Хүүхдийн суралцах хүсэл зоригийг хэрхэн идэвхжүүлэх вэ?

1

Хүүхдийг шагналаар урамшуулах нь үр дүнгүй бөгөөд оронд нь чухам юу сонгох вэ?

Бид дотоод урам зоригийн тухай ер боддоггүй. Энэ бол бидний үнэн хүсэл бөгөөд илэрч байгаа хэлбэр нь ердөө л хүсэх гэдэг үг. Хүүхдүүд дуртай дуугаа сонсож, ямар нэг зүйл хийж, ном унших бөгөөд тэдэнд ингэх нь таалагдаж байгаа учраас тухайн зүйлийг хийж байгаа хэрэг.

Гадаад урам зориг бол олон янз бөгөөд халаасны мөнгөнөөс эхлээд хичээл дээр авах дүн зэрэг юм. Үндсэн зарчим нь “ингэж хийвэл – ийм юм авна”.

Сэтгэл судлаач Альфи Кон өөрийн “Шагналаар шийтгүүлэх” хэмээх номондоо  эцэг эхчүүд төдийгүй багш нарыг ч гэсэн хүүхдийг янз бүрийн байдлаар урамшуулахаас сэргийлсэн байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ сайн сурвал амьтны хүрээлэн орно гэхэд нөгөөх нь орчин үеийн элдэв гажет авч өгөх, зарим нь бүр шууд мөнгө өгдөг. Гол бэрхшээл нь эдгээр урамшуулал ямар ч үр дүнгүй бөгөөд хүүхэд муу сурсан хэвээрээ, дээр нь амласан юмыг нь авч чадаагүйдээ, авч өгөөгүйд нь уурлаж гомдоно.

Багш нар илүү дэвшилтэт хэлбэрээр буюу янз бүрийн зэрэг дэв (ангийн шилдэг сурагч гэх мэт) өгөх буюу сайнуудад ямар нэг хөнгөлөлт эдлүүлнэ. Үр дүн нь нэг л сурагч ихэнх тохиолдолд ангийн шилдэг болох ба элдэв хөнгөлөлтийг хэдхэн хүүхэд байнга эдэлж бүрэлдэхүүн нь ер өөрчлөгдөхгүй. Бусад нь яахав бүтэлгүй нөхдүүд.

Яагаад гадаад урам зориг ажиллахгүй байна вэ?

“Ингэж хий – ийм шагнал авна” гэж ярихад хүүхэд эхлээд дуртай хүлээж авах боловч үүнтэй цуг өөрийгөө хамгаалах инстинкт нь ч ажиллаж эхэлнэ..

“Хүүхэд асуудал шийдэх ямар нэг сайн арга бодох биш харин хамгийн найдвартай, хурдан арга хайж эхэлдэг”

Хүүхэд маань “өөрөө шалгалтын тоогоо бодож зовохоор онц сурлагатнаас хуулаад л болоо” гэсэн зарчмаар ажиллаж эхлэх ба зорилго нь солигдож сайн сурах биш харин шагнал авах нь гол зүйл болж ирнэ.
Гадаад урам зориг нь зөвхөн дотоод урам зоригтой холбогдож байж л үр дүнд хүрнэ. Дангаараа бол ямар нэг үр дүнд хүрэхээсээ илүү ээлжээ өнгөрөөх байдалд шилждэг билээ.

Сурах сонирхолд чухам юу нөлөөлдөг вэ?

Кон гурван нөхцөл байдлыг урам зоригт нөлөөлөх гол шалгуур гэж үзсэн байна:

  1. Жаахан хүүхдүүд ямар нэг зүйл шаардахгүйгээр сурахад бэлэн байдаг. Тэдэнд дотоод урам зориг бий бөгөөд сурах нь тэдний хувьд сонирхолтой зүйл билээ.
  2. Дотоод урам зоригоо хадгалж чадсан хүүхдүүд сайн сурсан хэвээр байдаг. Харин бусдыг нь сурах чадваргүй гэдэг боловч үнэндээ тийм биш юм. Зарим нэг муу сурлагатнууд бусад салбарт гайхагддаг ба жишээ нь алгебр дээр үржүүлэхийн хүрд мэддэггүй хүүхэд дуртай хамтлагийнхаа олон арван дууны үгийг цээжээр мэддэг байх эсвэл зөгнөлт зохиолд ухаанаа алддаг хүүхэд сонгодог уран зохиолыг огт тоохгүй гэх мэт. Хамгийн гол нь сонирхолтой байх нь чухал бөгөөд дотоод урам зоригийн үндэс нь энэ юм.
  3. Шагнах нь дотоод урам зоригийг мохоодог зүйл. Сэтгэл судлаач Кэрол Эймс болон Кэрол Дуэк нарын судласнаар бол эцэг эхчүүд, багш нар ямар нэг шагнах урамшуулах замаар хүүхдийн сурлагыг сайжруулах гэх нь тухайн хүүхдийн сурах сонирхлыг бууруулдаг байна.

Юунаас эхлэх вэ?

Эргээд сурах сонирхолтой болгоно гэдэг удаан хугацааны ажил бөгөөд эцэг эхээс ихээхэн зүйл шалтгаална. Тэд гурван зүйлд анхаарч бодох ёстой юм. Эдгээр нь агуулга, хамтран ажиллах, сонгох боломж зэрэг билээ.

  1. Агуулга. Хүүхэд таны өгсөн даалгаврыг биелүүлэхгүй бол бид тэдний үйл хөдлөлд нөлөөлөх гэж оролдож эхэлдэг. Тэгвэл арай өөр талаас эхлээд үз: таны шаардлага хэр зэрэг утга учиртай вэ? гэдгийг тунгааж үзээрэй. Хүүхэд физикийн хичээл дээр онц болон сайнаас өөр дүн авах нь нэг их аймшигтай зүйл биш байх. Мөн бага шуугиач гэж шаардахад хүүхдүүд үг сонсох дургүйдээ биш харин насных нь сэтгэлзүйн онцлогоос болдог хэрэг юм.
  2. Хамтран ажиллах. Харамсалтай нь олон эцэг эхчүүдэд энэ үг хүүхэдтэй нь хамаатай байж болох тухай огт ойлгодоггүй. Хүүхэд хэдий хэр том байна төдий чинээ хамтран ажиллах нөхцөл бий болго. Ярилцаж, зөвлөх, хамтран төлөвлөгөө гаргах зэргээр яг л том хүнтэй харьцаж байгаа юм шиг ярилцаарай. 15 настай хүүгийн сансрын нисгэгч болох мөрөөдлийг нь тас цохин зогсоох биш харин энэ нь магадлал багатай гэдгийг ойлгуулах гэж тайван оролд. Магадгүй таны үгнээс хүүхэд тань өөрийн дотоод урам зоригоо олж авах ч юм билүү.
  3. Сонгох боломж. Хүүхэд ямар нэг чухал асуудлыг шийдэхэд өөрийгөө тухайн үйл явцын нэгэн чухал хэсэг гэдгийг мэдэрч байх хэрэгтэй. Хүүхэд ямар нэг байдлаар муу зан ааш, үйл хөдлөл гаргаж байвал яагаад тэгж байгааг нь асуу. Та тэртээ тэргүй яагаад гэдгийг нь мэдэж байгаа гэж бодож болох ч асуугаад үз. Таныг гайхахаар хариулт өгөх болно.

Дотоод урам зориг хайх

Хүүхдийн дотоод ертөнцийг өөрчлөх нь хэцүү боловч ингэх гэж оролдох нь зарим нэг амжилт авчирч болох юм.

  1. Хүүхдээ ойлгож сур. Жишээ нь таны охины шинэ дүр төрх танд таалагдахгүй байж болох ч та түүнтэй нь эвлэрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэмцэлдэх биш харин ойлголцох.
  2. Үнэн сэтгэлээсээ ярилц. Хэрвээ та хүүхэдтэйгээ ойрхон харьцаатай бол яриад үз. Юу сонирхож байгааг нь, сурахад ямар хүндрэл байгааг асуух байдлаар. Хамтдаа бэрхшээлийг туулах арга зам хай.
  3. Хүүхдийнхээ амьдралын зорилгыг нь олоход тусал. Хүүхэд энэ олон томьёо, дүрмийн утга учир юу болохыг ойлгодоггүй нь түүний дотоод урам зориг байхгүйгээс болдог. Сургуулиа төгсөөд юу болох гэдэг сонирхлыг нь сайн тодорхойл. Ингэхийн тулд удаан хугацаагаар ярилцаж, янз бүрийн зөвлөгөө авах, хүүхэд залуучуудын тухай ном унших хэрэгтэй.
  4. Сурах үйл ажиллагааг нь хүүхдийн сонирхолд тулгуурла. Хүүхдийн дотоод урам зоригийг хичээлтэй нь холбох гэж оролд. Энэ нь хүүхэд болгонд өөр байх ба эцэг эхийн зүгээс ихээхэн анхаарал шаардсан ажил юм. Жишээ нь англи хэл сурахын тулд англи хэл дээр янз бүрийн кино үзэж болох бол харин компьютер тоглоомд дуртай хүүхдүүд програмчлал болон түүнтэй холбоотой шинжлэх ухааныг илүү сонирхох болно.

Хүүхдийн дотоод урам зоригийг ил гаргаж ирэх нь маш хүнд ажил боловч хүүхдээ анхаардаг, боддог эцэг эхчүүдэд энэ нь тийм ч хэцүү зүйл биш билээ.

11
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Richie Engo Enguun

    Richie Engo Enguun

    2018/01/23 at 16:11

    Azumi Azi

  2. Э. Бааска

    Э. Бааска

    2018/01/23 at 17:25

    Khishigdavaa Myagmarjargal

  3. Pearl PearlEnkh-amgalan Yanjmaa

  4. Jagaa Oyunjargal

    Jagaa Oyunjargal

    2018/01/23 at 20:09

    Uuriintuya Uuree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *