Хатан зөгий нь дотор нь орж гацсан машиныг зөгийн бүл хоёр өдрийн турш салалгүй дагажээ

0

Уэльсэд амьдардаг эмэгтэй Mitsubishi Outlander машиныг дагах сүрэг зөгийнөөс бүтэн өдөр салж чадаагүй хэмээжээ. 65 настай Кэрол Ховарт тэсвэр алдаж зөгий үржүүлгийн мэргэжилтэн дуудахад хүрсэн байна.

Wales News Service/mirror.co.uk

Тэд дуудлагыг хурдан шуурхай хүлээн авч үзлэг хийсний дараа машины хаа нэгтээ хатан зөгий гацсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

MERCURY PRESS/dailystar.co.uk

Гэхдээ хүмүүс хатан зөгийг олж чадсангүй, тиймээс машин дээр суусан бүх зөгийг цуглуулаад аваад явсан байна.

MERCURY PRESS/dailystar.co.uk

Эмэгтэйн аз жаргал даанч удаан үргэлжилсэнгүй, дараа өдөр нь дахиад л бүх зүйл урьдынх шигээ давтагджээ. Энэ удаад улам ч их зөгий цугласан байна.

Wales News Service/mirror.co.uk

Энэ удаад мэргэжилтнүүд заль хэрэглэхээр шийджээ: тэд машины дээвэр дээр хатан зөгийг урхидах хайрцаг суурилуулсан байна.

Хэдэн цаг хүлээсний эцэст бас хэд хэд хазуулсны үр дүнд Кэрол Ховартын машинаас зөгийг гаргаж чаджээ.

Wales News Service/mirror.co.uk

Аврах ажиллагаанд оролцсон мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ нь хатан зөгий машинд нуугдсан анхны тохиолдол ажээ.

11
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *