbank.mn/statement/online/loan/request

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *