2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл

0

Үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн хуучны киног дахин шинэ хувилбартай болгох, үргэлжлэл хийх зэрэг нь шинэ киноноос дутахгүй их мөнгийг Холливудад оруулж байна. 2016 онд ч гэсэн блокбастерууд, хуучны алдартай кинонууд, комедиуд ч үргэлжлэх төлөвтэй ба чухам яг ямар ямар бүтээлүүд гарахыг сонирхоцгооё.

10. X-Men: Apocalypse

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 1

Энэ киноны анхны трэйлер цацагдаж эхэлсэн ба түүнээс харахад цуврал дундаа хамгийн шилдэг нь байх бололтой. Найруулагчаар Брайн Сингер ахин ажиллах бол гол дүрүүдэд Жеймс МакЭвой, Майкл Фассбендр, болон Женнифер Лоуренс нар үргэлжлүүлэн тоглоно. Кино 2016 оны 5-р сарын 27-ны өдөр олны хүртээл болно.

9. Rogue One: A Star Wars Story

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 2

Үйл явдал Episode IV: A New Hope) хүртэл үргэлжлэх ба гол баатар нь Үхлийн одны зургийг хулгайлахаар нэгдсэн эсэргүүцлийн дайчид байх болно. Гозиллаг дахин хийсэн найруулагчийн уг бүтээлд Фелисити Жонс, Диего луна, Форест Уитакер болон Мадс Миккельсон нар тогложээ.

8. Star Trek Beyond

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 3

Энэхүү киног Жей Жей биш харин Furious-ын найруулагч Жастин Лин хийж байгаа билээ. Саяхан гарсан трэйлерээс харахад өмнөх ангиудаас юугаар ч дутахааргүй болсон ба Закари Куинто, Крис Пайн, Кои Салдан болон Саймон Пегг нар дээр шинээр Идрис Эльба, София Бутелла нар нэмэгдэх юм.

7. Barbershop: The Next Cut

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 4

Кино маань буцаж ирэхдээ олонх жүжигчид болох Айс Кьюб, Энтони Андерсон, Куин Латифа, Ив болон Седрик нарыг бас буцаан бидэнтэй уулзалдуулж инээд хөөр бэлэглэх нь тодорхой. Энэхүү 3-р хэсгийг Мальколм Д.Ли хийх ба кино 2016 оны 4-рсарын 15-нд нээлтээ хийнэ.

https://www.youtube.com/watch?v=2aQzze5A2ow

6. Jack Reacher: Never Go Back

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 10

Хэдийгээр 2012 онд гарсан эхний анги маань Paramount-ын хүлээж байсан шиг айхтар амжилтанд хүрээгүй ч тэд энэ сэдвээр бүтэн хэмжээний франчайз хийхээр шийджээ. Том Круз өмнөхийн адил Жек Ричерд тоглох бол найруулагчаар Оскарын шагналт Эдвард Цвиг ажиллана. Кино 2016 оны 10-р сарын 21-нд гарах ба одоогоор трейлер нь гараагүй байна.

5. Finding Dory

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 5

2000 оны үед “Finding Nemo” яах аргагүй хүүхдүүдийн хамгийн хайртай хүүхэлдэйн кино байлаа. Он жилүүд өнгөрсөөр Немогийн үнэнч фанатууд үргэлжлэлийг нь хүлээсээр байсан ба 13 жилийн дараа буюу 2016 оны 6-р сарын 17-нд Pixar гэнэтийн бэлгээ задлахнээ. Найруулагч Эндрю Стэнтоны ажиллаж буй энэхүү хүүхэлдэйн киноны гол баатрын дууг өмнөх киноны адил Эллен Деденжерс оруулна.

4. Crouching Tiger, Hidden Dragon: Sword Of Destiny

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 6

Анхны кино маань 2000 онд жинхэнэ хит болсон ба найруулагчаар Энг Ли, гол дүрд алдарт Чоу Юнь Фат тоглож зуу зуугаар тоологдох саяын орлого олж, олон ч шагнал хүртэж байсны дотор 4 Оскар хүртэл бий билээ. Дараагийн ангийг Netflix хийх ба IMAX болон стриминг платформаар нэгэн зэрэг гарах анхны кино болох ёстой аж. 2016 оны 2-р сарын 26-нд нээлтээ хийх ба киноны жүжигчид бүгд шинэ хүмүүс байх болно.

3. Independence Day: Resurgence

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 7

Энэ киноны саяхан гарсан трэйлерээс болж интернэт арай л нам зогсчихсонгүй. Арга ч үгүй биз. Анх 1996 онд гарсан анхны анги одоо хүртэл хүмүүсийн сэтгэлд байсаар байгаа билээ. Трэйлерээс харахад Билл Пулман дахин ерөнхийлөгчийн дүрд тоглох ба Жефф Голдман дахиад Дэвид Левинсон болно. Харин харамсалтай нь бид Уилл Смитийг энд харахгүй нь. Одоо мэдэгдэж байгаагаар энэ анги өмнөх анги дууссан тэр л хэсгээс үргэлжлэх бололтой ба 7-р сарын 4-нд улс орон тэр чигээрээ сүйрэх шинжтэй. Кино 2016 оны 6-р сарын 24-нд албан ёсоор цацагдах аж.

2. Zoolander 2

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 8

Бен Стиллер, Оуэн Уилссон болон Уилл Феррел нар 15 жилийн дараа магадгүй хамгийн алдартай инээдмийн киноны үргэлжлэлдээ тоглох нь. Стиллер мөн л найруулагч жүжигчний ажлаа давхар хийх ба Бенедикт Камбербэтч, Жастин Теру, Оливия Манн, Кристен Уиг гэсэн шинэ жүжигчид оролцоно. Кино нээлтээ 2016 оны 2-р сарын 12-нд хийх бололтой.

1. Batman V Superman: Dawn of Justice

2016 онд гарахаар хүлээгдэж буй шилдэг 10 киноны үргэлжлэл 9

Уг киноны тухай ярьж болох бүх л зүйлийг яриад бараг дууссан байх. Супермэнд Генри Кавилл, Лоис Лейнд Эми Адамс, Жесси Айзенберг Лекс Люторын дүрд хувирах ба харин Бэтмэнд Бен Аффлек тоглоно. Найруулагчаар 300 Спартанчууд-ыг хийсэн Зак Снайдер ажилласан ба энэ кино 2016 оны 3-р сарын 25-нд гарч эхлэх юм байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/10 at 14:43

    incredibles 2 haana bn

  2. Зочин

    2016/01/10 at 14:46

    warcraft бас байгаа

  3. Зочин

    2016/01/10 at 15:32

    Most Anticipated Movies

  4. Зочин

    2016/01/10 at 16:09

    ip man iron sky war craft yagad bhgui bnaa ene kinonuudiig l huleej bna naad jagsaansan kinonuud chin tim so kino algoo caribean pirates 5 huleej bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *