Эмэгтэй хүн ямар насандаа хамгийн гоо үзэсгэлэнтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ! Би лав хэсэг хугацаанд сэтгэл зовох зүйлгүй боллоо

5

Британи болон америкийн эрдэмтэд биднийг хөгжилтэй судалгаагаараа баярлуулсаар л байна. Энэ удаад тэд эмэгтэйчүүдийн гоо сайхны ид насыг тогтоохоор шийджээ. Саяхан хүртэл эмэгтэй хүнийг 30 насандаа гоо сайхан болоод цаашлаад “гунддаг” гэж үздэг байсан. Шинэ судалгааны үр дүн биднийг гайхшруулахын зэрэгцээ баярлуулж байна.

Эмэгтэй хүн хэдэн насандаа хамгийн дур булаам болдгийг мэдэхийн тулд америкийн эрдэмтэд манай эрин үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн насыг судалж үзжээ. Судалгааны үр дүнг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

 

Эмэгтэй хүний хамгийн сайхан нас

Орчин үеийн гоо сайхны салбар – зөвхөн мөнгө саагаад зогсохгүй үнэхээр үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна, өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн гоо сайхан, залуу насыг удаан хадгалахад туслах ажээ. Бостоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас харахад, 30-40 жилийн тэртээх гоо бүсгүйчүүдийн дундаж нас 33 байсан бол одоо энэ тоо 38 болтлоо өсжээ.

Энэ судалгааг тэд сүүлийн 20 жилд хэвлэгдэн гарсан People сэтгүүлийн бүсгүйчүүд дээр үндэслэсэн байна. Мэдээж 38 нас – дундаж тоо. Жишээ нь, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр 59 настай Шерон Стоун болон Мишель Пфайффер, мөн 49 настай Жулия Робертс нар тооцогддог.

Тэгэхээр бүсгүйчүүд минь 20 настай мэт харагдаж болохын тулд юунаас ч айх хэрэггүй боллоо. Гоо бүсгүйчүүд нас нэмэгдэх тусам улам л гоё болоод байгааг анзаарсан биз дээ? Дэлхийн загвар өмсөгчдийг хар л даа. 35 наснаасаа хойш тэд улам ч дур булаам харагдаж эхэлсэн.

Бас нэгэн сонирхолтой баримт. Гоо үзэсгэлэн бүсгүйчүүдийн жагсаалтад харь арьст бүсгүйчүүд нэмэгдэх болжээ – тэд 30%-ийг эзэлж байна.

Царай муутай эсвэл хөгшин эмэгтэй гэж байхгүй, өөрийнхөө гоо сайхныг ухаараагүй эмэгтэй хүн л гэж байдаг юм. Уг сонирхолтой судалгааг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

149
ГоёГоё
41
ГайхмаарГайхмаар
26
ХөөрхөнХөөрхөн
21
Ха ХаХа Ха
19
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. 40 nas bol bolovsorch guitssen hamgiin amtlag ye deeree bgaa jims l gesen ug. ;)

  2. Uugii Naska

    Uugii Naska

    2018/01/05 at 14:21

    Гоо сайхны мэс засалд орсох хүн энд хамаарахгүй бхаа. Жинхэнэ байгалиараа яваа хүмүүс орох байх.

  3. Tegshjargal Tsewegdorj

    Tegshjargal Tsewegdorj

    2018/01/05 at 15:15

    kkk miim bhaa

  4. Boldbaatar Boldmaa

    Boldbaatar Boldmaa

    2018/01/05 at 16:25

    Tumurtogoo Tumuruu

  5. Odkhuu Tumendemberel

    Odkhuu Tumendemberel

    2018/01/05 at 16:48

    zaza goy deeree l ywaa ym bna kkk?

  6. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2018/01/05 at 21:57

    Tatuulj umailgaj .deed dood talgui l. Uzej tarj bndo zarim huuhnuud.kkk

  7. Tsend-Ayush Zagasbaldan

    Tsend-Ayush Zagasbaldan

    2018/01/06 at 00:35

    Genee buchguichuuded zoriuljee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *