
Ахмад үеэс уламжлагдан ирсэн худал ойлголт цуу яриа, домог болон бидний дунд явсаар л байна. Эдгээр нь бодит байдалтай огт нийцэхгүйг танд хэлье.
Домог: хүн сураггүй алга болсноос хойш нэг эсвэл хоёр хоногийн дараа цaгдаад мэдэгдэх ёстой. Бодит байдал: хүнд муу зүйл тохиолдсон байж болзошгүй сэжиг төрөх л юм бол тэр дор нь цaгдаад мэдэгдэх ёстой

Домог: бид тархиныхаа ердөө 10-хан хувийг л ашигладаг. Бодит байдал: бид тархиа бүрэн ашигладаг, төрөл бүрийн үйл ажиллагаанд тархины янз бүрийн эд эс л харилцан адилгүй идэвхиждэг ажээ

Домог: хүний цус хөx өнгөтэй, биеэс гарахаараа улаан өнгөтэй болдог. Бодит байдал: байнга л улаан өнгөтэй байдаг

Домог: хүнтэй яаж харьцана түүнийгээ л хариуд нь авна. Бодит байдал: иймэрхүү ойлголт нь хүнд хэцүү байдалд орсон хүний сэтгэл зүйд улам дарамт болдог

Домог: полиграфыг хуурах боломжгүй. Бодит байдал: полиграф – маш тодорхойгүй төхөөрөмж бөгөөд маш зөв орчуулга хийх шаардлагатай

Домог: тэрбумтнууд – гүйлгээ ухаантай бас уран сэтгэмжтэй хүмүүс. Бодит байдал: эд баялаг – нөхцөл байдлыг цаг тухайд нь нарийн тооцож мэдэрсний үр дүн

Домог: антибиотик ханиад эдгээхэд тустай. Бодит байдал: антибиотик нь вирусын гаралтай өвчинд нэмэргүй, ханиадыг хүндрүүлэхгүйн үүднээс л эмч нар бичиж өгдөг ажээ

Домог: зурхайн орд таны зан ааш, хувь тавиланг хэлж өгнө. Бодит байдал: зурхай – шууд утгаараа хог

Домог: хүний нийгэмд “альфа-эр” гэдэг онол байдаг. Бодит байдал: альфа-эр гэдэг ойлголт нь сүргээр амьдардаг амьтны чанар: энэ бол эцэг юм, харин сүрэг нь түүний үр удам болно

Домог: хоббитой байх – хүүхдийн л хийх ажил. Бодит байдал: хобби нь ямар ч насны хүний сэтгэл зүйг тайван байлгадаг зүйл

Домог: дэлхий дээр бидэнд яг таг тохирох цорын ганц л хүн байдаг. Бодит байдал: дэлхий дээр бидэнтэй зохицон амьдрах маш олон хүн бий. Өөрт тохирох ханиа олохоос илүүтэй түүнтэй зөв харилцаа тогтоож чадах нь хамгийн хэцүү

Домог: бээртлээ даарвал ханиад хүрэхгүй. Бодит байдал: ханиад нь вирусээр өдөөгддөг, харин хүйтэн агаар нь вирусыг хурдан үржихэд хүргэнэ

Домог: аянга нэг газраа хоёр удаа буудаггүй. Бодит байдал: бууна, тэгээд ч тийм ховор тохиолдол биш

Домог: зэрлэг амьтад цагаан хоолоор удаан тэсэж чадна. Бодит байдал: цагаан хоол зэрлэг амьтныг хурдан aлна

Домог: вакцин аутизмд хүргэдэг. Бодит байдал: тийм зүйл огт байхгүй, давхцалтай л холбоотой – 2 наснаас хойш нийтээр хийдэг вакцины дараа аутизм илэрч гарч ирэх тохиолдол бий

Домог: нарны гэрлээр цэнэглэгдэх зай зөвхөн гэрэлтэйд л ажиллана. Бодит байдал: гэрэлтэйд цэнэгээ хураадаг бөгөөд бусад аккумляторын адил бидэнд шаардлагатай үед эрчим хүчээ өгнө

Домог: жирэмсэн эмэгтэй гараа өндөрт өргөж болохгүй, эс бөгөөс хүүхэд хүйсэндээ ороогдоно. Бодит байдал: гараа ямар ч өндөрт өргөж болно, хүйсэнд огт нөлөөлөхгүй

Домог: видео тоглоом дoнтуулж, xүчирхийлэлд хүргэдэг. Бодит байдал: эдгээр нь өөр хоорондоо ямар ч уялдаагүй болохыг сэтгэл зүйчид аль хэдийн баталжээ

Домог: лууван нь нүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Бодит байдал: нүдний алимны хэлбэр өөрчлөгдсөнөөс болж хараа мууддаг. Энэ үед лууван ч тэр, өөр бусад төрлийн ногоо ч тэр ач тусаа өгөхгүй

Домог: глутаминат натри эрүүл мэндэд хортой. Бодит байдал: давснаас илүү гарах хор биш юм – хэрэглээг нь хэтрүүлэхгүй л бол бас нэгэн сайхан амтлагч болно

Домог: Грекийн хөшөөнүүд бүгд цасан цагаан өнгөтэй байжээ. Бодит байдал: Грекийн барималчид хөшөөгөө хурц будгаар будсан байдаг юм, цаг хугацааны эрхэнд будаг нь арилжээ

Домог: зам өргөсгөж зассанаар замын ачааллыг бууруулна. Бодит байдал: замыг өргөн болгосноор жолооч чиглэлээ өөрчлөхөд амар байх болохоос биш замын ачааллыг бууруулахад огт нөлөөлөхгүй

Домог: хоол идсэний дараа шууд сэлж болохгүй, ядаж л нэг цаг болох ёстой. Бодит байдал: хүссэн үедээ сэлж болно, гэхдээ дөнгөж хоол идсэний дараа тамирчин хүн усанд сэлбэл өндөр үзүүлэлт үзүүлэхгүй ойлгомжтой

Домог: Дундад зуун хүртэл хүмүүс Дэлхийг хавтгай гэж бодож иржээ. Бодит байдал: Дэлхий бөөрөнхий гэдгийг эртний Грекийн эрдэмтэд ч мэддэг байлаа

Домог: сахлыг хуссаны дараа үс нь улам бүдүүн болдог. Бодит байдал: үсний өргөн нь өөрчлөгдөхгүй. Сахлын xутгаар зүссэн үзүүр нь жигд болохоор л тэгж санагдаж байгаа юм

Домог: тарвасын үр залгивал гэдсэн дотор ургана. Бодит байдал: тайлбаргүй

Домог: унтахаасаа өмнө бяслаг идвэл шөнө нь хар дарж зүүдэлнэ. Бодит байдал: бяслагт ямар нэгэн онцлог огт байхгүй. Гэхдээ унтахаасаа өмнө хүнд хоол идэхгүй байвал илүү тайван унтах нь ойлгомжтой

Домог: гэрлэлтийн 50 хувь нь салдаг. Бодит байдал: энэхүү статистик тоонд хоёр дахь болон сүүлчийн салалтууд ч багтдаг. Тиймээс насан туршдаа цуг амьдрах боломж хос болгонд бий – талаас илүү хувьд нь байгаа шүү








