Орегон мужид марихуаны шинэ дүрмийг эсэргүүцэж байна

0

Энэ 4-р сарын эхээр АНУ-ын Орегон мужийн эрүүл мэндийн хэлтэс марихуаны хандмал бүхий жигнэсэн гурилан бүтээгдэхүүн бусад амттануудад зориулсан сайжруулсан дүрмүүдийг гаргасан бөгөөд марихуанаар амталсан амттануудыг хориглосон. Мөн саяхан эмнэлзүйн марихуаны эмийн сангийн хөтөлбөрөөс марихуанаар амталсан бялуу, жигнэмэг, чихэр, бохь зэрэг бүтээгдэхүүнүүд нь хэлбэр дүрс, өнгө зүс, амтны хувьд насанд хүрээгүй хүүхдүүдийг татаж болзошгүй хэмээн худалдаалахыг хориглосон байна. Энэ нь эргээд эсэргүүцэлтэй тулгарсан ба Портландын оршин суугчид хийгээд жижиг хотууд, фермүүдийн илүү консерватив, хуучинсаг үзэлтэй иргэдийн хооронд улс төрийн болоод нийгмийн үзэл суртлын зөрөлдөөн үүсэхэд нөлөөлжээ. Одоогоор Орегон мужийн 20 гаруй хот, суурингуудад марихуаныг эмийн журмаар худалдаалдаг эмийн сангууд түр зуур хаалгаа бариад байгаа юм байна. Роетерс агентлагийн гэрэл зурагчин Steve Dipaola Портландын эмнэлзүйн марихуан болон түүнтэй холбоотой эм бэлдмэл худалдаалдаг Oregon’s Finest эмийн сангаас фото мэдээлэл бэлтгэснийг та бүхэнд хүргэж байна.


















0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *