Гэрийнхээ цахилгааныг хэрхэн хэмнэх вэ: ухаалаг эзэгтэй нарын өгч буй үр дүнтэй 7 зөвлөгөө

4

Намар-өвлийн улиралд байрны төлбөр мэдэгдэхүйц нэмэгддэг. Гадаа хүйтэн тачигнаж, хуурай, харанхуй нөмөрнө. Бид гэртээ ихэнх цагийг өнгөрөөх болсон тул дулаалга, халаалт зэрэг ажиллаж эхлэхээр байрны төлбөр нэмэгдэнэ, бас цахилгаан зарцуулалт ч нэмэгддэг ажээ.

Халаалт ашиглаж байгаагаас хойш төлөх л ёстой, харин цахилгааны хувьд зардлыг бид өөрсдийн хэрэглээнээс шалтгаалаад багасгах бүрэн боломжтой. Ганц чухал дүрэм байдгийг хүн болгон сайн мэднэ – хүн байхгүй өрөөний гэрлийг унтраа.

Өөрөөр яаж хэмнэж болох вэ?

1. Жирийн чийдэнг цахилгаан хэмнэдэг чийдэнгээр соль

Стандарт шар чийдэн – өнгөрсөн зууны эд шүү дээ. Түүнийг орлох цахилгаан хэмнэх чийдэн аль хэдийн гарсан. Жирийн шар чийдэн ойролцоогоор 1000 цаг асдаг бол цахилгаан хэмнэх чийдэн нь бүр ч олон цаг ажиллана – 10,000 цаг гаран асдаг байна.

Үүнээс гадна жирийн шар чийдэн цахилгааныг 5 дахин их иддэг. Тийм ээ, цахилгаан хэмнэх чийдэн нь жирийн чийдэнгээс арай үнэтэй ч гэлээ худалдаж авах олон давуу талтай юм.

 

2. Цахилгаан хэрэгслээ ашиглаагүй бол залгуураас заавал салгана

Цахилгаан хэрэгслийн унтраасан ч гэсэн залгаатай бол цахилгаан ашигласаар байдгийг та мэдэх үү? Кофе чанаж дууссан бол залгуурыг нь салга. Зурагтаа унтраасан бол бас л залгуураас салгахаа мартаж болохгүй. Энэ дүрэм танай гэрт байгаа бүх цахилгаан хэрэгсэлд хамаарна.

 

3. Техникүүдээ орчин үеийнхээр сольж байгаарай

90-ээд он болон 2000 оны үеийн цахилгаан хэрэгсэл орчин үеийн цахилгаан хэрэгслээс илүү их цахилгаан хэрэглэдэг. Ялангуяа хөргөгч, угаалгын машин болон аяга таваг угаах машин. Шинэ төхөөрөмж сонгон авахдаа үндсэн үзүүлэлтүүдийг нь сайтар судалж байхаас гадна бас цахилгаан зарцуулалтыг ч сонирхон асуу.

А болон А+ нэмэх ангиллын төхөөрөмжүүд бага цахилгаан хэрэглэдэг. Хамгийн их “ховдог” нь – G ангилал юм. Орчин үеийн төхөөрөмжүүд дээр цахилгаан ашиглалтын мэдээллийг нь нүүрэн талд нь нааж хавсаргасан байдаг.

 

4. Хатаагч машинаас татгалзаарай

Угаалгын машинд тань цуг байдаг бол хатаах горимыг ашиглах хэрэггүй. Энэ тохиолдолд та цахилгаан зарцуулалтыг мэдэгдэхүйц хэмнэж чадна, угаасан хувцсаа хааяа ч болов өөрөөр нь хатааж байхыг зөвлөж байна. Хатаагч машиныг онцгой яарсан тохиолдолд л ашиглана. Жишээ нь, угаасан хувцас танд “яг одоо л өмсөх шаардлагатай” байгаа бол шүү дээ. Бусад тохиолдолд угаасан хувцсаа хатаагч дээр өлгөөд өөрөөр нь хатаа.

 

5. Хүйтэн усанд угаах

Та хувцсаа хэр тогтмол угаадаг вэ? Угаалгын машинд 1-2 зүйл хийж угаах хэрэггүй, угаах хувцсаа “цуглуул”. Хувцсаа зүгээр нэг сэргээх хэрэгтэй байгаа бол богино горимыг сонгож хүйтэн усанд угаагаарай. 30 хэмийн усанд угаахад цахилгаан зарцуулалтыг 40 хэмийн усанд угааснаас 30 хувиар бууруулна. Цахилгаанаа ч хэмнэж чадаж байна, бас хувцас тань ч өнгөө алдаж хурдан муудахгүй. Цагаан хэрэглэл, хүүхдийн хувцас болон их бохирдолтой хувцсыг л халуун усанд удаан горимоор угаахад тохирно.

 

6. Танд үнэхээр ийм их тод гэрэл хэрэгтэй юм гэж үү?

Чийдэнгийн бүрхүүлийн 12 чийдэнг бүгдийг нь асааж байна уу? Танд үнэхээр ийм их тод гэрэл хэрэгтэй юм гэж үү? Таныг зэрлэг үе шигээ сарны гэрэлд амьдар гэсэнгүй, зарим үед зөвхөн өөрт хэрэгтэй гэрлээ асааж амьдрах нь хэмнэлт гаргаж болно гэдгийг л сануулж байгаа юм.

 

7. Хөргөгчөө үе үе гэсгээж цэвэрлэж байхаа мартаж болохгүй

Хэрвээ хөргөгч дээр “No Frost” гэсэн тэмдэглэгээ байхгүй бол үе үе гэсгээж цэвэрлэж байх ёстой. Үүнээс гадна хөргөгчдөө зөвхөн тасалгааны хэмтэй хүнс л хийж байх хэрэгтэй. Бүлээн эсвэл халуун сав суулга хийхэд хөргөгчний цахилгаан зарцуулалт 100% хүртэл нэмэгдэнэ.

Эдгээр энгийн аргууд нь таныг мөнгөө хэмнэхэд тусална. Сар хэмнэсэн хэдэн төгрөг жилийн эцэст ямар дүн болж гарахыг та өөрөө тооцож үзнэ биз ээ.

16
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *