Дуучин Аделийн хувцаслалт бусад улсын соёлоор тохуурхсан явдал гэгдэж томоохон сенсаци тарьжээ. Гэхдээ үүний хажуугаар түүний гайхмаар өөрчлөлт олон хүний анхаарлыг татжээ

0

Дуучин Аделийг Ямайкийн бикини өмссөн үедээ үсээ банту маягаар зангидсаны төлөө “соёлын зөрчил” үүсгэсэн хэмээн буруутгаад байна. 32 настай дуучин бүсгүй инстаграм дээрээ шинэ зураг хийснийхээ дараа олон нийтийн шүүмжлэлд хүчтэй өртсөн байна.

Skinny Adele

Адель соёлоор тохуурхсан гэгдэж томоохон сенсаци тарилаа

Огцом жингээ хаяж гадаад төрхөө өөрчилснөө гайхуулсан тэрээр хамгийн сүүлд шар өдөн гоёл толгойдоо зүүж, өндөр суудалтай өмд өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан нь олон хүнийг уурыг хүргээд амжлаа.

Тэрээр баяр наадмын байдалтай авхуулсан зургийнхаа тайлбар хэсэг “Хайрт Лондон хотын маань “Notting Hill Carnival” наадам ямар жаргалтай байх байсан бол” хэмээн бичжээ.

Зарим шүтэн бишрэгчид нь Адель үсээ Африкийн банту зангилаагаар зангидсан нь “мэдрэмжгүй” сонголт байлаа хэмээн шүүмжилсэн бол бас нэг дагагч нь “Би түүнийг “unfollow” хийлээ. Лондонгийнх гэдгээ тодотгосон нь зарим хүмүүст өхөөрдөм мэт санагдаж магадгүй ч ийм маягаар хувцасласан нь дургүй хүргэж байна” гэжээ. Олон хүмүүс түүнийг улс орны соёлоор тохуурхсан хэмээн буруутгаж байна.

 

Харамсалтай нь Аделийн хувцаслалт хүн бүхэнд таалагдсангүй

 

Дуучин бүсгүй саяхан өөрийнхөө гайхмаар жингийн өөрчлөлтийг ил болгосон билээ

Хүмүүсийн сэтгэгдлээс:

“Хар арьст, Латин гаралтай бүсгүйчүүдийг ийм маягаар үсээ янзалсных нь төлөө ажлаас нь халах, сургуулийн хүүхдүүдийг гэр лүү нь буцаах зэрэг олон тааламжгүй үйлдэл гарч байв. Ийм явдал ихэвчлэн Америк мэтийн баян орнуудад болдог. Тиймээс л бид дургүй байдаг” гэжээ.

“Тэд биднийг үсээ ийм болгоод ороод ирвэл ажилд авахгүй нь лавтай. Энэ чинь л жинхэнэ асуудал. Тэд бүгд арьс өнгөний үзэлтэй” хэмээн нэгэн хэрэглэгч сэтгэгдэл бичжээ.

Бас нэг хүн: “Бид чамд хайртай, гэхдээ хэн нэгний соёлыг хүндэлж сурна уу” гэжээ. Харин зарим хүмүүс “Лондончууд хүндэтгэлтэй бай” гэсэн байна.

Дуучин Адель гэнэтийн өөрчлөлтөө олонд харуулж сүүлийн саруудад анхаарлын төвд ороод байсан юм.

 

32 настай түүнийг “мэдрэмжгүй” гэж буруутгажээ

Бас нэг бухимдсан шүтэн бишрэгч нь: “Хар хүмүүсийн үс засалт бол цагаан арьстнуудын баяр наадмын зугаа биш!” гэжээ.

Түүнд уурласан дагагчдаас нь хэдэн мянган шүүмжлэлийн сэтгэгдэл ирсэн байна.

Гэвч эдгээр бүх шүүмжлэлийн хажуугаар түүнийг соёлыг түгээх гэсэн хэмээн өмөөрөх хүмүүс ч олон байв.

Бас нэг хүн: “Хэрэв та Аделийн энэ төрхийг харах юм бол ганц ч Ямайк хүн гомдохооргүй л харагдаж байна. Ялангуяа багт наадмын үеэр шүү дээ. Хамгийн сайхнаараа л бай үзэсгэлэнт бүсгүй минь. Өөрийнхөөрөө гэрэлт” гэж бичжээ.

Өөр нэг хүн нэмж хэлэхдээ: “Та бүхэн соёлоо өмчлөх, харамлах хоёрын зохист ялгааг ойлгох хэрэгтэй. Бидний нийгэмд шийдэх ёстой өөр олон том асуудал бий шүү дээ” гэжээ.

Соёлын зөрчилдөөн гэдэг бол хэн нэгэн хүн өөр нэг соёлын элементийг хуулбарлах явдал юм.

Шүтэн бишрэгчдийн үзэл бодол хоёр хуваагдсан бөгөөд түүнийг өмөөрөхөөр хэдэн мянган хүн нэгдсэн байна.

 

Ийнхүү дэлхийн супер од гэнэтхэн хэдэн мянган шүүмжлэлт комменттой нүүр тулсан байна.

“Notting Hill Carnival” бол Лондон хотод жил бүр зохион байгуулагддаг хамгийн алдартай арга хэмжээнүүдийн нэг бөгөөд коронавирусийн цар тахлын халдвар тархаагүй бол энэ амралтын өдрүүдэд болох байсан юм.

59
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
12
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Eruult Chuluunbaatar

    Eruult Chuluunbaatar

    2020/09/03 at 17:21

    ene Adele mon yumu kk. aihtar turachaa we

  2. Soninbayar Damdindorj

    Soninbayar Damdindorj

    2020/09/03 at 17:30

    Yamar muuhai boloo ve

  3. saihan hvvhen targan baihdaach hoorhon baisan.

  4. Enkhbaatar Munkhjargal

    Enkhbaatar Munkhjargal

    2020/09/03 at 17:58

    ene bish yum shig sanagdaad bdagiinmaa.

  5. Jamian Gantuya

    Jamian Gantuya

    2020/09/03 at 20:48

    Targan baisan deer yum b.a o..k.kk

  6. Dashsambuu Enhzul

    Dashsambuu Enhzul

    2020/09/03 at 23:01

    Muuhai bolchihson bnaa

  7. Ulzıısaıkhan Lkhagvadorj

    Ulzıısaıkhan Lkhagvadorj

    2020/09/04 at 03:11

    Targan baihda goyo baij

  8. Мөнжигөө Мөөгий

    Мөнжигөө Мөөгий

    2020/09/04 at 10:49

    Bondgor huurhun adele bish ymshig… Kkk goe l bolson bn

  9. Sainzaya Tserendorj

    Sainzaya Tserendorj

    2020/09/04 at 20:27

    Мариалаг байхдаа хөөрхөн байжээ

  10. Гэгээнэ Н.

    Гэгээнэ Н.

    2020/09/05 at 01:14

    Hun ygd oorchlgdj bolohgui gj targn bhiig huseegui l blgude nda lav hoorhn haragdjin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *