Зөвхөн Чили улсад л харж болох сонирхолтой 20+ дүр зураг. Яг л халуун чинжүүтэй адил сонсогдох тус улсад үзэж харах юм маш их бий

0

Аялал жуулчлалын агентуудын сурталчилгаанд Чили улсын тухай тэр болгон дурдаад байдаггүй. Уг нь тэгэх хэрэггүй л байгаа юм, жуулчдын сонирхлыг татах зүйл энэ улсад маш их бий. Сүрдмээр Андын нуруу, хатаж ангасан Атакама бас Пасхи гэх нууцлаг арал – дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тус улсад үзэж харах зүйл үүгээр дуусахгүй. Эндээс Антарктид хүртэл алхаад л орчмоор юм шиг санагдана.

Бид Чили улсын тухай ихийг мэдэх хүсэлдээ автан хэд хэдэн сонирхолтой гэрэл зураг цуглуулснаа танд сонирхуулахаар яарлаа. Өмнөд Америкийн улсын амьдралын зах зухаас танилцана уу.

Чилийн жирийн нэгэн өдөр

© Rhelza / Reddit
  • Ашгүй дээ, гэрийн тэжээвэр амьтанд зориулсан Uber гарч дээ. © HirumaBSK / Reddit

 

Атакама цөлд газар дороос цухуйх гарын алга байдаг

© Nicolas Valdes Ortega / Wikimedia Commons
  • Багадаа байгаль эхийн бүтээл гэж бүрэн итгэсэн байж билээ. Хэзээ хойно нь хүний гараар бүтжээ гэдгийг нь олж мэдээд ихэд сэтгэлээр унасан санагдана. © acidonitrico / Reddit

 

Гудамжны хөгжимчид олон нийтийг зөвхөн тоглох хөгжмөөрөө гайхуулахгүй

© javier_aeoa / Reddit

 

Чилийн гудамжаар зугаалахад – яг л музей үзэж байгаа юм шиг. Байшин барилгуудын хана дээр гоёмсог граффит ихтэй

© AukaM / Pikabu

 

Орон нутгийн нэгэн их сургууль ундны цэвэр усны автомат машинтай

© Konst_Vatruba / Twitter

 

Чилийн моод уу? Даанч хайр найргүй эд юм даа

© Julia Burulyova / Facebook

 

Миний байнга ордог супермаркетын хамгийн үнэтэй бяслаг нь түгжээтэй хайрцагт байдаг. Xулгайлахаас хамгаалсан арга

© bearshapedspher / Twitter

 

Чилид золбин нохой ихтэй. Нутгийн ард иргэд тэднийг хооллож ундална, тэдний нэг ч гэсэн өдрийг гэдэс цатгалан өнгөрүүлэхэд нь чадах чинээгээрээ тусалдаг ажээ

© NancyCalton1 / Twitter

 

Ичиж зовохоо мартсан дөрвөн хөлт нөхдүүд худалдааны төвөөр сэлгүүцэн шинэхэн буйдан тухлан унтацгаана

© NessianWarden / Reddit

 

Орон нутгийн нэгэн зочид буудал – хүний хэрэгцээг дээд зэргээр хангажээ. Бие засах өрөөнд хаашаа ч ярьж болох утас бас стакан тавих тавиур ч байна

© TheCarmenCruz / Twitter

 

Зарим нэг айлууд хуучны зуухаа хадгалан үлджээ

© vaishnavivittal / Twitter

 

Сантьягогийн (Чилийн нийслэл) метро надад үнэхээр их таалагддаг. Галт тэрэгнээс цахилгаан шатанд суугаад шууд гудамжинд гарч ирнэ

© Татьяна Кулакова / Facebook

 

Хаа нэгтээ хуучин автобус ч явна

© rail613 / Twitter

 

Улсын урд хэсгээрээ хясаа нь эрдэнэ шишийн гурилаас ч хямд

© the_expater / Twitter

 

Хотын гудамжаар нь зөвхөн нохой, муур сэлгүүцээд зогсохгүй мөн далайн арслан ч зугаална

© Qgsr / Reddit

 

Археологийн малтлага хийсэн газруудад ийм тэмдэг орхидог

© hypnictwitch / Reddit

 

Намайг Чилид бүтэн жил амьдрахад 4-5 удаа л бороо орсон. Агаарын хувьд цэвэрхэн гэж хэлж болохооргүй

© Carenath / Pikabu

 

Энэ хөөрхөн амьтантай Чилид их таарна

© AlexDemoted / Reddit

 

Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний савлагаан дээр анхааруулга наадаг, харин хүүхэлдэйн дүрүүдийг нь бас л нууна

© crunchygroovez / Reddit

 

Нар жаргах үеэр тэнгэрт бага ч болов үүлтэй байвал үлгэрийн юм шиг дүр зураг харагддаг юм

© AukaM / Pikabu

 

Ийм л учраас Чили өөрийн эрхгүй сэтгэл татна!

© unknown author / Imgur

Та Чили улсаар аялж үзсэн үү? Алс холын энэ улсад очоод юу үзэж сонирхмоор байна вэ?

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *