Таны хүзүү эсвэл чихний ард юу нь үл мэдэгдэх товгор зүйл гарсан уу? Энэ ургацаг юу болох, үүнийг энгийн аргаар хэрхэн арилгах вэ?

1

Хүзүү эсвэл бие дээр товгор зүйл гарах нь хэвийн үзэгдэл. Гэсэн хэдий ч яагаад ийм зүйл гарав, цаашлаад юу болохыг мэдэхгүй байх үед сэтгэл түгших нь ойлгомжтой. Ихэнх тохиолдолд ургасан товгор, гүвдрүү нь гэм хоргүй байдаг.

Гэм хоргүй хэлбэр – шилэн хүзүү эсвэл нуруу, чихний араар гэнэт гүвдрүү ургасан байдаг. Энэ нь тосны булчирхайн онцлогоос хамаарч ургасан ургацаг юм. Тосны ургацаг нь арьс болон үсийг тосоор хангах үүрэгтэй тосны булчирхайнаас үүдэлтэй.

Таны хүзүү эсвэл чихний ард товгор зүйл ургасан уу?

Угтаа бол энэ төрлийн ургацаг тусгайлан эмчилгээ шаардлагагүй, ихэнх хүмүүс гоо үзэмжинд таагүй эсвэл үрэвсэх эрсдэлтэй гэдэг утгаар авахуулах сонирхолтой байдаг. Уг ургацгийг ч авахад амар. Бусад өвчнүүдийг бодвол байгалийн гаралтай хүнсний тусламжтайгаар арилгах бүрэн боломжтой ажээ.

Ургацгийг арилгах чадалтай байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн

Алимны уксус

Алимны уксус нь төрөл бүрийн өвчин анагаах чадалтай. Шарх эдгээх болон төрөл бүрийн бактерийн халдвараас таныг хамгаална. Уксусыг ургац дээрээ шууд түрхээд хамгаалж боолт хийнэ. Өдөр болгон бүтэн долоо хоногийн турш түрхэнэ, өөрөөр хэлбэл ургац дээр арьсны хатуу гадаргуу бий болтол түрхээрэй. Тэр хатуурсан хэсгийг авна, дараа нь үлдэгдэл ургацгийг авахын тулд үргэлжлүүлэн уксусаа өдөр болгон түрхэнэ.

 

Багваахай

1 цайны халбага багваахай цэцгийн ханд ашиглаарай. Усанд хийгээд 45 минутын турш зөөлөн галаар буцалгана. Дараа нь хөргөж шүүгээд ургамлын хандыг уух эсвэл ургацагтаа шууд түрхээрэй. 10 хоногт 4 удаа энэ эмчилгээг хийнэ.

 

Англи давс

Халуун устай ваннд орохдоо англи давс хийгээрэй.

 

Зуун наст

Зуун настыг шууд ургацагтаа түрхэнэ. Маш богино хугацаанд эмчилдэг ажээ. Мөн зуун настын шүүсийг ч ууж болно, энэ нь мөн ургацаг арилгах үйлчилгээ үзүүлнэ.

 

Сүү

Дүрдэг цайг сүүндээ дүрээд ургацаг дээрээ тавьж хонуулна. Сүүний тусламжтайгаар угацагны хэмжээ эрс багасдаг байна.

 

Зөгийн бал

Зөгийн бал, гадил болон мөлхөө хиаг/пырей-ны зуурмаг нь ургацгийн хэмжээг багасгах, арилгахад нөлөөлнө. Гүвдрүүндээ зуурмагийг түрхээд боолт хийж хонуулаарай.

 

Кастровын тос

Гүвдрүүндээ шууд кастровын тос түрхээд бүлээн жин тавина. Гүвдрүү арилтал тогтмол уг эмчилгээг хийнэ.

10
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *