
Зүгээр нэг тоос арчих, хог шүүрдэх ажил ч бидэнд төвөгтэй санагддаг шүү дээ. Тэгвэл цэвэрлэхэд хэцүү зүйлсийг цэвэрлэнэ гэвэл та магадгүй төлөвлөснөөсөө ч их цаг зарцуулж болох юм. Бид таны цаг завыг хэмнэж, ажлыг тань хөнгөвчлөх зарим нэг санааг таньд хүргэж байна.
“Хэцүү бэрхээр биш ухаан зарж ажилла” гэдэгчлэн үр дүнтэй бөгөөд хялбар 19 аргатай танилцана уу.
1. Машины суудлыг цэвэрлэх
Та мэдээж авто угаалгын газар очиж болох л юм, гэхдээ та мөнгө заралгүйгээр гэрийн нөхцөлд үүнийг мөн цэвэрлэх боломжтой. Содтой ус, аяга угаагч шингэн, цагаан цууг хооронд нь холиод ширүүн үстэй сойзоор бохирдсон хэсгийг үрж арилгаарай
2. Цонхны завсрын бохирдсон хэсэг
Цонхны шил ба хаалтны завсраар маш их бохирдол хуримтлагдсан байдаг. Бохирдсон хэсэгт бага зэрэг хүнсний сода цацаад цагаан цууг хангалттай хөөсрөхөөр хэмжээнд асгаарай. Хэрэглэхгүй болсон сойзоор дагтаршсан тоос шороог арилгаад халуун усаар дахин нэг угаахад л хангалттай.
3. Мөс хөлдөөгч саваа цэвэрхэн байлгаарай
Та хэзээ хамгийн сүүлд хөргөгчний мөс хөлдөөгч саваа цэвэрлэсэн бэ? Бохирдсон мөс хөлдөөгч нь мөсийг үнэр амттай болгоод зогсохгүй бактери агуулж байж ч магадгүй. Үүнийг цэвэрлэх хэд хэдэн арга байдаг ч бид таньд уураар цэвэрлэхийг санал болгож байна. Хөлдөөгчийг гэмтээж мэдэх ширүүн зүйлээр цэвэрлэхгүй байсан нь дээр.
4. Угаалгын машины үнэрээс ангижирцгаая
Зарим хүчин чадал ихтэй урд хэсэгтээ ачаалладаг угаалгын машинууд амархан үнэр орчихдог. Долоо хоногтоо нэг удаа машинаа hot cycle дээр нь ажиллуулахдаа хлорамин хийснээр эвгүй үнэрээс сэргийлэх боломжтой.
5. Плитаг цэвэрлэх арга
Толботой, шавар тогтсон плитатай айлыг хэн ч цэвэрхэн гэхгүй шүү дээ. Хлораминтой усаар сайтар үрэхэд плитан дээр тогтсон толбо арилдаг. Хэрвээ танай гэрийн плита бараан өнгөтэй бол хэсэгхэн газрыг үрээд үзээрэй. Хлорамин агуулсан учраас плитан дээр цагаан толбо үүсгэж мэдэх юм.
6. Нийлэг материалтай буйданг цэвэрлэх
Нийлэг материалтай учраас тогтсон толбо удаан хадгалагддаг. Та буйдангаа архиар үрээд, дараа нь цэвэр усаар арчаад үзээрэй. Хатуулагтай ус зах ирмэгийг харлуулж мэдэх учраас өнгөн хэсгийг даавуугаар арчсанаар усны толбо үүсэхээс сэргийлж буй хэрэг болдог. Бүрэн гүйцэд хатсаны дараа ширүүн үстэй сойзоор зөөлөн үрж өгвөл таны буйдан буцаад шинэ мэт болох болно.
7. Хуулган дээрх толбыг цэвэрлэх
Хэрвээ ердийн савантай усаар цэвэрлээд толбо нь арилахгүй байвал, хүнсний сода цацаад алчуураар арчиж авахад болно. Гантиг гэх мэт байгалийн чулуунууд ч мөн толбо болчихдог энэ тохиолдолд тэр хэсэгт нь халуун жин тавьж арилгах боломжтой.
8. Үсний самаа цэвэрлэх
Сам их амархан бохирддог шүү дээ. Үүнийг цэвэрлэхийн тулд эхлээд сул үснүүдийг тасдаж аваад, үлдсэнийг содатай халуун усанд дүрж салгаарай.
9. Агааржуулагчийн завсар зайд байгаа тоос
Хэрэглэхгүй болсон нүүр будагч багсаар машиныхаа агааржуулагчийг цэвэрлээрэй.
10. Таазны сэнсэнд тогтсон тоос
Сэнсэнд наалдсан тоос ор, шалан дээр уначихна гэж санаа зовж суухын оронд дэрний уутаар хэсэг бүрт углаж тоосыг нь аваарай.
11. Зэвэрсэн хутгыг цэвэрхэн болгох
Таны гал тогооны туслах үнэнч анд болох хутга тань элэгдэж муудаад зэвэрчихсэн бол та шинийг худалдаж авах гэж яарсны хэрэггүй. Нэг лааз Bar Keeper’s Friend-ийг худалдаж аваад үрэхэд л зэв ул мөргүй арилна.
12. Нохойныхоо тоглоомуудыг угаах
Нохойны тоглоомнууд үнэхээр бохир байдаг. Та тэдний эрүүл мэндийн үүднээс, аль болох ойр ойрхон тоглоомуудыг цэвэрлэж байх хэрэгтэй байдаг. Зөөлөн чихмэл тоглоомыг цэвэрлэхдээ бүлээн усанд цагаан цуу хийгээд тоглоомуудаа 10-15 минут орчим байлгаж ариутгаад угаагч шингэнээр цэвэрлээрэй.
13. Шилэн лонх цэвэрлэх
Заримдаа чимэглэлийн зориулалттай лонхнуудын бохирдсон хэсгийг зориулалтын сойзоор угаагааад ч ёроол хэсэгт нь хүрч чадалгүй өнгөрөх нь элбэг. Тэгвэл том ширхэгтэй давс, аяга угаагч мөн бага зэрэг халуун ус хийгээд сэгсрээд дараа нь цэвэр усаар зайлаарай. Хир зэрэг бохирдсон гэдгээс нь хамаарч энэхүү үйл явцыг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.
14. Усны цоргонд тогтсон усны толбо
Давс, цэвэрлэгч хүчиллэг бодисыг хольж зуурмаг бэлтгэнэ. Тогтсон толбыг үрээд 15 минут орчим байлгана. Усаар зайлхын өмнө бага зэрэг үрэхэд л толбо ор мөргүй арилна.
15. Орцоо цэвэрлэх
Орцны шат зам гээд бүхэлдээ маш их бохирдсон байдаг. Энэ төрлийн дагтаршсан толбыг арилгахын тулд Pour N-Restore зэрэг толбо арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгосон нь дээр байдаг. Уг бүтээгдэхүүнийг толботой хэсэгт асгана. Хэсэг хугацааны дараа толботой хамт нунтаг хэлбэртэй болсон байх учраас та шүүрдэж авахад л хангалттай.
16. Түлэгдсэн хэсгийг арилгах
Таны гал тогооны сав суулганууд цэвэрхэн ч түлэгдсэн ором үлдсэн байдаг. Хүнсний сода, устөрөгчийн хэт ислийг хооронд нь хольж зуурна. Үүнийг түрхээд хэдэн цагийг дараа цэвэрлэхэд толбо маш амархан арилдаг.
17. Агааржуулагчаа цэвэрлэх
Та агааржуулагчаа цэвэрлэх тухай хэзээ ч бодож байгаагүй байж болох юм. Гэхдээ бохирдол ихтэй байхынхаа хэрээр таныг сэрүүцүүлэхийн тулд илүү их хүчээр ажиллах хэрэгтэй болдог байна. Та эхлээд агааржуулагчаа тогноос нь салгана. Таны цэвэрлэх хэсэг бол төмөр сараалжин тор, үүнд л хамаг бохирдол хурсан байдаг. Эхлээд тоосыг нь нарийн хошуугаар соруулж дараа нь зөөлөн үстэй сойзоор цэвэрлээрэй.
18. Модон эдлэл дээрх фломастерын толбыг арилгах
Таны хүүхдүүд модон шал, кофены ширээ гээд хаа сайгүй зурчихсан уу? Арилахгүй дээ хэмээн бодож байсан толбыг шүдний оо-гоор үрээд, дараа нь нийлэг даавуугаар арчиж аваарай. Бага зэрэг хүчин чармайлт орох хэдий ч толбо арилах болно.
19. Мах шарах үедээ
Одоо өгөх зөвлөгөө нь урьдчилан сэргийлэх зөвлөгөө юм. Ил гал дээр мах шарах үедээ мах шарагч халуун байх үед нь сонгины хэрчсэн хэсгээр үрээрэй. Ингэснээр мах болон ногоо наалдаж үлдэнэ гэж айх хэрэггүй болно.







