Анжелина Жоли гэрийн эзэгтэйн дүр төрхтэй байхдаа ч тэр, панк дүртэй байхдаа ч тэр яаж ингэж үзэсгэлэнтэй шиг харагдаж чаддаг юм бол?

5

Анжелина Жоли загварын амьд бурхан хэмээгддэг. Тэрээр зараа үст охиноос үдэшлэгийн гоёмсог даашинз өмссөн 6 хүүхдийн эх болтлоо урт удаан замыг туулжээ. Жүжигчин гаралт болгоноороо өөрийн эрхгүй харц булаана, юу ч өмссөн байсан хамаагүй загварлаг харагдаж чадах ажээ. Тэр ч бүү хэл ирвэсийн хээтэй цув байсан ч хамаагүй. Бид яагаад ч юм Жолид цагаахан атаархсан гэдгээ нуухгүй, түүнээс суралцах зүйл маш их байна.

Залуу Жоли өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг нэгэн байж дээ. Түүний богино зараа үсийг санаж байна уу? Тэр “Hackers” киноны дүр бүтээхийн тулд богинохон үстэй болсон юм. Энэ дүр төрх нь түүний дотоод сэтгэлтэй нийцсэн бололтой. Уг кино 1995 онд дэлгэцнээ гарсан, харин энэ гэрэл зураг Анжелинагийн 1997 оных.

© GP / MPI / Capital Pictures / Capital Pictures / East News

1990-ээд оны сүүлээр Энжи илүү эмэгтэйлэг дүр төрхтэй болохоор шийджээ. Ингээд Мэрилин Монрогийн а-ля загварын шаргал үстэй олны өмнө гарч ирсэн юм. Хуучны загвар мэт харагдах хэдий ч уг үсний засалт нь жүжигчин бүсгүйн шанаа, эрүүг үнэхээр тодосгож өгчээ.

© EVERETT COLLECTION / EAST NEWS

1999 онд Анжелина өөрийгөө Холливудын хамгийн хөөрхөн шаргал үст бүсгүй гэдгээ харуулж чадлаа.

© GP/MPI/Capital Pictures / Capital Pictures / East News, © Starstock / Photoshot / REPORTER / East News

2000 онд Жоли муу охиныхоо дүрд эргэн орохоор шийдсэн. Ингэж өөрчлөгдөхөд жүжигчин бүсгүйгээс 20 насаар ах Билли Боб Торнтон-той гэр бүл болсон нь нөлөөлжээ. Хурим дээрээ хосууд жийнсэн өмд футболктой ирцгээсэн юм. Нөхөрт гарч байгаа Энжи үсээ хараар будуулж, савхин өмд өмсжээ.

© AXELLE / BAUER-GRIFFIN.COM / East News

2000 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр Анжелина үсээ хараар будуулж шал хүрсэн урттай хар даашинзаар гоёсон байсан юм – яг л Мортиш Адамсыг санагдуулам. Тэр үедээ хамгийн гоёмсог загвараар шалгарч байсан юм даа.

© EVERETT COLLECTION / EAST NEWS

Жилийн дараа гэхэд Жоли үснийхээ өөрийн төрөлх өнгийг сэргээж, яг л гэнэн хонгор залуу насаа гээсэн мэт.

© EAST NEWS

Гэсэн хэдий ч Энжи дэггүй залуу насныхаа хэв маягийг гээхийг хүссэнгүй. Богино топ, намхан суудалтай өмд, урт хумс – яг л энэ үеийн хит. Энэ хэв маяг тэр болгонд зохиод байдаггүй, харин Жолид – чухам захиалсан юм шиг л зохижээ. Магадгүй цомхон байж чаддаг нь түүний амжилттай дүр төрхийн нууц байх, Энжи тэр болгон гоёл чимэглэл зүүж эсвэл гоёл нэмсэн хувцас өмсөөд байдаггүй. Эсвэл тэрээр өөрийн бүтээсэн дүр Лара Крофт-ын хэв маягийг амжилттай хуулбарласан ч байж болох юм.

© AFP / EAST NEWS, © Lara Croft: Tomb Raider / Paramount Pictures

2001 оноос эхлээд жүжигчин бүсгүйн хувцасны шкафанд нарийхан гоёмсог даашинзууд нэмэгдэж эхэлжээ.

© EAST NEWS

Жил ирэх тусам улам гоёмсог, чамин болно, харин Жолигийн дүр төрх нь бүр ч даруухан.

© ASSOCIATED PRESS / East News, © EVERETT COLLECTION / EAST NEWS

Энэ хугацаанд жүжигчин бүсгүй үсний хар өнгө болон арьсандаа анхаарал тавьсаар л. Энэ нь түүний үдэшлэгийн даашинзтай дүр төрхийг улам чимнэ.

© face to face / Reporter / Easn News

Анжелина шал хүрсэн урттай даашинз өмсөх дуртай, гэхдээ заримдаа богино урттайг ч өмсдөг, ялангуяа улаан хивсний ёслолоор өмсөж иржээ. Түүнд үнэхээр зохисон байгааг та хар даа.

© face to face / Reporter / East News

Ирвэсийн хээтэй хувцас хэнд ч зохидоггүй гэж ярьцгаадаг, гэхдээ энэ ойлголт худлаа гэдгийг Энжи өөрийн биеэр баталж чадлаа.

© EVERETT COLLECTION / EAST NEWS, © EVERETT COLLECTION / EAST NEWS

2005 онд Энжигийн дүр төрх илүү зөөлөн болно. Яг л энэ үед “Mr. & Mrs. Smith” кинонд цуг тоглосон Брэд Питтэй хайр дурлалын түүх эхлүүлж байжээ.

© Benny Hill / face to face 20020 / Reporter / East News, © ASSOCIATED PRESS / East News

Жүжигчин залуутай нэг гэрт орсны дараа Жоли өмд, костюмаар гоёх нь их болжээ.

© AFP / EAST NEWS

“Lara Croft: Tomb Raider” киноны зураг авалтын үеэр Анжелина Камбожид очсон бөгөөд тус улсын ядуу зүдүү амьдрал жүжигчин бүсгүйг айдаст автуулсан юм. Тэрээр сайн санааны үйлс эхлүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн элч төлөөлөгч болсон бөгөөд Давост зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форумд урилгаар оролцож байсан бүсгүй.

2005 онд жирэмсэн байхдаа ч Жоли дэлхийгээр аялж хүмүүст тусламжийн гараа сунгасаар байв. Эдгээр айлчлалын үеэр тэр ажил хэрэгч хэв маягт дурлаж эхэлжээ. Улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа ямар савхин өмдтэй зогсож байлтай биш дээ.

© ASSOCIATED PRESS / East News, © ASSOCIATED PRESS / East News

Жирэмсэн үедээ улаан хивсний ёслолд ирэхдээ зөөлөн өнгөтэй сул даашинзтай ирж байсан удаатай.

© EVERETT COLLECTION / EAST NEWS

Анжелинагийн нэг сайн тал нь хувцсаа тохируулж өмсөхөд оршино. Жишээ нь, тэр Пакистаны хотын гудамжаар ямар хувцастай алхахыг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Улаан хивсний ёслолоор өмсөх даашинз, албан ёсны хүлээн авалтын хувцаслалт гээд энэ бүгдийн ялгааг Жоли сайн мэдэх ажээ.

© ASSOCIATED PRESS / East News, © ASSOCIATED PRESS / East News

Жолигийн нэрийн хуудас болсон нэгэн загвар бол нэг хөлөө ил гаргасан даашинз. Түүний энэ загварыг зүгээр байлгадаггүй, нэмж эд эрхтэн зурж ч хошигнох нь сошиал сувагт элбэг. Жүжигчин бүсгүйн хөлд зориулж Twitter-ийн аккаунт хүртэл нээжээ. Тэглээ гээд Анжелина өөрийнхөө хүслийг өөрчилсөнгүй.

© PHOTOSHOT / REPORTER / East News

Анжелина бүтээсэн дүрийнхээ дүр төрхөд үлдэхийг бас хүсдэг. 2010 онд дэлгэцнээ “Salt” эйкшн кино гарсан. Энжи тус кинонд чёлктой нэгэн дүрийг бүтээснийг та санаж байгаа биз дээ? Үсний засалт түүнд үнэхээр таалагдсан бололтой, ямартай ч нэг хэсэг чёлктой явсан юмдаг.

© PHOTOSHOT / REPORTER

Жоли аль болох цөөн тооны өнгийг сонгохыг хичээдэг, энэ нь ихэнхдээ хар эсвэл бор шаргал өнгө байна. Заримдаа өнгөний огцом өөрчлөлт хийнэ ээ, жишээ нь цэнхэр өнгийн даашинз эсвэл хурц шар өнгийн оруулгатай коктейл гоёл.

© AFP / EAST NEWS, © BIGPICTURESPHOTO.COM / EAST NEWS

Харин өдөр тутмын амьдралдаа энгийн бөгөөд биед эвтэйхэн хувцас өмсөхийг эрхэмлэнэ.

© EAST NEWS, © face to face / Reporter / East News, © MEGA / Mega Agency / East News

Нас ахиж байгаа ч залуу үеийнхээ дүр төрхийг давтахаас ичиж зовдоггүй. Жишээ нь, Лара Крофтыг санагдуулам байдлаар гудамжаар алхалсаар л байна. Гэхдээ залуу үеэ бодвол илүү даруухан харагдах ажээ.

© Buchan / Issaei, PacificCoastNews.com / EAST NEWS, © VALERIE MACON / AFP / East News

Нас ахилаа гээд тэр загварын туршилтууд хийхээ болиогүй юм. “Maleficent: Mistress of Evil” киноны нээлт дээр жинхэнэ хатны даашинз болон яг л дэлбээлж буй цэцгийг санагдуулам туниктай ирж байсан удаатай.

© Fred Duval / MEGA / Mega Agency / East News, © TIZIANA FABI / AFP / East News

Анжелина Жоли хэд хэдэн удаагийн ярилцлагадаа өөрийгөө эх хүн гэдгийг онцлон хэлсэн байдаг бөгөөд өдөр тутмын хувцаслалтандаа яг л ээж хүн шиг байхыг хичээдэг гэжээ.

© MEGA / Mega Agency / East News

Анжелинад ямар загвар, дүр төрх нь илүү таалагддаг гэж та бодож байна? Зараа үстэй панк уу эсвэл чамин даашинзтай шаргал үст бүсгүй юу? Хорон муу санаатай Малефисент эсвэл олон хүүхдийн ээжийн дүр үү? Бидэнтэй өөрийн хувилбараа хуваалцаарай.

305
ГоёГоё
40
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Я. Бямбаа

    Я. Бямбаа

    2020/09/03 at 08:39

  2. Dolgormaa Gan

    Dolgormaa Gan

    2020/09/03 at 08:49

    ugaasaa turulhiin tsarailag bgaazdee

  3. Оюунтуяа Өвгөнхүү

    Оюунтуяа Өвгөнхүү

    2020/09/03 at 09:28

    Unen best buh turh ni goy

  4. Baldannyam Spacious

    Baldannyam Spacious

    2020/09/03 at 10:25

    Үнэхээр бодит гоо үзэсгэлэн шүү

  5. Bayarmunkh Renchin

    Bayarmunkh Renchin

    2020/09/03 at 12:44

    25% indian tustai yum genelee

  6. クイーン ラビット

    クイーン ラビット

    2020/09/03 at 13:32

    Alban ysnii Instagram haygiin mdh hun bnuu

  7. Oyun Nymdawaa

    Oyun Nymdawaa

    2020/09/03 at 13:55

    Үнэхээр гоо үзэсгэлэн … Амьдрал хуурамч загасны мах завсартай гэж … хэдэн хүүхдийн нөхөр хаачив ..зовлон даахгүй … эхнэр авлаа .. нөгөө гоё захидал хаачив .. новш …

  8. Энхжин Э.

    Энхжин Э.

    2020/09/03 at 14:47

    zgrl urlagiin buteel

  9. Тэр миний бодлоор дэлхийн хамгийн төгс ээж төгс эмэгтэй төгс эхнэр төгс жүжигчин. Миний хамгийн хайртай жүжигчин. #iliveuJolie

  10. Baagii Badamaa

    Baagii Badamaa

    2020/09/04 at 00:18

    Төгс бүсгүй үнэхээр мундаг

  11. Ц. Тунгаа

    Ц. Тунгаа

    2020/09/04 at 11:30

    Turuhdoo l saikhan torson busgui gj

  12. ホラン 赤

    ホラン 赤

    2020/09/04 at 19:24

  13. Зочин

    2020/09/04 at 19:55

    Хамраа засуулсан хөх хийлгэсэн

  14. М. Оюун Цэцэг

    М. Оюун Цэцэг

    2020/09/05 at 20:07

    Шүд нүд бие нтр зүгээр төгс үнэхээр cool

  15. Batchimeg Batchimeg

    Batchimeg Batchimeg

    2020/09/05 at 20:25

    Togs goo busgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *