Энэтхэгт татвараас зaйлсхийсэн шалтгаанаар тансаг зэрэглэлийн 11 машиныг цaгдаа нар хурааж авчээ

0

2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буюу Энэтхэгийн тусгаар тогтнолын баярын өдөр Хайдарабад хотын Ражив Гандигийн нэрэмжит олон улсын онгоцны буудлаас холгүйхэн орших зам дээр цaгдаа нар тансаг зэрэглэлийн машинуудыг эгнүүлэн зогсоосон байжээ.

15 машины бичиг баримтыг шалгасны дараа 11 машиныг нь саатуулсан байна. Эдгээр машины эзэд татвар төлөхөөс зaйлсхийсэн нь шалгалтаар ил болжээ. Тодруулж хэлбэл, хураагдсан машинуудад Lamborghini Huracan, мөн Ferrari, Maserati болон Rolls-Royce зэрэг загварын машинууд байв.

speedme.ru

“Times of India”-д бичснээр бол машины эзэд татварыг Телаган мужийн санд биш арай бага татвартай энэтхэгийн өөр мужийн санд төлсөн нь тодорхой болжээ.

Цaгдаа нар эдгээр машинуудын хөдөлгөөнийг сүүлийн үед хяналтандаа авсан байсан бөгөөд машинууд Теланган мужийн нутаг дэвсгэрээс гаралгүйгээр хөдөлгөөнд оролцсоор иржээ.

speedme.ru

Нарийн бэлдсэн төлөвлөгөөний ачаар цaгдаа нэр эдгээр тансаг зэрэглэлийн машинуудыг ямар нэгэн нийтийг хамарсан арга хэмжээ рүү явж байхад нь  нэгэн зэрэг саатуулж чадсан юм.

Хууль сaхиулах байгууллагын мэдээллээс харахад, саатуулагдсан этгээдүүд 25-35 насны залуучууд ажээ. Бүгд улсдаа нэр хүндтэй улс төрч, бизнес эрхлэгчдийн гэр бүлээс гаралтай. Тэд тоpгуулиа төлж байж л тансаг зэрэглэлийн машинаа буцааж авч чадна.

Энэтхэгийн Теланган мужид татварын дараах зохицуулалт мөрдөгддөг: шинэ машин худалдаж авсан бол нутгийн санд машины үнийн дүнгийн 14%-тай тэнцэх хэмжээний мөнгийг төлөх ёстой. Машины оноос шалтгаалаад татварын хувь хэмжээ ч өөрчлөгдөнө. Зарим нэг мужуудад харьцангуй бага татвар ноогдуулдаг тул машины эзэд оршин суух хаягаасаа өөр газарт эд хөрөнгөө бүртгүүлэн татвараас зaйлсхийдэг ажээ.

Уншигч танд эдгээрээс өөрийн болгохыг хүссэн машин харагдсан уу?

3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 1

    2021/08/26 at 19:52

    saihan amitad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *