Амьтны хүрээлэнгийн ажилтан арсланг өдөж даажигнаж байгаад эцэст нь хуруугүй хоцорчээ

0

Ямайкад амьтны хүрээлэнгийн арслан өөрийг нь тайван байлгахгүй, шоглоод байсан ажилтны хурууг тас хазжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтан зочдыг хөгжөөх гэж торны завсраар хуруу гараа хийж арсланг өддөг байсан ажээ.

Амьтны хүрээлэнгээр зугаалж байсан нэгэн бүсгүй болсон үйл явдлыг бичлэг болгон буулгасан бөгөөд бичлэгийг Twitter-ээр хуваалцжээ. Ажилтан арслангаар яг л муур шиг тоглож байгаа нь бичлэгээс харагдана. Энэ үед гараа арслангийн аманд хүргэж азаар сугалж авч чадна. Дараагийн удаа арслан түүний хурууг амандаа тас зуух ажээ. Залуу хуруугаа сугалж авах гэж байдаг чадлаараа оролдсоны эцэст ямар ч гэсэн арслангийн амнаас мултарч чадна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр залуу баруун гарын чигчий хуруунаасаа салсан байна.

Гэрчүүд уг үйл явдал Лаковоос холгүйхэн байрлах Ямайкийн амьтны хүрээлэнд бямба гарагт болсон тухай Jamaica Observer-т ярьжээ.

“Уг явдлын үеэр би эхлээд хөгжилтэй үзүүлбэр байна л гэж бодсон. Ийм аймшигтай зүйл нүдэн дээр минь болж байна гэж огт бодоогүй, яагаад гэхээр амьтны хүрээлэнгийн ажилтнуудын л нэг ажил нь байх гэж бодож байсан юм. Залууг газар унасан хойно л бодит байдлыг ойлгосон. Энэ үед бүгд сандралдаж эхэлсэн. Түүний нэг хурууны бараг бүх арьс нь бас нэг үе нь байхгүй болсон байсан. Би цус харж чаддаггүй болохоор шууд л зугтаасан, миний хувьд тун аймшигтай явдал болсон” гэж нэгэн эмэгтэй ярьжээ.

“Хуруугаа тастуулсан залуу босож ирээд шууд машиндаа суугаад яваад өгсөн, огт өвчин мэдрэхгүй байгаа бололтой” гэж нөгөө эмэгтэй үргэлжлүүлэн ярьсан байна.

Амьтантай хүнлэг бус харьцах асуудлыг таслан зогсоох нийгэмлэгийн дарга Памела Лоусон уг хэргийг судалж байгаагаа мэдэгджээ. “Залуу амьтантай ингэж харьцаж болно гэдгийг үйлчлүүлэгчдэд харуулсан байна. Хүүхэд энэ хүний үйлдлийг дуурайвал ямар үр дагаварт хүрч болох билээ? Амь насаа ч алдаж болно гэдгийг тэр огт бодсонгүй” гэж Our Today сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Энэ үеэр Ямайкийн бас нэгэн амьтны хүрээлэн болох Hope Zoo Kingston Твиттерт: “Харгалзагч нь торонд байгаа арслангаар даажигнаж байгаа бичлэг вирус шиг тарж байна. Үйлчлүүлэгчдийг зугаацуулах зорилгоор амьтнаар даажигнах явдлыг бид үл хүлээн зөвшөөрдөг. Манай амьтны хүрээлэнгийн амьтад бидний хувьд төрснөөс ялгаагүй, бид тэднийг аль болох тайван бас аз жаргалтай байлгахыг хичээдэг юм. Бид хүмүүсийг хөгжөөх зорилгоор амьтдыг ХЭЗЭЭ Ч сэтгэл гутралд оруулахгүй. Вирус шиг тарж байгаа энэ аймшигтай бичлэгт бид бүгдийг битгий хамруулаарай, гуйж байна” гэжээ.

Ямайкийн амьтны хүрээлэнгийн мэдэгдлээс дурдвал: “Ямайкийн амьтны хүрээлэнгийн удирдлагууд болон нийт ажилтнууд бид амьтдаа мэргэжлийн түвшинд хайрлаж халамжилдаг болохыг юуны түрүүнд танд батлан хэлмээр байна. Манай баг хамт олон бүгд мэргэжлийн ажилтнууд. Бичлэгээр гарах харгалзагчийн үйлдэл үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүйн улмаас гарчээ. Ямайкийн амьтны хүрээлэнгийн хувьд аюулгүй байдал нэн тэргүүний асуудал. Бид одоогийн байдлаар бичлэгийг сайтар судалж байгаа бөгөөд ирээдүйд дахин ийм аймшигтай зүйл гарахаас урьдчилан сэргийлж бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Ямайкийн амьтны хүрээлэнгийн гэр бүл бид уг залуугийн ирээдүйд ч анхаарал тавина. Та бүхэн Ямайкийн амьтны хүрээлэнг цаашид ч дэмжин ажиллана гэдэгт найдаж байна. Бид танд болон таны гэр бүлд аюулгүй орчин байсан, цаашид ч байх болно” гэжээ.

14
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zundui Odonchimeg

    Zundui Odonchimeg

    2022/05/26 at 12:42

    Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг
    Эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гж

  2. Батцэцэг Рулам

    Батцэцэг Рулам

    2022/05/26 at 13:11

    Өдөж байж өдөө хуглуулна гэж үг байдаг даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *