
Дэлхий дээр хэдэн мянган төрлийн хоол бий. Эдгээр нь бүгд давтагдашгүй бөгөөд сайхан амтаараа гайхагдана. Чухам аль хоол нь хамгийн амттай вэ гэдгийг тодорхойлох – амаргүй ажлуудын нэг болов уу. Саяхан Tasteatlas гэх хоолны сэтгүүл энэ асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж чухам ямар хоолыг хамгийн амттай болохыг тодорхойлжээ.
Мэргэжилтнүүд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүс оролцох боломжтой санал асуулга явуулсан байна. Цуглуулсан санал болгоноор үнэлгээг жагсаан гаргав. Уг жагсаалтад төрөл бүрийн 100 амттай хоол багтжээ. Та бүхэндээ эхний 25-д багтсан хоолнуудыг танилцуулах гэж байна. Шүлсээ арчихад бэлдээрэй, учир нь тэсвэр алдан хөргөгч рүүгээ гүйх магадлал тун өндөр шүү.
Алентеж маягаар болгосон гахайн мах – 25 дугаар байр, Португал

Трофье аль песто — 24 дүгээр байр (Итали)

Базилик, хушны самар, пармезан болон оливын тосоор амталсан ногоон сүмстэй паста.
Раклет — 23 дугаар байр (Швейцар)

Фондюг санагдуулам хоол. Тослог ихтэй бяслагийг хайлуулж хийдэг.
Турк банш — 22 дугаар байр (Турк)

Тонкоцу рамен — 21 дүгээр байр (Япон)

Карнитас — 20 дугаар байр (Мексик)

Цитрусын амттай жигнэсэн гахайн мах. Уг хоолыг бэлдэхэд багагүй цаг зарцуулдаг ажээ.
Паппарделле гахайн махан рагу — 19 дүгээр байр (Итали)

Ча сиу бао — 18 дугаар байр (Хятад)

Ча сиу бао — гахайн махтай мантуун бууз гэж хэлж болно.
Кочинита пибиль буюу татсан халуун ногоотой гахайн мах — 17 дугаар байр (Мексик)

Пероги — 16 дугаар байр (Польш)

Пайдакия — 15 дугаар байр (Грек)

Пайдакия — хонины хавиргаар хийсэн махан хоол. Амтлагч ногоо, гич, оливын тосонд удаан амталж орхиод дараа нь ил гал дээр шарж болгоно.
Шорлог — 14 дүгээр байр (Турк)

Гамбас аль ахильо — 13 дугаар байр (Испани)

Сармисны сүмсээр амталж шарсан том хавчнууд.
Сяолунбао — 12 дугаар байр (Хятад)

Жигнэж болгосон нэгэн төрлийн хятад бууз.
Маргарита пицца— 11 дүгээр байр (Итали)

Нүүрсэн дээр болгосон тахианы мах — 10 дугаар байр (Перу)

Жа кебаб — 9 дүгээр байр (Турк)

Гормэ сабзи — 8 дугаар байр (Иран)

Ираны эртний хоол. Ногоон навчит ногоо, бууцай, яншуй, хүрэн манжин, шош болон улаан махаар хийнэ.
Севиче — 7 дугаар байр (Перу)

Загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийдэг хоол.
Пананг Карри — 6 дугаар байр (Тайланд)

Гуо Тие банш — 5 дугаар байр (Хятад)

Тан Бао — 4 дүгээр байр (Хятад)

Дэлхийд алдартай хятад үндэстний хоол. Эхлээд соруулаар шөлийг нь уудаг. Дараа нь Тан Баог зүснэ – дотор нь амталсан мах байх ажээ.
Амейжоа а Бульяу Пату — 3 дугаар байр (Португал)

Хуягт нь болгосон хясаа. Сармим, нибэгийн шүүс, кинза болон оливын тосоор амталдаг ажээ.
Пиканья — 2 дугаар байр (Бразил)

Зузаан өөхтэй нэгэн төрлийн стейк – ил гал дээр шарж чимичурри сүмсээр амтлан иддэг.
Япон карри — 1 дүгээр байр (Япон)

Бид урьд нь уг жагсаалт нийтдээ 100 төрлийн хоолоор бүрдсэн гэдгийг хэлж байсан удаатай. Жагсаалтад багтсан бусад хоолтой танилцахыг хүсвэл энэхүү сайтаар зочлоорой.







