Эрчүүд дараах 8 шалтгаанаас болж эмэгтэйчүүдийг хуурч эхэлдэг байна

2

Орчин үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцааг хянаж удирдах нь маш хэцүү бөгөөд ихэнхдээ иймэрхүү харилцааны зөрчлийг шийдэхээсээ илүү орхихыг илүүд үздэг болжээ. Харилцаандаа тавих анхаарал нь ч бага болж. Харилцаа холбоо тасрах олон шалтгаан байх ч энэ удаа яагаад эрчүүд өөрийн эмэгтэйгээ хуурдаг талаар ярилцъя. Шалтгаан нь таны хийсэн ямар нэг том алдаанд биш харин таны өдөр тутам гаргадаг, давтдаг тэр л алдаа билээ.

Ингээд эрчүүд эмэгтэйгээ яагаад хуурдаг талаарх 8 шалтгаан

Сeксийн хүсэл үгүйгээс

Эрчүүд сeкст дуртай боловч тэдэнд уур уцаартай, муухай ааштай, идэвх багатай бүсгүйчүүд таалагддаггүй. Харилцааны нэгэн чухал зүйл нь сeкс бөгөөд энэ нь хоёр биедээ илүү их татагдах нөхцөл билээ.

Нэг нэгнийгээ үл ойлгох

Эрчүүд хуурдаг бас нэг шалтгаан. Эмэгтэйчүүд өөрийг нь яг таг ойлгож байхыг эрчүүд хүсдэг. Ойлгохгүй байх нь бас нэг ганцаараа байх шалтгаан нь болно.

Үйл хөдлөлийг нь хянах

Энэ бол хүн болгоны үзэн яддаг зүйл. Бид нэг нэгэндээ туслах ёстой боловч эмэгтэйгийн хүссэн муухай зүйл болгоныг эрчүүд хийх ёсгүй. Үйл хөдлөлийг нь хэт хянах нь ихээхэн хортой үр дагаварт хүргэнэ.

Мэдрэг байх

Хариуцлага хүлээх чадвар гэдэг бол харилцааны чухал зүйл боловч хэт мэдрэг байх нь харилцааг үгүй болгож мэднэ. Эрчүүд нь эмэгтэйгээ төгс байхыг үл хүсэх боловч тэднийгээ эргэн тойронд юу болж байгааг ойлгож байгаасай гэж хүсдэг байна.

Гэр орноо удирдах, авч явах чадвар дутах

Одоо эмэгтэйчүүд адил тэгш эрхтэй байхыг хүсэж, гэр орноо удирдаж, авч явах гэж ихээхэн хичээл зүтгэл гаргадаг болсон цаг. Хэрвээ гэрт эр хүний үүргийг хоёр хүн гүйцэтгэж байгаа бол эр хүн өөрт хэрэгтэй байгаа хүнээ олохыг хүснэ.

Зөв шийдвэр гаргах чадваргүй

Хүн болгонд хүчтэй, зөв шийдвэр гаргаж чаддаг эмэгтэй хэрэгтэй. Ийм чадвар хангалтгүй бол удаан хугацааны харилцааг эрхэмлэх эрчүүдийг өөрөөсөө түлхэх болно.

Санхүүгийн тусламж үгүй

Та мөнгө олдоггүй байлаа ч энэ нь муу зүйл биш. Харин та ихийг үрдэг бол өөр хэрэг. Эмэгтэйчүүд яг одоо хэрэгтэй бус аливаа зүйлийг худалдан авахынхаа өмнө сайн бодох хэрэгтэй.

Сэтгэл ханамжгүй байх

Эр эмийн харилцаа гэдэг бол үлгэр биш бөгөөд хэрвээ та аливаа зүйлийг хараар хардаг, үргэлж сэтгэл дундуур байдаг бол энэ нь том бэрхшээл билээ. Зарим зүйл таниас үл хамааран болдгоороо болно. Таны хувьд хамгийн чухал зүйл бол юм болгонд азгүй, гунигтай, сэтгэл ханамжгүй байхаа болих явдал юм.

23
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *