
Гиннесийн дэлхийн дээд амжилтын байгууллага 10 м 28 см урт, 5 м 10 см өндөр, 2 м 49 см өргөн, 5,5 тонн жинтэй аварга мотоциклонд дэлхийн хамгийн том мотоцикл гэсэн батламжийг олгосон байна. Шевролет /Chevrolet/-ын 5,7 литрийн багтаамжтай, 280 морины хүчтэй V8 хөдөлгүүр бүхий энэ ‘Аварга’-ыг ердийн хэмжээтэй мотоциклтой харьцуулбал 6:1 гэсэн харьцаатай аж. Хэдийгээр аварга том хэмжээтэй боловч жирийн мотоциклын адилаар унаж болдог энэ XXL мотоциклын 2,10 метрийн диаметртэй, 60 см-ийн өргөнтэй урд талын дугуй болон 2,26 м диаметр, 1 метрийн өргөнтэй арын дугуйг экскаваторын үйлдвэрээс авчээ. Фабио Реггиани /Fabio Reggiani/ болон түүний багийнхан уг мотоциклыг 7 сарын хугацаанд бүтээн босгосон байна.























